2012-04-15

Аниглал: Хичээлүүд

Харьцангуй хэлцэл түүний төрөл,онцлог

2 -р күрсд байхдаа анхныхаа күрсийн ажлыг хийж байлаа

Төлөвлөгөө

Харьцангуй хэлцэл  түүний төрөл,онцлог

Удиртгал

Нэгдүгээр хэсэг:

 Хэлцлийн тухай ойлголт, агуулга, төрөл

1.1       Хэлцлийн тухай ойлголт

1.2       Хүчин төгөлдөр бус хэлцэл ойлголт,төрөл

Хоёрдугаар хэсэг:

Харьцангуй хэлцэл нь хэлцлийн төрөл болох нь онцлог шинж

2.1      Харьцангуй хэлцлийн түүхэн уламжлал /1926-2002/

2.2      Харьцангуй хэлцлийн төрөл

2.3      Харьцангуй хэлцлийн талаар хийгдсэн судалгаа, тоо баримт дээр тулгуурлан хийсэн дүн шинжилгээ

 

Дүгнэлт

Хавсралт

Номзүй

 

 

 

 

 

 

 

 

 

 

Удиртгал

Сэдвийг сон...

2012-04-15

Аниглал: Хичээлүүд

Гэр бүлийн эрхзүйн зарим харилцааг гэрээгээр зохицуулах нь

Хүмүүс бидний эргэн тойронд оршиж буй бүхий л зүйлс бидний өв тэгш амьдралын нэгэн даваа бэрхшээл нь болж байдаг. Магадгүй та анзаардаггүй байх , та бидний ярих ярианы сэдвийн эхлэл нь үргэлж биш ч ихэвчлэн манай дүү, манай ах, манай ээж, гэхчлэн гэр бүлийнхнийхээ тухай яриагаар эхэлдэг гэдгийг та анзаардаг уу?

            Бидний амьдралын ихэнх цаг мөч, баяр жаргалтай өдрүүд хаана өнгөрдөг вэ? Гэж асууъя  тэгвэл би миний гэр бүлд гэж хариулах болно. Учир нь

Гэр бүл гэдэг бол намайг чанга дуугаар орилон би гэдэг хүн энэ дэлхий дээр ирсэн гэдгээ мэдэгдсэн тэр л үеэс халуун дотноор энхрийлэн ...

2011-09-25

Аниглал: Хичээлүүд

2010 ОНД ШИНЭЭР БАТЛАГДАН ГАРСАН ЖУРМУУДЫН КОД, ЖАГСААЛТ

100- Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам
101- Дотоод албаны дүрмийг хэрэгжүүлэх
102- Цагдаагийн хүрээний дүрмийг хэрэгжүүлэх
103- Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмыг боловсруулан хэрэгжүүлэх
104- Даргын зөвлөл байгуулах асуудал хэлэлцэх
105- Байгууллагын бүтэц чиг үүргийг тогтоох
106- Албан тушаал, ажлын байрны тодорхойлолт боловсруулах
107- Үйл ажиллагааны судалгаа хийх, хэтийн төлөвлөгөө боловсруулах
108- Байгууллагын ажлыг төлөвлөх, тайлагнах
109- Зорилт төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх
110- Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт, үнэлгээ шинжилгээ хийх
1...

2011-09-25

Аниглал: Хичээлүүд

Захиргааны журмын эсрэг гэмт хэргийн ойлголт, тогтолцоо, төрөл, нийтлэг бүрэлдэхүүн

Захиргааны журмын эсрэг гэмт хэрэг гэдэг нь төрийн албан хаагч, олон нийтийн байцаагч, сонгуульт үүргээ биелүүлж байгаа иргэний хууль ёсны ажиллагаа, баримт бичиг, тамга тэмдэг, хэвлэмэл маягт үйлдэх, ашиглах журам, архив, албан хэрэг хөтлөх журам, цэргийн алба хаах журам зөрчсөн албан журмын үүрэг, төрийн дайчилгааны үеийн дүрэм биелүүлэхээс зайлсхийсэн, гадаадын иргэн харъяалалгүй хүн оршин суух журам зөрчсөн, мөрийтэй тоглосон зэрэг ЭХ-д заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, /эс үйлдэхүй/-ийн цогц бүрдэл юм.

Захиргааны журмын эсрэг гэмт хэргийг тэдгээр гэмт шууд объектын шинж чанара...

2011-09-25

Аниглал: Хичээлүүд

УЛСЫН МӨРДӨН БАЙЦААХ ГАЗАР

 

Мөрдөн байцаах албаны үүсэн байгуулагдсан үе./1936-1962 он/

1.Ардын хувьсгалын эхний шатан дахь мөрдөн байцаалтын үйл ажиллагаа.

А.1927 онд батлагдсан "Монгол ард улсын шүүх таслах газруудад аливаа хэргийг байцаах, илтгэх тухай хууль"-д эрүүгийн хэргийг тодорхойлон заагаад 16-р зүйлд "...аливаа ихээхэн эрүүгийн хэргийг анх байцаахын тулд шүүх явдлын яаманд шууд захирагдах тусгай байцаагч буй. Эднийг мөнхүү яамнаас уг байгуулсан орон тооны ёсоор сонгон авч зохих ангиудад томилон суулгаж албан тушаалыг гүйцэтгүүлнэ. Аливаа ихээхэн эрүүгийн хэргийг шүүн таслахад у...

2011-09-25

Аниглал: Хичээлүүд

Цагдаагийн байгууллагын захиргааны үйл ажиллагааны аргын тухай ойлгот.docx


Монгол төр үүссэн үеэс эхлэн нийгмийн хэв журам сахиулах, гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх ажил төрийн үйл ажиллагаа болж олон хэлбэрээр гүйцэтгэгдэж ирсэн боловч “ Цагдаа ” нэртэй нийгмийн хэв журам сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх дагнасан үүрэгтэй байгууллага 1865 онд үүссэн гэж үздэг. [1]  Цагдаа  хэмээх үг нь цагдах, манаж, сэргийлэх, чандлан цагдах, хориглож цагдах гэсэн олон утгыг илэрхийлдэг байна. Монгол улсын цагдаагийн байгууллагыг нутаг дэвсгэрийн, тээврийн гэсэн төрөлд хуваан үзэж болно. Нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагыг төв орон нутгийн цагдаагийн байгу...

2011-09-25

Аниглал: Хичээлүүд

соёлын ажил

Оршил

Манай орон зах зээлийн эдийн засагт шилжиж хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм байгуулж байгаа энэ үед соёлын байгууллагаас зохиох үйл ажиллагааг нийгмийн өөрчлөлт, шинэчлэлттэй уялдуулан явуулах шаардлага гарч байна. Иймийн тулд би соёлын ажлын тухай өөрийн мэдлэгийн хүрээнд дэлэгрэнгүйгээр судлаж та бүхэнд хүргэхийг зорилоо.


Соёлын ажил судлал судлах зүйл

Соёлын ажил судлал нь шинжлэх ухааны өвөрмөц бөгөөд залуу салбарын нэг ба хүний хөгжлийн тухайн шинжлэх ухаанд мөн[1]. Энэ шинжлэх ухаан нь хамгийн товчоор хэлбэл соёлын ажил хүний хөгжилд  хэрхэн нөлөөлдгийг судлана. ...

2011-04-26

Аниглал: Хичээлүүд

соёл


 

Соёл гэдэг маш том ухагдахуун. Миний бие зөвхөн Монгол хүний соёлын онцлох тэмдэг буюу соёлын толбо (cultural identity), үндэстэний өвөрмөц дүр төрхийн тухай голчлон ярина. Соёлын толбо гэдгээр энд үндэстэний ёс заншил, нэгдэх шинж (хэл, соёл гэх мэт), үнэт зүйлс, сэтгэлгээний онцлог, хувь хүний биеэ даасан ондоо соёлын нөлөөнд амархан өртөхгүй байх чадварыг ерөнхийд нь хэлж байгаа юм шүү.
Хүнийг хувцасаар нь угтаж, ухаанаар нь үддэг гэж Монголчууд ярьдаг. Харин улс, үндэстэн нэг нэгнээ соёлоор нь угтаж,...

2011-04-26

Аниглал: Хичээлүүд

Хүннү улс, төр эрх зүй

          Хүннү нар бол Монголчуудын эртний удам бөгөөд Төв Азийн түүхэнд гүн ул мөрөө үлдээсэн нүүдэлчин аймаг юм. Хүннү нар нь МЭӨ III зууны үед хүчирхэгжин мандаж, Төв Азийн эртний нүүдэлчин аймгуудын дундаас анх удаа өөрсдийн төр улсыг байгуулсан билээ. МЭӨ 209 оңд Хүннү аймгуудын зонхилогч Модун шаньюй гэгч Хүннүгийн 24 аймгийг нэгтгэн захирч, Хүннү улсыг үндэслэн байгуулжээ.
         Хүннүгийн төрийг барьж агсан хэсэг нь Монголчуудын өвөг учир тэдний байгуулсан төрийг Монголын нүүдэлчдийн анхны төр улс гэж үздэг. Хүннү  улсын хаан Модуны өргөө нь Хангайн нуруу, Орхоны хөндийд байжээ. Мод...

2011-04-26

Аниглал: Хичээлүүд

Шударга ёсны тухай ойлголт, мөн чанар


    

Эрт үед нэг өдөр нэг цагт хоёр эмэгтэй  амаржиж хоёул хүү төрүүлсэн байна. Удалгүй нэгнийх нь хүү амьсгал хураажээ. Тэгээд тэр 2 эмэгтэй амьд байгаа хүүхдийг өөрсдийнх хэмээн хоорондоо маргаад асуудлыг шийдвэрлэаж чадаагүй тул Саламон хаанд ханджээ. Хаан хоёр эмэгтэйд хүүхдийг дундуур нь хоёр хуваахыг тушаасан байна. Ингэхдээ хаан хүүхдийг үхлээс хамгаалан өөрийнхөө шаардлагаас татгалзсан тэр эмэгтэй бол уг хүүхдийн эх байх ёстой гэж бодсон байна. Ингээд хүүхдийг амьд үлдээхийг гуйж, өөрийн шаардлагаас татгалзсан эмэгтэйд хүүхдийг өгсөн байна.

Гэхдээ Саламон хааны шийдвэр үнэхээр шударга...

Сэтгэгдэл бичих