P2011-04-26 - Шударга ёсны тухай ойлголт, мөн чанар

Ангилал: Хичээлүүд


    

Эрт үед нэг өдөр нэг цагт хоёр эмэгтэй  амаржиж хоёул хүү төрүүлсэн байна. Удалгүй нэгнийх нь хүү амьсгал хураажээ. Тэгээд тэр 2 эмэгтэй амьд байгаа хүүхдийг өөрсдийнх хэмээн хоорондоо маргаад асуудлыг шийдвэрлэаж чадаагүй тул Саламон хаанд ханджээ. Хаан хоёр эмэгтэйд хүүхдийг дундуур нь хоёр хуваахыг тушаасан байна. Ингэхдээ хаан хүүхдийг үхлээс хамгаалан өөрийнхөө шаардлагаас татгалзсан тэр эмэгтэй бол уг хүүхдийн эх байх ёстой гэж бодсон байна. Ингээд хүүхдийг амьд үлдээхийг гуйж, өөрийн шаардлагаас татгалзсан эмэгтэйд хүүхдийг өгсөн байна.

Гэхдээ Саламон хааны шийдвэр үнэхээр шударга байсан бол хоёр эмэгтэйн гагцхүү нэг нь л  хүүхдийг хайрладаг гэсэн нөхцөлтэйгээр шударга байх чадах билээ. Хэрэв хоёулаа адилхан хүүхдийг хайрлаж байсан бол, хоёулаа хүүхдийг үнэнээсээ хүсч байсан бол, хоёулаа шаардлагаасаа татгалзсан бол энэ маргаан үл шийдэгдэх байсан.

Шударга ёс хэмээх нэр томъёог эртний грекийн “өшөө авалт” гэсэн үгнээс гаралтай  гэж үздэг. “ Шударга ёс гэж юу вэ?” хэмээх асуулт Платоноос эхлээд Кант хүртэлх бүх үеийн сэтгэгчдийн гүн гүнзгий сэтгэлгээний тайлбар болж байсан гэж Х.Кельзен “Шударга ёс гэж юу вэ?” зохиолдоо тэмдэглэсэн байна.

Justita хэмээх латин үг нь шударга ёс гэдэг утгыг илэрхийлдэг бөгөөд энэ ойлголт эрх зүйн харилцаанд өргөн хэрэглэгдэж байдаг бөгөөд энэ нь эрх зүйд нийцүүлэн хэрэг маргааныг шударгаар шийдвэрлэх гэсэн утгатай үг юм.

Хууль зүйн шинжлэх ухаанд эрх зүйг дагаж мөрдөх, шударга ёсны дагуу үйл ажиллагаа явуулах гэдэг нь нэг л ижил агуулгатай байдаг.

Нийгмийн хөгжлийн эхний үе шатуудад жам ёсны эрх зүйн дагуу овог, аймгуудад гэм хор учруулсан үйлдлийнхээ төлөө хариу төлбөр төлөх үүрэг өөрөөр хэлбэл, “өшөө авах эрх зүй” үйлчилж байв. Гэхдээ өшөө авалтад хэм хэмжээ гэж байгаагүй бөгөөд хэн нэгний нэг өшөө авалт нь нөгөө өшөө авалтыг бий болгох, хоёрдахь нь гуравдахийг бий болгох гэх мэтчилэн дамжиж овог аймгийг бүхэлд нь устгаж үгүй болгодог байв. Энэ утгаараа шударга ёс нь олон нийтийн санаа бодлын дүнд “өшөө авалтын хэмжээ” болж тогтсон түүхтэй байна. Философид шударга ёсны тухай асуудлыг ямагт сонирхон судалж байв. Энэ талаар зарим сэтгэгчдийн үзэл баримтлалыг товч авч үзвэл:

Эртний грекийн философич Демокрит шударга ёсыг “үүргээ гүйцэтгэх”, “хууль ёсны дагуух үйл хэрэг”, “эрх зүйн дагуух зүйл” гэж тайлбарлаж байжээ.

Платон[1] “Диалоги” зохиолдоо “шударга ёс бол хүн өөрийн оюун санаагаа илбэн тохинуулах чадвар, эмхлэн журамлах чадвар, өөрийн нэр, төр алдар хүндийг хүндэтгэх, өөртөө шударга гэж үзсэн зүйлээ сонгох, хуульд амьдралаа захируулах чадвар, нийтээр тэгш эрхтэй амьдрах, хуулийн өмнө гэм буруугаа хүлээх чадвар1 гэж тодорхойлжээ. Харин “Төр” зохиолдоо “шударга ёсыг баялаг” гэж үзсэн байна.

Аристотель шударга ёсыг нийгмийн социаль үзэгдэл хэмээгээд шударга ёсны шинж чанарыг тэгш байдлын шударга ёс, хуулийн шудрага ёс, шүүн таслах эрх мэдэл дэх шударга ёс гэж  тодорхойлжээ.

Эпикур туйлын ба харьцангуй шударга ёсны диалектикийг онцгойлон авч үзээд хүмүүсийн хоорондын харилцааны өөрчлөлтийн явцтай уялдан шударга ёс нь шударга бус ёс болон өөрчлөгдөх тохиолдол бий гэжээ.

Эртний грек, ромын философичид шударга ёсыг хүний ёс суртахууны өндөр түвшний чанаруудтай холбон үзэж байв.

Шинэ үеийн төлөөлөгч Дж.Локк “Төрийн засаглалын тухай хоёр тайлбар” зохиолдоо жам ёсны эрх зүй ба нийгмийн гэрээний тухай өөрийн үзэл бармтлалаа тодорхой дэвшүүлсэн байна. Тэрээр шударга ёсыг нийгмийн ба хувийн ашиг сонирхлоо хооронд нь амжилттай зохицуулах, хуульд захирагдсан гэрээ” гэж үзжээ.

М.Кант эрх зүйн ба ёс зүйн шударга ёсыг хооронд нь ялгаатай гэж авч үзжээ. Тэрээр хүмүүсийн хоорондын харилцааны ёс зүйн ба эрх зүйн талуудын ялгаанд үндэслэн “шударга ёсны шүүх” нь дараах зөрчилдөөнт байр суурийг аливаа асуудлыг шийдвэрлэхдээ баримтална.  Нэг талаас “чин үнэний шүүх” нь ёс зүйн шударга ёсыг, “эрх зүйн шүүх” нь эрх зүйн шударга ёсыг баримтална гэжээ.

Г.Гегель үүнийг эсрэгээр нь эрх зүй ба ёс зүйн шударга ёсыг хооронд нь тун ойролцоо бөгөөд энэ нь хүүхдийг хүмүүжүүлэх явцад маш тодорхой харагддаг гээд, хүүхдэд үнэнч биш, хэрцгий зан төлөв бий болоогүй, мөн хүүхдэд гэм буруу, сахилга бат, хариуцлага, ял шийтгэл гэж юу байдгийг, юунд хэрэгтэйг нь ялган салгах ойлголт хөгжөөгүй байдаг” гэжээ. Эрх зүй, ёс зүйн шударга ёс нь бодгаль этгээдийн хувьд төдийгүй социаль түвшинд харилцан холбоотой байдаг. Г.Гегель шударга ёс нь иргэний нийгэмд бүрэлдэн тогтдог бөгөөд сайн хууль нь төрийг цэцэглүүлдэг гэжээ.

XIX зууны дунд үеэс шударга ёс хэмээх философийн категорийн талаар Этьенна Кабе /1788-1856 он/, Роберт Оуэн /1771-1858 он/, Луй Блена /1811-1882 он/, Карл Маркс /1809-1885 он/ зэрэг олон сэтгэгчид анхаарлаа хандуулж судалгаа явуулж байжээ. Францын философич Пьер Жозеф Прудон /1809-1865 он/ шударга ёсыг “зан суртахууны үндсэн ойлголт” гэжээ.  Францын иргэний дайны үеийн үйл явдал Прудоны шударга ёсны тухай үзэл баримтлалд өөрчлөлт оруулж  шударга ёсыг тэгш байдалтай адил гэж авч үзэх болсон байна. “Өмч гэж юу вэ?” зохиолдоо П.Ж. Прудон “justum aequale est, in justum in aequale “ буюу  “шударга  бүхэн тэгш, шударга бус бүхэн тэгш бус” гэсэн эртний сэтгэгчдийн үгийг иш татсан байдаг. Тэрээр “сүм хийд ба хувьсгалын шударга ёсны тухай” бүтээлдээ шударга ёсны анхдагч шинж нь хүний хувийн алдар хүндийн тухай мэдрэмж байх ба энэ нь харилцан хүндэтгэл, хувийн ба нийгмийн ашиг сонирхлыг нийцүүлэх явдал гэжээ.

К.Маркс, Ф.Энгельс нар шударга ёсыг түүхийг ойлгох материалист хандлагын үүднээс авч үзэж социаль шударга ёс бол зан суртахуун юм, энэ нь социаль эдийн засаг, эрх зүй ба улс төрийн үзэгдэл мөн гэжээ. Шударга ёс нь нийгмийн ухамсар, нийгмийн ахуйн хөгжлөөс хамааралтай асуудал юм. Шударга ёс нь идеаль, бодит байдал мөн гэжээ.

Орчин үед шударга ёсны тухай либераль үзэл баримтлал өргөн тархсан байна. Америкийн философч Дж.Роулс “Шударга ёсны онол” зохиолдоо шударга ёсны зарчмын хоёр үндсэн агуулгыг дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

1.  аливаа этгээд бусадтай харилцахдаа адил тэгш эрх эдэлж, илүү өргөн эрх чөлөөтэй байна

2.  нийгмийн болон эдийн засгийн тэгш бус байдал нь бүгдэд үнэхээр тэгш боломжтой байх нөхцөлд л шударга ёс нээлттэй байна гэжээ.

Дж.Роулс шударга ёс эхний ээлжинд хувь хүний нийгэмд эдлэх бодит боломжийг бэхжүүлж, эдийн засаг, эрх зүй, улс төр, оюун санааны амьдралын энгийн хэрэгцээг хангахгүйгээр, хүний эрх эрх чөлөөг хамгаалахгүйгээр нийгмийн хэвийн амьдрал бололцоогүй гэдгийг гэрчилнэ хэмээн тэмдэглэжээ.

Орчин үеийн философи сэтгэлгээнд шударга ёсны дараах нийтлэг шинжүүдийг хүлээн зөвшөөрч байна. Үүнд:

l   Шударга ёс нь нэг л агуулгатай зүйл биш. Шударга ёс нь нийгмийн янз бүрийн харилцаатай тухайлбал, эдийн засаг, нийгэм, улс төр, зан суртахуун, эрх зүйн харилцаануудтай холбоотой. Шударга ёс нь  агуулгаа түүхийн хөгжлийн үе шат бүрт өөрчлөхөөс гадна зөвхөн түүхэн нэг тодорхой үе шатны дотор ч өөрчилж болно.

l   Шударга ёсны хамгийн чухал шинж нь тэгш байдал, пропорциональ байдал,  шуналгүй байх, бүгдэд сайн сайхныг хүсэгч байх, обьектив бодитой байх, өөртөө шүүмжлэлтэй хандах явдал юм.

l   Шударга ёс нь нийгмийн харилцааны дараах хэлбэрүүдээр илэрнэ. Тухайлбал,

Ш  Бодгаль этгээд ба социаль бүлгийн хоорондын, тэдгээрийн социаль байдлын  нийгэмд гүйцэтгэх үүрэг, бодит байдлын хоорондын

Ш  Тэдгээр субьектүүдийн эрх, үүргийн хоорондын

Ш  Үйлдэл ба үр дагаврын хоорондын

Ш  Хөдөлмөр ба шагнал урамшууллын хоорондын

Ш  Гэмт хэрэг ба ял шийтгэлийн хоорондын гэх мэт болно

l   Шударга ёс бол социаль субьектийн үйлдлээр орших бодит байдал мөн.

l   Шударга ёс нь зөвхөн субьект- субьект, субьект-нийгмийн институт гэсэн харилцаанд л илэрнэ.

l   Шударга ёсны агуулга болсон бодит байдал нь

Ш  Хариулгын хэмжээ

Ш  Шаардлагын хэмжээ

Ш  Эрх зүйд нийцсэн эсэх тухай үнэлгээний орчин гэсэн гурван хүрээнд оршино.

Эдгээрийг товч авч үзвэл, шударга ёсны хариулгын хэмжээ нь  хүн төрөлхтний түүхэн хөгжлийн  явцад өөрийн гэсэн  өвөрмөц  агуулгатай байжээ. Социаль шударга ёсны агуулгын  язгуур асуудал, хариулгын социаль шинжийн мөн чанар нь орчин үед хүнийг дарлал мөлжлөгөөс чөлөөлж, түүний эрх чөлөөг хангах явдал болж байна. Ёс суртахууны хариулга нь хүний зан үйлийг сайн, муу, нүгэл, буян, урамшуулал ба ял шийтгэлийн үүднээс үнэлэхэд оршино. Эрх зүйн хариулга нь агуулгаараа шударга ёс бөгөөд бүх хүн хууль, шүүхийн өмнө тэгш байхад оршино.

Шударга ёсны шаардлагын хэмжээ нь хүмүүс, тэдгээрийн нийтлэг, хувь хүн ба төр, хувь хүн ба нийгмийн хоорондын харилцааны зохицуулагч болно. Жишээлбэл, хэрвээ хүн нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй бол тэрээр шударга бус үйлийг бүтээгч байна гэсэн үг. Хэн нэгэн этгээд өөртэйгээ болон бусад этгээдтэй шударга харилцаж байгааг шударга ёс гэж зарим тохиолдолд тооцож болох л юм.

Шударга ёс бол эрх зүйн үнэлгээ юм. Шударга ёс хэмээх үзэгдлийн мөн чанарыг эрх зүйн философид хувь хүн ба социаль субьектүүдийн хоорондын эдийн засаг, нийгэм, улс төр, эрх зүйн болон ёс суртахууны, бодит, эрх тэгш бие даасан харилцаа гэж үздэг.

Шударга ёс ба шударга бус байдлыг хооронд нь хэрхэн ялгах вэ? Ингэхийн тулд шударга ёсны танин мэдэхүй ба түүний оршихуйн үндсэн шинж, нийгмийн бусад үзэгдлүүдээс  ялгагдах үндсэн шинжүүдийг нь тодорхойлох шаардлагатай.

Оршихуйн сургаалын хүрээнд шударга ёс нь нийгмийн харилцаанд л оршино. Энэ харилцааны онцлог нь хувь хүн хоорондын, бодгаль этгээд хоорондын харилцаа байх бөгөөд үүнийг “субьект-субьектийн” харилцаа гэж томъёолно. Шударга ёс нь нийгмийн харилцаанд оролцогчдыг тэгш байдлаар үнэлэх явдал юм. Нийгмийн шударга ёс бол социаль субьект нэг бүрт нэг л байдлаар хандах харилцаа юм.

Социаль шударга ёс бол улс төр, эрх зүй, урамшууллын зүй ёсны баялаг болсон  хүний ба иргэний эрхэмсэг оршихуйг хангах нийгэм- ёс суртахууны, эрх зүйн баталгаагаар  хангагдсан нийгэм дэх хувь хүний бодит байдал гэж тодорхойлж болно.

Танин мэдэхүйн сургаалын үүднээс шударга ёс нь субьектүүдийн тэгш эрхийн бодит харилцаа, тухайн харилцааг тодорхойлон илэрхийлэх ойлголт, категоруудаас бүрдэнэ. Энэ ойлголтуудын өвөрмөц онцлог нь шударга ёс бол өөрийн мөн чанар, чиг үүргийн хувьд  үнэлэмжийн ойлголт болдогт оршино. Шударга ёс нь хүн нийгмийн үйлдвэрлэлтэй, хуваарилалттай, материал баялгийг хэрэглэхтэй ямар харилцаанд ордог вэ?, нийгмийн социаль бүлгийн  дотор ямар байр суурь эзэлдэг вэ?, хүний ямар ямар эрх ашиг хууль зүйн хуульд зохицсон, өөрөөр хэлбэл, хууль зүйн хуулиар хамгаалагдсан байдаг вэ? гэдгийг илэрхийлэх ойлголт юм.

Шударга ёсыг өргөн ба явцуу утгаар тайлбарлаж болно. Өргөн утгаараа шударга ёс бол  хүний амьдрал, үйл ажиллагаа ба нийгмийн бодит байдлыг хооронд нь харьцуулсан нийгмийн харилцааны илэрхийлэл юм. Жишээлбэл, нийгэм эмч, эрдэмтэн, багшийн хөдөлмөрийг  хангалттай үнэлдэггүй  атлаа банкны эзэн, бизнесмен, төрийн түшмэдийн хөдөлмөрийг байгаа бодит байдлаас нь хэд дахин илүүтэйгээр өндөр үнэлж, өндөр цалин хөлс олгодог. Энэ нь хөдөлмөр ба урамшууллын хоорондын тэгш байдлыг зөрчиж, хөдөлмөр ба тэгш байдлын социаль ач холбогдлын үнэлэмжийг зөрчиж байна.

Явцуу утгаараа шударга ёс нь тодорхой социаль бүлэглэл, тухайлбал, ангийн, үндэстэн ястны, мэргэшлийн, насанд хүрэгчдийн, тэрчлэн эрүүгийн элементүүдийн гэх мэт бүлэглэлээс тодорхой үйл явдал, үзэгдэл, үйлдэлд өгч буй үнэлгээний хэмжээг илэрхийлнэ.

Л.Хартын дэвшүүлсэн дэг журам хийгээд жинхэнэ сайнд тооцож болох дэг журмын асуудалд  хариу өгөхдөө Фриймэн “… жинхэнэ сайнд тооцогдох дэг журам гэдгийг би шударга ёс хийгээд ёс суртахууны шаардлагыг хангаж чадахуйц, угаас эхэнлэг байдлаар ухамсарт өгөгдсөн, хүмүүний оюуны бодлын үйлдэл бүрт хариу өгдөг тэр л эрх зүйг хэлэх байна[2]“ гэжээ. Зөв шударга эрх зүй нь дан ганц хуулин дээр тулгуурлан бий болдоггүй. Үүний тулд хууль тогтоох дээд байгууллага нь ёс суртахуунлаг үзэл суртлаар дэмжигдсэн байх ёстой. Шударга бус зүйл хийсэн хүн өөрийн гэм буруутай адил хэмжээнд зовлон здлэх хэрэгтэй гэх нь ёс суртахуунд нийцэж байдаг.

Жишээ нь: “Яагаад Ж-г өчигдөр шоронд хийсэн юм бэ? гэж хүү нь ааваасаа асуусан байна. Аав нь хүүдээ учир нь Ж-бол банк дээрэмдсэн. Тэр тохирох замаараа шүүгдэж гэм буруутай болох нь тогтоогдсон. Энэ нь өчигдөр түүний яагаад шоронд орсны шалтгаан юм гэж хариулжээ.

 

Шударга ёс нь эрх зүйгээ илэрхийлж, эрх зүй нь шударга ёсыг удирдлага болгодог байна. Эрх зүйн дүр төрх болсон шударга ёсыг Фемида бурхны дүрслэлээр тайлбарладаг бао Фемида бурхны нүдний боолт нь хэн нэгэнт ялгаваргүйгээр ьхандахыг билэгдэл, дэнс нь шударга ёсны тухай объектив эрэгцүүллийн бэлгэ тэмдэг гэж үздэг.

            Энэ нь өрнө дахины ард түмний шударга ёсны тухай билгэдэл бөгөөд харин дорно дахинд Хятад, Японд  ганц эвэртэй мориор, монголчууд  нум сумаар  нарийн татсан утсыг тас харвахаар зэхэж буй баатар эрээр  билгэдэн дүрсэлдэг байна.

Эрх зүй нь шударга ёсны нийгмийн бүх төрлийн шударга ёсон дээр орших бөгөөд өөрөөр хэлбэл, эдийн засаг, улс төр, шашин, ёс суртахуун, социоль гэх мэт хэлбэрийн шударга ёсны хуулийн зохицуулагч нь эрх зүйн шударга ёс байх юм. Эрх зүй судлаач В.С.Нерсесянцэрх зүйн хэлбэрээс гадуур орших шударга ёс нь объектив үнэлгээгээ алдаж субъективизм, релятивизм, дур зоргын үзэмж ба хувийн /бодгаль этгээдийн, бүлгийн, хамтын, ангийн, намын гэх мэт/ сонголтод хүрдэг” гэжээ.   

 

 


[1] Б.Даш-Ёндон “Платон өгүүллэгүүд”, 1995 он

 

[2] M.D.A. Freemian. Introduction to jurisprudence. 2001

Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх

P2023-11-15 -

Бичсэн: Зочин
шударга ёс гэдэг зүйл нь адил тэгш байдал юм
Бичлэг

P2018-11-15 -

Бичсэн: Уншигч (зочин)
нилээн хэрэгтэй мэдээлэл байна dugneltee bichchihvel bur goy bolno bh
Бичлэг

P2017-12-03 -

Бичсэн: Зочин
Буянгийн номны хуулбар л байна шдээ
Бичлэг

P2015-12-03 -

Бичсэн: Зочин
ymar eh surwalj ashiglasan beee?
Бичлэг

P2011-04-27 - hariu heliy

Бичсэн: BaD_woman
deerhid bi uuriin dvgneltee hiiseen ghdee end oruulahgvi..... deerhiig unshaad hvn bvr todorhoi oilgolttoi bolno shd.. ta uuruu dvgneltee hiij chadahgvv bna gj vv?
Бичлэг

P2011-04-26 -

Бичсэн: tamerlan13
өөрийн чинь бодлооор шударга ёс гэж юу юм бэ. дүгнэлтээ хий л дээ.
энд тэндээс хуулсан баахан хүмүүсийн үзэл бодол л байна.
Бичлэг



:-)
 
xaax
Сэтгэгдэл бичих