P2011-09-25 - УЛСЫН МӨРДӨН БАЙЦААХ ГАЗАР

Ангилал: Хичээлүүд

 

Мөрдөн байцаах албаны үүсэн байгуулагдсан үе./1936-1962 он/

1.Ардын хувьсгалын эхний шатан дахь мөрдөн байцаалтын үйл ажиллагаа.

А.1927 онд батлагдсан "Монгол ард улсын шүүх таслах газруудад аливаа хэргийг байцаах, илтгэх тухай хууль"-д эрүүгийн хэргийг тодорхойлон заагаад 16-р зүйлд "...аливаа ихээхэн эрүүгийн хэргийг анх байцаахын тулд шүүх явдлын яаманд шууд захирагдах тусгай байцаагч буй. Эднийг мөнхүү яамнаас уг байгуулсан орон тооны ёсоор сонгон авч зохих ангиудад томилон суулгаж албан тушаалыг гүйцэтгүүлнэ. Аливаа ихээхэн эрүүгийн хэргийг шүүн таслахад урьдаар харъяат байцаагчид шилжүүлэн гүйцэтгэнэ.

13 дугаар зүйлд "Бусад аар саар хэргийг цагдан сэргийлэх газар байцаасныг баримтлан шийтгэвэл зохионо" Аливаа эрүүгийн хэрэг тохиолдсоны дараа цагдан сэргийлэх газраас ойр анги, байцаагч түшмэлийнд мэдэгдэхээс гадна түүний биеийг хүрэлцэн ирэхээс наана уг хэргийг урьдаар байцааж байвал зохино" гэж мөрдөн байцаалтын ажиллагааг тодорхойлон гүйцэтгэж байжээ.

Б.1935 онд батлагдсан "Аливаа эрүүгийн хэргийг хэрхэн байцаах ба шийтгэх тухай хууль"-д Тус улсын дотор эрүүгийн хариуцлагад татах явдлыг үүсгэн гүйцэтгэж мөшгөн байцаах үүрэг бүхий... хэд хэдэн газруудад харъяалуулж ихээхэн өргөтгөсөн ба мөрдөн байцаах эрх хэмжээг ихээхэн нэмэгдүүлсэн байна.

Гэмт хэргийн шийдвэрлэлтэнд хууль ёс зөрчигдөх явдал гарч байгааг харгалзан Дотоод явдлын яамны сайдын 1946 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 504 дүгээр тушаалаар Цагдан сэргийлэхийн нэгдүгээр хэлтсийн ажлаас Мөрдөн байцаах ажлыг тусгаарлан "...ард иргэдийн өргөдөл гомдлыг шалган барагдуулах, мөрдөн байцаалт явуулж байх үүрэгтэй тусгай группыг байгуулснаар Мөрдөн байцаах албаны суурь тавигджээ. Цагдан сэргийлэх ерөнхий газрын даргын 1946 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 210 дугаар тушаалаар Улаанбаатар хотын цагдан сэргийлэх ангийн гүйцэтгэх группээс 10 ажилтныг сонгон авч мөрдөн байцаах группын даргаар хошууч Д.Дуламсүрэнг томилж, 2 хэсэг байгуулсан байна.

БНМАУ-ын АИХТ-ийн 1962 оны 144 дүгээр зарлиг, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн мөн оны 313 дугаар тогтоолоор Цагдан сэргийлэх ерөнхий газрын системд ажиллаж байсан Мөрдөн байцаах аппаратыг татан буулгаж, 1962 оны 07 дугаар сарын 01-нээс Прокурорын байгууллагад мөрдөн байцаах албыг төвлөрүүлэн, Улаанбаатар хотын прокурорын газарт Мөрдөн байцаах газар, аймгийн прокурорын газарт Мөрдөн байцаах группыг ажиллуулахаар шийдвэрлэжээ.

 

Хоёр.Мөрдөн байцаах алба хөгжиж бэхэжсэн үе./1964-1984 он/

Мөрдөн байцаах ажлын удирдлага зохион байгуулалт оновчтой биш, хэргийн илрүүлэлт хангалтгүй шалтгаанаар МАХН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны 1964 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 218 дугаар тогтоолоор мөрдөн байцаах ажлыг Цагдан сэргийлэх байгууллагад шилжүүлэх болж НАХЯ-ны сайдын 1964 оны 511 дугаар тушаалаар Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын харъяа Мөрдөн байцаах газар байгуулагджээ.

Прокурорын байгууллагаас Цагдан сэргийлэх байгууллагад мөрдөн байцаах ажлыг 1964 оны 08 дугаар сарын 11-нээс шилжүүлэв.

Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын мөрдөн байцаах газрын орон нутгийг удирдах тасаг, 3 мөрдөн байцаагчтай, даргаар нь бага дэслэгч С.Цэдэн-Иш, иргэдийн өмчийн хулгай дээрмийн хэрэг мөрдөх 1 дүгээр хэлтсийг 9 мөрдөн байцаагчтай, даргаар нь ахмад М.Гомбосүрэн, өмчийн хулгай, дээрэм, ашиглал шамшигдлын хэргийг мөрдөх 2 дугаар хэлтсийн 6 мөрдөн байцаагчтай, даргаар нь ахлах дэслэгч А.Балжинням, бусад хэргийг мөрдөх 3-р хэлтсийг 9 мөрдөн байцаагчтай, даргаар нь ахлах дэслэгч Ж.Батсуурь, Мөрдөн байцаах газрын даргаар хошууч Г.Наваан нарыг тус тус томилжээ.

Энэ хугацаанд мөрдөн байцаах байгууллага, мөрдөн байцаалтын ажлыг бэхжүүлэх талаар төр засгаас удаа дараа зохион байгуулалтын болон бусад олон арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байна.

 

Гурав.Өөрчлөлт шинэчлэлийн үеийн Мөрдөн байцаах байгууллагууд. /1984-2000 он/

НАХЯ-ны сайдын 1989 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн а/78 тоот тушаалаар орон нутагт Мөрдөн байцаах тасаг, групп 10-ыг байгуулж бие даан ажиллах эхлэл тавигдсан байна.

Прокурорын байгууллагын үйл ажиллагааг Монгол улсын үндсэн хуульд нийцүүлэн зохицуулах зорилгоор 1992 онд Улсын бага хурлын 36-р тогтоолоор прокурорын байгууллагын мөрдөн байцаах албыг орон тоо, төсөв, эд хөрөнгийн хамт Цагдаагийн ерөнхий газарт шилжүүлсэн.

Мөрдөн байцаах албаны бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох тухай Улсын бага хурлын тогтоолын заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол улсын Засгийн газрын 1992 оны 101 дүгээр тогтоолоор УАБХЕГ-ын Мөрдөн байцаах алба, Прокурорын байгууллагын мөрдөн байцаах албадыг орон тоо, төсөв, эд хөрөнгийн хамт Цагдаагийн ерөнхий газарт шилжүүлж, Улсын мөрдөн байцаах газрыг байгуулжээ.

 

 

Энэ үеэс Мөрдөн байцаах албаны үйл ажиллагаа төвлөрч, материаллаг бааз бэхжиж, дээд боловсролтой, хуульч, эрх зүйч мэргэжилтэй боловсон хүчнээр бүрэн хангагдаж, төвдөө төрөлжсөн 8 хэлтэс, аймаг, дүүргийн 31 тасагтай болж өргөжсөн юм.

Монгол улсын нууцын тухай хуулийн дагуу Тагнуулын төв газрын даргын 1995 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 218 тоот тушаалаар Тагнуулын төв газрын мөрдөн байцаах хэлтэс  байгуулав.

2000 оны 05 дугаар сард Цагдаагийн ерөнхий газрын даргын 158 дугаар тушаалаар Мөрдөн байцаах албаны бүтцийг шинэчлэн баталсан байна. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2001 оны 06 дугаар сарын 163 дугаар тушаалаар Зам тээврийн гэмт хэргийг мөрдөх тасгийг, хэлтэс болгон зохион байгуулав.

Монгол улсын Прокурорын байгууллагын тухай хуулийн дагуу Улсын их хурлын 2002 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 47 дугаар тогтоол, Засгийн газрын 9 дүгээр сарын 04-ний өдрийн 179 дүгээр тогтоолоор Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Мөрдөн байцаах алба байгуулагдав.

Монгол улсад хийгдэж буй эрх зүйн шинэчлэлтэй холбогдуулан шинээр батлагдсан хууль тогтоомжуудад нийцүүлэн Цагдаагийн байгууллага түүний дотор Мөрдөн байцаах албаны бүтэц зохион байгуулалтыг өөрчлөн шинэчлэв.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2002 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн зарим албадын бүтэц, орон тоог өөрчлөн зохион байгуулах" 297 дугаар тушаалаар Мөрдөн байцаах албаны бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөв.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2003 оны 155 тоот тушаалаар Мөрдөн байцаах газрын бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөн зохион байгуулж одоо Мөрдөн байцаах газар нь мэргэжлийн 6 хэлтэстэй, нийслэлийн дүүргүүд болон аймаг орон нутгийн Цагдаагийн газар, хэлтсийн мөрдөн байцаах тасаг, тэдгээрийг мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллаж байна.

 

 

 

 

 

 

 

 

 

Эрүүгийн цагдаагийн алба

Эрүүгийн цагдаагийн албаны хийж гүйцэтгэсэн ажлын талаар

 

-        Тус газар нь Монгол Улсын Засгийн Газраас батлан гаргасан үндэсний хөтөлбөр, албан даалгавар, ХЗДХ-ийн сайдын өгсөн үүрэг даалгавар, тушаал шийдвэрүүдийг хэрэгжүүлж, биелэлтийг гаргах ажлыг зохион байгуулж байна.

2008 онд Эрүүгийн цагдаагийн албаны хэмжээнд 6838 хүнд холбогдох 150.5 тэрбум төгрөгний хохиролтой, 7884 гэмт хэрэг үйлдэл илрүүлж, 5015 материалыг эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулахаар хэрэг бүртгэх, мөрдөн байцаах алба, Авилгатай тэмцэх газарт шилжүүлжээ.

Эрүүгийн цагдаагийн албаны эрх зүйн орчинг боловсронгуй болгох  алба хаагчдын дунд зохиох сургалтыг чанаржуулах зорилгоор "Гүйцэтгэх ажлын заавар", "Хэсгийн төлөөлөгчийн ажлын заавар", "Хууль эрх зүйн эмхэтгэл", "Гүйцэтгэх ажилтны ажил дүгнэх шалгуур үзүүлэлт" зэргийг шинэчлэн боловсруулж батлуулан, дээрхи эрхийн актуудаар төв, орон нутгийн эрүүгийн цагдаагийн алба хаагчдад сургалт зохион байгууллаа.

Шинэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлд ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, сахилга хариуцлагыг сайжруулах, ёс зүйг төлөвшүүлэхэд анхаарч Цагдаагийн Академитай хамтран мэргэжлийн дагнасан сургалтыг зохион байгуулж, 30 алба хаагчийг Турк улсын Цагдаагийн тагнуулын байгууллагад сургалтанд хамруулсан.

 

          Эрүүгийн цагдаагийн албаны хэтийн төлөв

      

 

Гүйцэтгэх ажил явуулах эрх зүйн орчинг боловсронгуй болгон удирдлагын шинэлэг арга барил, туршлагыг нэвтрүүлэх, албыг шилдэг боловсон хүчнээр бэхжүүлнэ.Сургалтын шинэ тогтолцоо бий болгож, мэргэшсэн ажилтнууд бэлтгэх сургалтын төв байгуулна. Цагдаагийн байгууллагын хөгжлийн стратеги төлөвлөгөөтэй уялдуулан алба хаагчдын ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлж, аюулгүй байдал, нийгмийн баталгааг бий болгоно.Цагдаагийн байгууллагын Гүйцэтгэх ажил эрхэлж буй хэлтэс, тасаг, алба хаагчдийг Мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбох ажлыг зохион байгуулна.

 

          Бүтэц зохион байгуулалт

 

-         Эрүүгийн Цагдаагийн газрын бүтэц, зохион байгуулалтыг ЦЕГ-ын даргын 2002 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 334 тоот тушаалаар 9 хэлтэс, 1 тусгай тасагтай, гүйцэтгэх ажлын арга хэрэгслээр гэмт хэрэг илрүүлэх чиг үүрэгтэй ажиллахаар баталсан.

 

 

 

 

 

 

          Эрүүгийн цагдаагийн алба

 

-    Нууц далд аргаар бүлэг зохион байгууллалтай үйлдэгдсэн хүнд, онц хүнд гэмт хэргийг илрүүлж, таслан зогсоох, үйлдсэн этгээдийг олж тогтоох зорилгоор гүйцэтгэх ажил явуулна.

Улсын хэмжээний гүйцэтгэх ажлын бодлогыг хэрэгжүүлэн, гүйцэтгэх ажлын нэгдсэн ба туслах тоо бүртгэлийн сан ажиллуулж, мэдээ мэдээлэлд үнэлэлт өгч, нэгтгэн дүгнэнэ.

Сураггүй алга болсон хүн, оргосон сэжигтэн, яллагдагч шүүгдэгч,  ялтан болон прокурор, шүүхээс олохоор даалгасан бусад хүнийг эрэн сурвалжлана.

Алдагдсан галт зэвсэг, сум хэрэгсэл, химийн хорт болон тэсэрч дэлбэрэх, мансууруулах бодис, түүх соёлын дурсгалт болон бусад үнэт зүйлийг эрж олно.

Эрүүгийн болон гүйцэтгэх ажлын нөхцөл байдал, гэмт хэргийн тухай мэдээ, мэдээллийг цуглуулан нэгтгэн дүгнэж, Төр засгийн удирдлагыг шаардлагатай мэдээллээр хангана.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Нийгмийн хэв журам хамгаалах алба

Нийгмийн хэв журам хамгаалах алба нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах ажлыг улсын хэмжээгээр нэгтгэн зохион байгуулах, гудамж талбай, үйлчилгээний газар, нийтийн тээврийн буудал, орон сууц зэрэг олон нийтийн газар, хууль тогтоомжоор болон төрийн эрх бүхий бусад байгууллагаас тогтоосон нийтээр дагаж мөрдөх журмыг сахиулж, хүн амын амгалан тайван байдлыг хамгаалах, хуулиар харъяалуулсан гэмт хэрэг, захиргааны зөрчлийг хянан шийдвэрлэх чиг үүрэгтэй ажиллаж байна. Цагдаагийн байгууллагад ажиллаж байгаа офицерийн 51 орчим хувь, ахлагч бүрэлдэхүүний 82.6 хувь нь Нийгмийн хэв журам хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа ба тус газарт 89 офицер, 395 ахлагч, 9 энгийн гэрээт ажилчин нийт 493 орон тоо батлагдсанаас өнөөдрийн байдлаар 78 офицер, 383 ахлагч, 7 энгийн гэрээт ажилчин нийт 467 хүн ажил үүрэг гүйцэтгэж байна.

Эрх зүйн шинэтгэлийн талаар:

             Цагдаагийн ерөнхий газрын даргын 2008 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 525 дугаар тушаалаар Нийгмийн хэв журам хамгаалах газрыг Захиргааны удирдлагын хэлтэс, Бодлого зохицуулалтын хэлтэс, Эргүүл хамгаалалтын газартай шинэчлэн  байгуулж, шууд харъяалалд нь Нийслэлийн цагдаагийн газрын хэв журам, Олон нийттэй харилцах, Дипломат байгууллага, банкны хамгаалалтын хэлтэс, Хөдөлгөөнт эргүүлийн газар, Албадан саатуулах, баривчлах төв, нутаг дэвсгэрийн болон төмөр зам, иргэний агаарын тээвэр дэх цагдаагийн газар, хэлтсийн нийгмийн хэв журам хамгаалах хэлтэс, тасаг, хэсэг гэсэн бүтэцтэйгээр зохион байгуулсан. Монгол улсын гадаад харилцаа сайжирч төр засгийн удирдагч нарын урилгаар гадаад орнуудын төрийн тэргүүнүүдийн төрийн айлчлал болон бусад арга хэмжээ олноор зохиогдож цагдаагийн газар, хэлтсийн алба хаагчдыг хамгаалалтын ажилд татан оролцуулж үндсэн ажлаас нь урт богино хугацаагаар хөндийрүүлж байгааг өөрчлөн 2009 онд төрийн болон гадаад улсын зочин төлөөлөгч нарын хамгаалалтын чиг үүргийг тус газар шилжүүлэн хариуцав.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 218 дугаар тушаалаар Нийгмийн хэв журам хамгаалах газрын бүтэц, орон тоог шинэчлэн Захиргааны удирдлагын хэлтэс, Бодлого зохицуулалтын хэлтэс, Тусгай хамгаалалтын хэлтэс, Дипломат байгууллага, банкны хамгаалалтын хэлтэстэй, шууд харъяалалд нь Нутаг дэвсгэрийн болон төмөр зам дахь цагдаагийн газар, хэлтсийн нийгмийн хэв журам хамгаалах хэлтэс, тасаг гэсэн бүтэцтэйгээр өргөтгөн зохион байгуулав.

            Цагдаагийн байгууллагын бүтэц зохион байгуулалтын дагуу 2008 оны 12 дугаар сарын 29-ны өдрийн 649 дугаар тушаалаар хэв журам хамгаалах албанд эрх зүйч мэргэжилтэй хэсгийн төлөөлөгч, хэсгийн байцаагч, хүүхдийн байцаагч, хэв журмын байцаагч, олон нийттэй харилцах байцаагч, жижүүрийн офицер, замын цагдаагийн байцаагч, эргүүлийн офицер, сум дахь цагдаагийн тасаг, хэсгийн дарга зэрэг 9 албан тушаалд ажиллаж байгаа алба хаагч нарт хөнгөн гэмт хэрэгт хэрэг бүртгэлт явуулах эрхийг олгуулав.

 

ЦЕГ-ын даргын 2010 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 419 дүгээр тушаалаар гэрээт цагдаагийн тасаг, хэсгийн алба хаагч нарын харъяалалыг тус газрын харъяалалд шилжүүлэн авлаа. “Эрүүгийн байцаан шийтгэх хууль”, “Цагдаагийн байгууллагын тухай хууль”, “Галт зэвсгийн тухай хууль”, “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай”, “Гэр бүлийн тухай”, “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль”, “Архидан согтууралтай тэмцэх тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах санал, судалгаа, тайланг Хууль зүй, дотоод хэргийн яаманд өргөн барьлаа. Нийгмийн хэв журам хамгаалах албаны даргын зөвлөл, зөвлөлийн хурлын дэг, ажиллах журмыг Цагдаагийн ерөнхий газрын даргын 2008 оны 560 дугаар тушаалтаар баталж, “Нийгмийн хэв журам хамгаалах албаны дүрэм”, Нийгмийн хэв журам хамгаалах газрын “Дотоод журам”-ыг боловсруулан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2009 оны 07 дугаар сарын 16-ний өдрийн 347 тоот тушаалаар батлуулан мөрдөж ажиллав. Нийгмийн хэв журам хамгаалах албаны чиглэлээр ажиллаж байгаа хэлтэс, тасаг, хэсэг, алба хаагч нарын ажлын байрны тодорхойлолт, ажил үүргийн хуваарь, ажил дүгнэх үзүүлэлт, ажлын дүн, хэв журмын нөхцөл байдлын мэдээ авах журам зэргийг шинэчлэн Цагдаагийн ерөнхий газрын даргын 2009 оны 33, 45, 46, дугаар тушаалаар батлуулж мөрдөн ажиллаж байна. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2009 оны 10 дугаар сарын 27-ны 528 дугаар тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор “Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам”-уудын төсөл боловсруулан Цагдаагийн ерөнхий газарт хүргүүлсэнээр Нийгмийн хэв журам хамгаалах үйл ажиллагаатай холбоотой ажил үйлчилгээг зохицуулсан журмууд Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар батлагдан үйл ажиллагаандаа хэрэгжүүлж байна.  “Цагдаагийн байгууллагын туслах тоо бүртгэлийн заавар”-ыг шинэчлэн боловсруулж Цагдаагийн ерөнхий газрын даргын 2009 оны 613 дугаар тушаалаар батлуулан мөрдөж, цагдаагийн байгууллагын захиргааны үйл ажиллагаа мэдээллийг нэгдсэн санд төвлөрүүлснээр иргэд, албан байгууллага, аж ахуйн нэгжид лавлагаа гаргаж өгөх боломжтой болов.

Үе үеийн гавъяат үйлстэн нарын талаар:

Тусгай үүргийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч С.Бадрал, цагдаагийн дэд ахлагч Н.Мөнгөнтулга нар 2008-2009 онд Цагдаагийн ерөнхий газрын “Хөдөлмөрийн аварга”-аар, тусгай үүргийн офицер, цагдаагийн дэслэгч Баярмаа Алтангадас одон, чиглэлийн ахлах офицер, цагдаагийн ахмад Г.Мөнхбат Цэргийн хүндэт медалиар, ахлах офицер, цагдаагийн ахлах дэслэгч Б.Дорждэрэм Цагдаагийн гавьяа тэмдгээр Цагдаагийн дэд хурандаа А.Энхбаяр Дотоодын цэргийн алдар тэмдгээр, цагдаагийн дэд хурандаа Н.Баярмагнай, цагдаагийн хошууч Г.Чинболд, цагдаагийн ахмад Х.Батхишиг, Н.Баярмаа нар “Цагдаа, дотоодын цэргийн спортын алдар тэмдэг”-ээр тус тус шагнагдсан.

 

 

 

2008 онд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт болсон нийтийг хамарсан эмх замбараагүй байдлын үед нийгмийн хэв журам хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд бүрэлдхүүнээрээ оролцон үүрэг гүйцэтгэж, “Цагдаагийн алдар” тэмдгээр 3, “Цагдаагийн гавьяа” тэмдгээр 69, Дотоодын цэргийн алдар тэмдгээр 1, МЗХ-ны Цэргийн алдар медалиар 15, ЦЕГ-ын хүндэт жуух, баярын бичгээр 22 алба хаагч шагнагдсан байна.

Монгол Улсын арслан, Монгол улсын гавьяат тамирчин эргүүлийн офицер, бэлтгэл ахмад Д.Мөнх-Эрдэнэ, Улсын заан, цагдаагийн хошууч Д.Хишигдорж, улсын начин, цагдаагийн ахлагч Ц.Сумьяабэйс, Д.Батбаяр, цагдаагийн дэслэгч Ш.Уламбаяр, А.Цацабшир, цагдаагийн дэд хурандаа С.Сүхбаатар, Монгол улсын начин цагдаагийн ахлах ахлагч Д.Загдаа, цагдаагийн дэслэгч Ч.Чулуунбаатар, дэд ахлагч У.Балжинням, Үндэсний сурын дархан мэргэн харваач Монгол улсын гавьяат тамирчин, цагдаагийн ахмад Мөнхцэцэг, Монгол улсын гавъяат тамирчин, цагдаагийн ахлах дэслэгч Батхишиг, хөнгөн атлетикийн Ази тивийн аварга, цагдаагийн ахлагч Махашира, Монгол улсын гавъяат тамирчин цагдаагийн дэслэгч Г.Үйтүмэн, Монгол улсын гавъяат тамирчин хошууч Баярсайхан, Монгол улсын гавьяат тамирчин, цагдаагийн дэслэгч Б.Наранбаатар, “Бээжин-2008” олимпод хүндийн өргөлтийн төрлөөр оролцон 10 дугаар байр эзэлсэн цагдаагийн дэслэгч Н.Баярмаа, олон улсын хэмжээний мастер, хөнгөн атлетикийн тамирчин, цагдаагийн цагдаагийн дэслэгч Б.Мөнгөнтуяа, Э.Даваажаргал, Ази тивийн гардан тулааны нээлттэй цомын аварга, жудо бөхийн Ази тивийн аваргын мөнгөн медальт тамирчин, цагдаагийн дэслэгч Б.Даваасүрэн, хүндийн өргөлтийн  мастер, цагдаагийн ахлах ахлагч Д.Мандах, цанын спортын мастер Эрдэнэчимэг, гүйлтийн спортын мастер С.Зундуй, аймгийн заан Цэрэннадмид, сурын спортын дэд мастер Т.Мөнсоёл, Хүч нийгэмлэгийн 2009, 2010 оны Буудлагын аврага П.Баяраа нарын алба хаагчид төрөн гарч, бие бүрэлдэхүүн эдгээр алба хаагчдаар бахархаж  явдаг юм.

Харуулчдын эгнээнээс удирдах албан тушаалд томилогдон алдар гавъяатай ажилласан Цагдаагийн ерөнхий газрын дарга асан Монгол улсынгавьяат хуульч Санжийн Рэнцэнхорлоо, Цагдаагийн ерөнхий газрын Тамгын газрын дарга асан Хууль зүйн шинжлэх ухааны доктор Хурцгэрэл нарын олон арван удирдах албан тушаалтнууд төрөн гарсан. 

Галт зэвсэг хэрэглэж бусдын амь нас, эрүүл мэндэд заналхийлсэн эрүүгийн онц ноцтой гэмт хэрэгтнүүдийнүйлдэлийг таслан зогсоож баривчлаж байсан а/ч Д.Гансүх, д/а Эрдэнэпүрэв, Оюунзориг, Намжил, Цэрэннадмид, Сүхбат, Мягмарсүрэн, Чулуунхүү, Цогтбаатар, Б.Энхболд, Л.Баасансүрэн нар одоо ч гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах ажилд идэвх зүтгэлтэй ажиллаж байна.

 

 

 

Замын цагдаагийн үүрэг

Монгол Улсын нутаг дэвсгэрт гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах,
* Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрэм, түүнд нийцүүлэн гаргасан заавар, журам, стандарт болон бусад хууль, тогтоомжийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчлах ажлыг зохион байгуулж, хэрэгжилтийг байгууллага, аж ахуйн нэгж, гудамж замд шалгаж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, хууль, тогтоомжид заасны дагуу захиргааны шийтгэлийг оногдуулах, * хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, осол хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн туслалцаа, хамтын ажиллагаанд түшиглэн зохион байгуулах,
* замын тэмдэг, тэмдэглэл, гэрэл дохио, гудамжны гэрэлтүүлгийг шинээр тавих, өөрчлөх, засварлах түүнд хяналт тавих,
* замын хөдөлгөөний урсгал, чиглэлийг өөрчлөх ажлыг зохион байгуулах,
* тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, осол, захиргааны зөрчлийн тухай байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн өргөдөл, гомдол, мэдээллийг хүлээн авах,
* улсын нэгдсэн тоо бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох.тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийх, техникийн улсын үзлэг, тооллого явуулах,
* мэргэжлийн жолооч бэлтгэх, сургах сургалтын үйл ажиллагааг зохион байгуулан хяналт тавих, жолоочийн үнэмлэх, талон олгох,
* тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, осол гарсан үед шалгаж шийдвэрлэх, иргэдэд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх,
* захиргааны хэрэг бүртгэлийн ажиллагааг хуулийн хүрээнд шуурхай зохион байгуулах, хяналт тавих, эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийг илрүүлэх болон холбогдогч нь оргон зайлсан хэргийн холбогдогчийг эрэн сурвалжилж баривчлах,
* байгалийн гамшиг, гоц халдварт өвчин гарсан үед замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлыг зохион байгуулах, Байгаль орчны хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах ажилд хяналт тавих,
* төр, засгийн тэргүүн, гадаад дотоодын зочин төлөөлөгчдийн болон баяр наадам, спорт, урлагийн арга хэмжээний үеүдэд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хамгаалалт, зохицуулалтыг зохион байгуулах,
* Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын их хурал, УИХ-ын байнгын хороод, Засгийн газар, Хууль зүй дотоод хэргийн сайд, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын даалгасан үүрэг даалгавар, шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэгтэй

 

 

 

 

Хэрэг бүртгэх алба

Шинэ ЭБШХууль 2002 оны 1-р сарын 10-нд Улсын Их Хурлаар батлагдаж,  9-р сарын 1-нээс үйлчилж эхэлсэн, Энэ хууль нь, хууль хэрэгжүүлэх бүх албадын тогтолцоонд салхи оруулж, хуучин царцанг, хэв, загварыг эвдэж, Хэрэг бүртгэх нэгдсэн алба байхаар хуульчилжээ. Энэ бол Монголын ЭБШ ажиллагаа анхан шатнаасаа нэгдсэн бодлого, зохицуулалтаар бие даан, тууштай хөгжих үндэс суурийг тавьж өгсөн. Үүгээрээ хууль хэрэгжүүлэх ажиллагаанд гарсан шинэ эргэлт, шинэ ЭБШ хуулийн түүхэн гавъяа оршино.

Хуулийн дагуу Хэрэг бүртгэх албыг Цагдаагийн бүрэлдэхүүнд нэгтгэн, зохион байгуулах түүхэн шийдвэрүүд гарсан.

ЦЕГ-ын даргын 2002 оны 8-р сарын 30-ны өдрийн 297-р тушаал гарч, ЦЕГ-т Хэрэг Бүртгэх Алба байгуулж, аймаг, дүүргийнЦагдаагийн газар, хэлтэст Хэрэг бүртгэх тасаг, хэсэг байгуулахаар шийдвэрлэв.

2002 оны 9-р сарын 28-ны өдөр Засгийн газрын 189-р тогтоол гарч, ЦЕГ-ын бүтэц, орон тоонд Хэрэг Бүртгэх Албыг оруулж, Зэвсэгт хучин, Хил хамгаалах газар, Гал түймэртэй тэмцэх газар, Улсын Гаалийн газраас Хэрэг бүртгэх албадыг орон тоо, цалингийн сан, техник хэрэгсэлтэй нь шилжүүлэх шийдвэр гаргасан.

ЦЕГ-ын даргын 2002 оны 10-р сарын 28-ны өдрийн 261-р тушаалаар Хэрэг бүртгэх албыг Хэрэг бүртгэх газар болгон орон тоо бүтцийг өргөтгөсөн.

 

Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх



:-)
 
xaax
Сэтгэгдэл бичих