P2011-04-30 - Уулзаад яахав л гэсэн юм.

Ангилал: Миний ертөнц

Өөр хүнтэй болсон юм бол уулзаад яахав гэсэн юм
Өр нимгэн бүсгүй хүн над шиг л шанална шүү дээ
Өрөөл бусдын амрагыг зовоогоод яахав л гэсэн юм
Өнчирч үлдсэн өөр шиг минь л уйлна шүү дээ хайрт чинь
Хайраа олсон юм бол уулзаад яахав гэсэн юм
Ханилж суух тэр чинь гомдоно шүү дээ чамд минь
Халуун итгэлийг нь хөргөөд хуураад яахав л гэсэн юм
Харын сэтгэл тээгээд чамайг минь л зовооно шүү дээ
Түүнийгээ олсон юм бол уулзаад яахав л гэсэн юм
Тэнэгхэн чамд минь итгэхгүй гомдоно шүү дээ хайрт чинь
Тэвчээр итгэл хоёр дээр чинь сүүдэр тусгахгүй л гэсэн юм
Тэнгэрийн шувуу шиг тэр чинь хайрыг чинь голчихно шүү дээ

 

Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх



:-)
 
xaax
Сэтгэгдэл бичих