P2012-04-15 - Харьцангуй хэлцэл түүний төрөл,онцлог

Ангилал: Хичээлүүд

2 -р күрсд байхдаа анхныхаа күрсийн ажлыг хийж байлаа

Төлөвлөгөө

Харьцангуй хэлцэл  түүний төрөл,онцлог

Удиртгал

Нэгдүгээр хэсэг:

 Хэлцлийн тухай ойлголт, агуулга, төрөл

1.1       Хэлцлийн тухай ойлголт

1.2       Хүчин төгөлдөр бус хэлцэл ойлголт,төрөл

Хоёрдугаар хэсэг:

Харьцангуй хэлцэл нь хэлцлийн төрөл болох нь онцлог шинж

2.1      Харьцангуй хэлцлийн түүхэн уламжлал /1926-2002/

2.2      Харьцангуй хэлцлийн төрөл

2.3      Харьцангуй хэлцлийн талаар хийгдсэн судалгаа, тоо баримт дээр тулгуурлан хийсэн дүн шинжилгээ

 

Дүгнэлт

Хавсралт

Номзүй

 

 

 

 

 

 

 

 

 

 

Удиртгал

Сэдвийг сонгосон үндэслэл: Энэхүү сэдвийг сонгох болсон шалтгаан нь өнөөгийн нийггмийн байдалтай холбоотой юм. та хэн нэгний амнаасодоогйин нийгэм ч гэж дээ хүн хүндээ чоно болсон аймшигтай нийгэм хэнд ч итгэж болохгүй болсон цаг гэсэн үгийг бишгүйдээ л нэг сонссон байх, чухам энэ үгнээс ч биш та гадуур  дотуур ажил хөөцөлдөөд явж байхдаа ч юм уу ямарваа нэгэн байдлаар энэ нийгэм ямар талрууга хазайсан байгааг мэдэж болно. Үүний нэгэн илэрлийг би хууран мэхлэх явдал хэмээн үздэг. Мөн практикаас харж байхад иргэд ямарваа нэгэн хэлцэл гэрээ байгуулахдаа түүнийгээ яаж байгуулахаа мэддэггүй, мөн тухайн хэлцлээс ямар нэгэн асуудал гарлаа гэхэд ямар тохиолдолд өөрийх нь зөв ямар тохиолдолд буруу байдгыг мэддэггүй учираас цаад байгууллага нь өөрт ашигтай бадлаар энэ хэргийг нэг тийш нь болгодог.  Орчин үед  Пүүс, компани ,хоршоо банк гээд ер нь аж ахуйн нэгж байгууллага ихээр дэлэгрэн үйл ажиллагаагаа явуулж байгааг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Энэ  нь нэг талаар  сонголт гэх зүйлийг олон түмэнд өгч  байгаа нь  эерэг талтай ч гэсэн нөгөө талаар иргэдийг хохироосон, хууран мэхэлсэн, хохирол учруулсан зэрэг сөрөг үр дагавартай байгаа юм

 Хэлцэл гэдэг бол аливаа иргэн, хуулийн этгээд, төр гэх сүбьектүүдийн үйл ажиллагаандаа байнга хэрэглэдэг, тэдгээрийн аль алинд нь ашигтайгаар тусдаг, бие биенийхээ хүслийг харилцан биелүүлж буй харилцан хүслээ хангаж ашиг олж байгаа үйлдэл юм..

Уг сэдвийн судлагдсан байдал: харьцангуй хэлцлийн тухай судлаачид өөрийн ном, сурах бичиг, гарын авлагад хэлцэл гэсэн бүлэг сэдэв дотор тодорхойлж өгсөн байна. Одоогоор энэ хэлцлийн талаар яг дагнан судласан ноз , сурах бичиг, нарийн судалгаа байхгүй байна.

Зорилго:  Иргэд энэ бүгдийг зохицуулдаг хууль хэм хэмжээ байдгыг мэддэггүй нь учир дутагдалтай байгаа юм. Иймээс би энэ талаар дэлэгрэнгүй судлаж үзэхийг хүссэн юм.

Зорилт: Иймд  миний бие Харьцангуй хэлцэл буюу хүчин төгөлдөр бусад тооцож болох хэлцэл гэсэн сэдвээрээ уг хэлцлийг судалж , онолын болон практик асуудалд өөрийн байр суурьнаас үнэлэлт дүгнэлтыг өгч тухайн асуудалын боловсруулалтанд бага ч болов нэмэр болохыг зорилоо.

Судалгааны ажлын аргазүй: энэ хүү судалгааны ажилыг хийхдээ миний бие гол төлөв хуульзүйн шинжлэх ухаанд түгээмэл хэрэглэгддэг анализ/задлан шинжлэх/, синтез/ нэгтгэн дүгнэх/, аргууд болон түүхчлэх , статистикийн аргуудыг ашигласан.   

Судалгааны ажилын шинэлэг тал: 1926-2002 оны иргэний хуулиудад тусгасан харьцангуй хэлцлийн тухай зүйл заалтуудыг он  бүрээр нь эмхтгэн найруулсан бөгөөд түүхэн хөгжлийг илүүтээгээр оруулж өгсөн нь энэхүү судалгааны ажилын шинэлэг тал хэмээн би бодож байна.

Судалгааны ажилын ач холбогдол: Одоогоор энэ тухай нарийвчилан судалсан судалгааны ажил байхгүй учир энэ харьцангуй хэлцэл гэх ойлголтыг илүү дэлэгрэнгүйгээр судлах боломжгүй болгоод байгаа юм. Иймд миний бие уг ажилыг хийснээр энэхүү ойлголтыг цаашид дэлгэрэүүлэн судлах судлаачидад тодорхой хэмжээний мэдллэгийг өгч чадахаар болсон нь  ач холбогдолтой юм.

 

 

 

 

Судалгааны ажилын бүтэц:

*    Төлөвлөгөө

*    Удиртгал

*    Үндсэн хэсэг

*    Дүгнэлт

*    Хавсралт

*      Номзүй    гэсэн хэсгүүдээс бүрдсэн.

1.1 Хэлцлийн тухай ойлголт

Хэлцэл гэдэг нь иргэний хуульд зааснаар: Иргэний эрх үүсэх, өөрчлөгдөх, шилжүүлэх,дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл/эс үйлдэл/-г хэлцэл гэнэ. гэж тодорхойлжээ.[1]                                                                       Үүнийг амьдралд илүү ойрхон утгаар хэлбэл энэ нь тохиролцоо юм. Энэ ойлголт нь дотороо мөн ялгаатай байдаг. Хүн бүр өдөр тутмынхаа амьдралд бага хэмжээний хэлцийг  хийж  ярьж хөөрж  санаа бодлоо солилцож харилцан ажил хэргээ бүтээдэг. Энэ ч утгаараа хэлцэл нь хүсэл зоригийн илэрхийлэл болсон үйлдэл мөн. Хэлцлийн амин сүнс нь талуудын хүсэл зориг, хүсэл зоригийн илэрхийлэлд оршдог.[2]

Хүсэл зорилго гэдэг нь: Тавьсан зорилгоо хэрэгжүүлэх тодорхой үндэслэлтэй хүсэлт юм.[3]

Тухайн асуудалын хэр хэмжээ, хэр зэрэг чухал асуудал вэ? Гэдэгээс  нь  шалтгаалж хэлцэл нь жирийн тохиролцооноос гэрээ болтлоо өргөжиж байдаг.

 Энэ нь яг ямар байдлаар илэрч байна вэ?

 Жирийн тохиролцоо:  Сургуулийн насны 2 хүхэд харилцан тохиролцож өөр өөрсдийн эзэмшилд байдаг өөрөө захиран зарцуулах эрх бүхий эд хөрөнгө болох  эд зүйлсийг өөрсдийн ашиг сонирхолын дагуу солилцож зарж болохыг ойлгож болно. Үүнд ямарваа нэгэн бичиг баримтыг бөглөх , тамга гарын үсэг зурах, дарах шаардлаггүй байдаг.                                

Дээр дурьдсанчилан гэрээ болтлоо өргөждөг хэлэлцээр гэдэг нь:Тухайн хуулын этгээд ямарваа нэгэн иргэн  хувь хүнтэй хэлэлцэн тохиролцож , санал нийлсэн тохиолдолд тэр нь гэрээ байгуулах алхам болж өгдөг.  

Энэ харилцааг сайн ажиглавал нэг хэсэг нь ёс суртахууны нөгөө хэсэг нь эрхзүйн хэм хэмжээгээр зохицуулагдаж байдаг.[4]

Ёс суртахууны хэм хэмжээгээр зохицуулагдаж байгаа хэлцэл нь ямарваа нэгэн хариуцлага эрхзүйн үр дагавар үүсэгдэггүй бөгөөд уг хэм хэмжээгээр зохицуулагдаж байгаа хэлцэл нь ямарваа нэгэн хариуцлага эрхзүйн үр дагавар үүсэгдэггүй.

Ёс суртахуун гэдэг нь: тухайн хүний өөрийгөө үнэлэж буй үнэлэмжтэй шууд холбоотой байдаг бөгөөд ямарваа нэгэн  дарамт шаардалтгүйгээр тухайн хүн өөрийн хийх хэрэгтэй байсан үүргээ биелүүлж байгаа хэрэг юм. Гэхдээ уг үргийг биелүүлэхгүй байлаа гэхэд ямар нэгэн хариуцлага хүлээхгүй.

  Харин эрхзүйн хэм хэмжээгээр зохицуулагддаг хэлцэл нь эрхзүйн үр дагавар үүсгэдэг байна. Өөрөөр хэлбэл уг үүргийг заавал биелүүлэх ёстой ба  биелүүлэхгүй л бол тухайн этгээд гарцаагүй  хариуцллага хүлээх шинжтэй хэм хэмжээ юм.

Үүгээрээ энэ хэлцэл нь иргэний эрхзүйд хамаарч  түүний судлах зүйл болдог.                 

 Иргэний эрхзүй нь энгийнээр хэлбэл иргэдийн хоорондын эдийн болон эдийн бус баялагтай холбоотой маргааны талаар болон уг маргааныг шийдвэрлэх, зохицуулах арга замыг судалдаг  гэж ойлгож болох юм.

Хэлцлийн шинжийг судлаачид өөр өөрсдийн ном зохиолд тусгасан боловч утга агуулгын хувьд доорхи утгыг  бүгд илэрхийлсэн байх юм. 

Хэлцэл нь дараах шинжийг өөртөө багтаасан байдаг.

[5]

1.    Хэлцэл нь хуульзүйн факт болно. Гэхдээ хуульзүйн факт болгон хэлцэл болохгүй, зөвхөн иргэн хуулийн этгээдийн үйлдэл байх бөгөөд үүгээрээ хуульзүйн бусад факт болох  үйл явдал эрхзүйн актаас ялгагдаг.

2.    Хэлцэл бүхэн эдийн засаг эрхзүйн тодорхой үр дүнд хүргэхэд чиглэгдсэн  байдаг.

Үүнд хэлцэл хийгч талуул худалдаа арилжаа хийх замаар өөрийн ахуй амьдралаа дээшлүүлэх , орлого олох , хэрэгцээгээ хангах зорилгоор хэлцлийг хийдэг.

3.    Талуудын санаа зоригийг өөртөө оруулж байдаг.

4.    Хэлцэл нь ямагт эрхзүйн дагуух үйлдэл буюу факт байдаг. хэлцэл нь хуульд заасан агуулга хэлбэр нөхцөлд тохирсон байдаг.[6]


1.2      Хүчин төгөлдөр бус хэлцэл ойлголт,төрөл

Хүчин төгөлдөр бус хэлцэл гэдэг нь:

Иргэний хуульд заасан  хэлцэл хийх  нөхцөл журмыг  зохих ёсоор биелүүлээгүй  буюу зохих ёсоор биелүүлээгүйгээс  болж аль нэг талдаа хор хохирол  учруулсан буюу учруулахад хүргэсэн байхыг ойлгож болно.  

Утга агуулгаараа хууль зөрчсөн , эрхзүйн  хэлбэрт ороогүй , талуудын эрх ашгийг хохироосны   улмаас  хуульзүйн дагуу үр дагаварт хүрч  чадаагүй , өөрөөр хэлбэл иргэний эрхзүйн харилцааг  хуульзүйн дагуу үүсэх, өөрчлөгдөх,дуусгавар  болгох үндэслэл болдоггүй учраас хүчин төгөлдөр бус  хэлцэл  гэж үздэг.

[7]

Өөрөөр хэлбэл уг хэлцэл нь энэ хийж буй нөгөө этгээдэд хохиролтой , хохирол учируулж болохуйц хэлцлийг хэлэх бөгөөд  энэ хэлцэл нь анх хийгдсэн үеэсээ эхлэн хууль бус буюу хүчин төгөлдөр бус хуульзүйн хүчин чадалгүй хэлцэл байна.

 Хүчин төгөлдөр бус хэлцлийг: хүчин төгөлдөр бус байх хэлцэл , хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцэл гэж ангилна.[8] Мөн хүчин төгөлдөр бус хэлцлийг                  хууль бус буюу туйлын , маргаантай буюу харьцангуй гэж хувааж болно.[9] гэж үзжээ

Мөн өөр ном сурах бичигт судлаач болгон өөрийнхөөрөө тодорхойлолт өгсөн байх нь илэрхий. Иймд миний бие аль болох ойлгомжтой байлгах үүднээс

  Д.Бат-өлзийгийн ангилалаар авч үзлээ.

 

Хүчин төгөлдөр бус байх хэлцлийн хувьд:

[10]

Иргэний хуулийн 56-р зүйлийн 1 дэхь хэсэгт  уг хэлцлийн нөхцөлүүдийг зааж өгсөн. Үүнд :                                                              

1.    Хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл:

Энэ хэлцэл нь хуулиар хориглосон ,үүрэг бологсон зөвшөөрсөн  хэм хэмжээг зөрчсөн хэлцэл байх бөгөөд,үүнийг зөрчсөнөөр хүний эрх эрх чөлөөг, болон улсын тусгаар тогтнол,байгалийн тэнцвэрт байдал алдагдуулахад  хүргэсэн хүргэж болох нөхцөл бүрдсэн байдаг онцлогтой.

Жишээ: тэсэрч дэлбэрэх бодис , хар тамхи цэргийн зэвсэг зэргийг эрх олгогдоогүй этгээд худалдах, худалдан авах нь нийгмийн эсрэг чиглэсэн хэлцэл бөгөөд  дайн суртадчилах үндэстэн ястаны эв нэгдлийн эсрэг чиглэсэн ном хэвлэл худалдах нь зан суртахууны эсрэг гэмт хэрэг юм.

[11]

 

 

2.    Дүр үзүүлж хийсэн хэлцэл:

Хэлцэл хийгч этгээд уг хэлцлийг хийхдээ хууль ёсны үр дүнд хүрэх  зорилгоор биш тухайн этгээдийг хуурах зорилгоор хийсэн  хэлцлийг ойлгоно.

 Жишээ: эд хөрөнгийг төлбөрт хураалгахгүйн тулд бэлэглэж буй дүр үзүүлэх зэрэг юм.

3.    Өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл:

Энэ нь тухайн этгээд нь урьд нь үйлдэж байсан  хууль бус үйлдлээ нуун дарагдуулахын тулд  өөр этгээдтэй хэлцэл хийж буй хэлцэл юм.

4.    Үнэн санаанаас бус , хөнгөмсөгөр хандаж, түүнийгээ илэрнэ гэж урьдаас тооцож, тодорхой  хүсэл зориг  илэрхийлэн хийсэн хэлцэл:

Тухайн хэлцэл хийж байгаа этгээд  нөгөө талаа анхнаасаа хууран мэхлэх  зорилгогүй, бөгөөд хэлцлээр хүлээсэн үүргээ биелүлж чадна хэмээн хөнгөмсөгөөр найдаж  хийсэн хэлцэл байна.

5.    Эрхзүйн чадамжгүй этгээдийн  хийсэн хэлцэл:

Уг этгээд нь сэтгэцийн өвчны улмаас өөрийн хийж байгаа үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй , өөрийгөө зөв удирдах чадамжгүй этгээд бүрэн чадамжгүйд тооцогдоогүй  байх үедээ хийсэн хэлцэлийг ойлгоно.

 

6.    Эрхзүйн бүрэн чадамжтай этгээдийн хийсэн хэлцэл:

Хийж буй үйлдлийнхээ учир холбогдлыг ойлгох чадваргүй  болсон буюу сэтгэцийн түр зуурын сааталд орсон үедээ хийсэн хэлцлийг ойлгоно.

[12]

 

 

Хоёрдугаар бүлэг:  Харьцангуй хэлцлийн ойлголт,

Энэ нь Иргэний хуульд хүчин төгөлдөр бус хэлцлийн зэрэгцээ, хүчин төгөлдөр бусад тооцож  болох хэлцлийг шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу сонирхогч этгээдийн  хэлцлыг хүчин төгөлдөр  бус гэж тооцож болно  ИХ-н 57.1/ гэж заасан байна..       

Хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасан “Хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болно” гэснийг хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сонирхогч этгээд нэхэмжлэл гараагүй тохиолдолд тухайн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцох боломжгүй гэж ойлгоно.

[13]                                        

Сонирхогч этгээд : Өөрт  хохирол учирсан  гэж үзэж байгаа хэлцлийн аль нэг тал ,эсхүл  уг хэлцлийн эцсийн үр дагавар өөрт сөргөөр нөлөөлсөн буюу нөлөөлж болзошгүй  гэж үзсэн иргэн, хуулийн этгээд байна.

Өөрөөр хэлбэл  өөрт  хохирол учирсан  гэж үзэж байгаа хэлцлийн аль нэг тал ,эсхүл  уг хэлцлийн эцсийн үр дагавар өөрт сөргөөр нөлөөлсөн буюу нөлөөлж болзошгүй  гэж үзсэн иргэн, хуулийн этгээд нь шүүхэд нэхэмжлэл гаргаж уг хэлцлийг хүчингүйд тооцуулсанаар энэ нь хүчин төгөлдөр бусад тооцож болох хэлцэл болох юм. Мөн шүүхээс хүчин төгөлдөр бусад тооцсон хэлцэл нь хийсэн үеэсээ эхлээд хүчин төгөлдөр бус байна.                                                                                                                                      

Үүнээс гадна хэлцлийг хүчингүйд тооцох бас нэгэн шалтгаан нь гэрээгээр тохиролцсон хэлбэрийг зөрчсөн хэлцлийг шүүх сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хүчин төгөлдөр  бус гэж тооцож болно.

 

Хэлцэл хийгч этгээд нь хүсэл зоригоо бичгээр илэрхийлэх буюу тооцоо хийхдээ илэрхий алдаа гаргасан нь хэлцлийг хүчин төгөлдөр  бус гэж тооцох үндэслэл  болохгүй  бөгөөд ийм  алдаа гаргасан этгээд түүнийгээ  засах эрхтэй байна.[15]

 

 

 

2.1               Харьцангуй хэлцлийн түүхэн уламжлал /1926-2002/



Харьцангуй хэлцлийг 1926-1929 оны иргэний хуулиндаа: аливаа иргэний хэргийн учир харилцан эдлэх эрх үүргийн тухай хэмээх 9-р бүлэгтээ

Аливаа гэрээ хэлэлцээний тухай гэж  зааж өгсөн байна.

Үүнд: Уг хуулийн 182-р зүйл: гэрээ хэлэлцээ нь энэхүү хуулийн 154-р зүйл ба түүний тайлбарт заасан ёсоор 2 буюу дээш 2 тооны этгээдийн завсартаа аливаа өөрсдийн эрх үүргийг байгуулах буюу өөрчилж устгахын тухай харилцан хэлэлцэж ам буюу бичгээр тогтоосон гэрээ, хэлэлцээ болмой.

Аливаа хүчин төгөлдөр бус гэрээ хэлэлцээний тухай:

191-р зүйл: аливаа гэрээ хэлэлцээг харилцан байгуулсан зорилго бодлого нь хууль дүрмийг зөрчсөн буюу цаазалсан зүйл үйлдэх хэмээсэн, жич. Ард олны сайн сурталд үл нийлэлцэх ба ард иргэний буюу улсын ашиг туст хортой болох аваас хүчин төгөлдөр үгүйд тооцвоос зохимой.

Тухайн байгуулсан гэрээ хууль дүрэм зөрчсөн эсвэл ард олны ёс суртахууны хэм хэмжээнд нийцээгүй бөгөөд улс орны болон ард олны эрх ашигт хор хохирол учруулахаар бол энэ гэрээ хэлцээ нь хүчин төгөлдөр бус байна.

192-р зүйл: дээрхий зүйдлд зааснаас гадна Хүчин төгөлдөр бус болох гэрээ хэлэлцээ нь:

*      Аливаа албан татвараас зайлах буюу хэмжээг нь хомсотгохын тухай;

*      Аливаа худалдааны хүмүүсээс чухал хэрэглэгдэх зүйлүүдийг онц учир шалтгаангүй атал зээлийн үнийг өндөр болгох бодлогоор тогтоосон тухай;

*      Багачууд буюу ураг төрлийн зэрэг хүмүүст олгох тэжээврийн тухай тэдний эрх ашигт харшлалтай болох тухай;

*      Аливаа өр ширийн зэрэг төлбөр үүргээс зайлхыг хичээж хувийн хөрөнгө хогшлыг бусдад хуурамчаар худалдах буюу шилжүүлэх тухай;

*      Энэхүү хуулийн 127-р зүйлд заасан этгээдүүдтэй гэрээ байгуулсан хэлэлцээ;

*      Бусдыг түрэмгийлэн албадах, мэхлэх, айлгах, зэргэ зүй бус арга хэрэглэж байгуулсан гэрээ хэлэлцээ болмой.

193-р зүйл: дээрхи 191 ба 192-р зүйлүүдэд заасан ёсор байгуулсан хүчин төгөлдөр бус гэрээ хэлэлцээг гүйцэтгэсэн этгээд уул төлсөн зүйл буюу гүйцэтгэсэн үүргийн үнэ хөлсийг бүрнээ эргүүлэн авахаас гадна тухайн хамаг сүйтгэлийг нэхэмжлэх болно.

194-р зүйл: хэрэв аливаа гэрээ хэлэлцээг байгуулсаны учир шалтгаан нь хоосон ядуугийн гачигдал болохоос гадна , өр үүрэг хүлээсэн ядуу этгээдэд үнэхээрийн ашигггүй олох аваас уул гэрээг зохих шүүх таслах газраа хянан үзээд хүчин төгөлдөр үгүй болгож дээрхи 193-р зүйлд заасан сүйтгэлийг олгох буюу эсвээс зөвхөн устган сүйтгэвээс зохимой.

195-р зүйл: хэрэв гэрээ хэлэлцээ хүчин төгөлдөр үгүй бологсон учир нь гагцхүү хууль дүрэмд заасан зааврыг зөрчсөн болох аваас байгуулсан 2 этгээд энэхүү хуулийн 193-р зүйлийг баримтлан уул харилцан өгч авалцсан зүйлийг бие биенд эргүүлвээс зохимой.

Энэ хуулийн 192-р зүйл болох хүчин төгөлдөр бус болох гэрээ хэлэлцээ нь  одоогийн хүчин төгөлдөр бусад тооцож болох хэлцэл юм.

 

Бүгд найрамдах монгол ард улсын иргэний хууль

/1952/

Энэ хуулийн 5 –р бүлэгт хэлэлцээ хэмээн зааж өгсөн байна.

Энэ хуулийн 20-р зүйлд: Хэлэлцээ гэдэг бол иргэний эрхийн харьцааг тогтоох, өөрчлөх ба зогсооход чиглэгдсэн ажиллагаа мөн бөгөөд тэдгээр нь нэг талын ба  хоорондын байж болно. Хэлэлцээнүүд нь амаар ба бичгээр тогтоогдох бөгөөд  бичгээр тогтоогдсон хэлэлцээнүүд бол энгийн ба нотариатын баталгаатай гэж хуваагдана.[17]

21-р зүйлд нь:  Бичмэл  хэлэлцээнд уул гэрээг байгуулахад оролцогсод  гарынхаа үсгийг зурах ёстой. Бичиг үсэг мэдэхгүйгээс болон өвчин , эсгүл бие махбодийн ямар нэгэн дутагдлын улмаас  хэлэлцээнд  гарын үсэг зурж чадахгүй  хүмүүс бол түүнийг төлөөлж гарын үсэг зурахыг өөр хүнд даалгаж болох бөгөөд чингэхдээ, энэ тухай тайлбар хийнэ.

22-р зүйлд нь:   Хэрэв  хуульд шууд заасан шаардлагын журмыг биелүүлээгүй бол уул хэлэлцээ нь хүчин төгөлдөргүй болно.

23-р зүйлд нь: Хүчин төгөлдөр бус хэлэлцээнүүд нь:

А. Хэрэв хэлэлцээ нь улсба хоршоолол болон бусад олон нийтийн байгууллагад хохирлын учируулаад чиглэгдсэн байвал

Мөн хэрэв түүний агуулга нь хуулийг зөрчсөн буюу хуулиас гадуур бол:

Б. Эрх ба үүргийг эдлэх чадвараа алдсан буюу түр биеэ захирах мэдэлгүй байсан этгээдийн байгуулсан хэлэлцээ

В. Мэхлэх, айлган сүрдүүлэх , албадан хавчих журмаар байгуулсан хэлэлцээ буюу хэрэв хүн нь туйлын гачигдлын улмаас илт ашиггүй, /тонон , мөлжсөн/ хэлэлцээг байгуулсан бол эдгээр хэлэлцээнүүд нь хүчингүй болно.

24-р зүйлд нь:    Хуулиар хориглоогүй бол эрх ба үүргийг эдлэх чадвар бүхий хүмүүс нь өөрсдөө сонгож олсон төлөөлөгчдөөрөө дамжуулан хэлэлцээнүүдийг байгуулж болно. 

Хэмээн тэр үеийн хуулинд заасан байна. Үүнээс үзэхэд энэ үеийн Иргэний хуулинд хэлэлцээр буюу энэ үеийн хэллэгээр хэлэлцээг тусгаж өгсөн бөгөөд тухайн хэлэлцээ гэж юуг хэлэх мөн тухайн хэлэлцээны төрөл хэлбэр зэргийг зааж өгжээ. Энэ үеийн Иргэний хуулинд хүчин төгөлдөр  хэлэлцээ болон хүчин төгөлдөр бус  хэлэлцээг  тодотгон зааж өгсөн боловч харьцангуй хэлцэл буюу хүчин төгөлдөр бусад тооцож боло хэлцэлийн талаар хараахан тусгаж өгөөгүй байна. Харьцангуй хэлцэлээр зохицуулах харилцааг энэ үед хүчин төгөлдөр бус хэлэлцээгээр зохицуулж байжээ.

Бүгд найрамдах монгол ард улсын иргэний хууль 1963 он

3-р бүлэгт хэлцэл хэмээн зааж өгсөн.

29-р зүйлд нь:  иргэний эрх, үүргийг бий болгох , өөрчлөх, шилжүлэх буюу дуусгавар болгоход чиглэгдсэн иргэд ба хуулийн этгээдийн үйл ажиллагааг хэлцэл гэнэ[19]. Хэмээн зааж өгжээ.

Мөн энэ хуулийн 32-р зүйлд  хүчин төгөлдөр бус хэлцлийг оруулж өгсөн байна.

Хүчин төгөлдөр бус гэж үзэх хэлцлүүдийг:

1)    Утга агуулгаараа хууль зөрчсөн буюу хуулиас гадуур хийгдсэн, мөн социалист төр ба нийгмийн ашиг сонирхлын эсрэг зориуд хийгдсэн хэлцэл

2)    Хуулийн этгээдээс дүрэмд заасан үйл ажиллагааныхаа зорилтыг зөрчиж хийсэн хэлцэл

3)    Бага насны хүмүүсийн хийсэн хэлцэл

4)    Сэтгэл мэдрэлийн өвчтэй буюу ухаан солио учир эрх олгох, үүрэг бий олгох чадваргүй иргэний хийсэн хэлцэл

5)    Хууль ёсны үр дүн гаргахын тулд биш , зөвхөн др үзүүлэн ийсэн/ хуурамч/ хэлцлийг хүчин төгөлдөр  бус гэж үзнэ. Хэмээн хуульлчилсан байна.

Энэ хуулинд харьцангуй хэлцлийг: энэ хуулийн 33-р зүйлд:

Сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр, хүчингүйд тооцож болох хэлцэл гэж оруулсан байна.

Үүнд:

*      Ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл

*      Хууран мэхлэх , хүч хэрэглэх,айлган сүрдүүлэх  аргаар хийсэн хэлцэл , мөн аргагүй  гачигдсанаас болж үзтэл хохиролтойгоор хийсэн  хэлцэл

*      Иргэн буюу байгууллагын төлөөлсөн этгээд төлөөлж байгаа иргэнээ буюу байгууллагыг хорт санаагаар хохируулан хийсэн хэлцэл

*      Арван таваас арван найм хүртэлх  насны хүмүүс эцэг эх харгалзан дэмжигчийн зөвшөөрөлгүй хийсэн бөгөөд хууль ёсоор зайлшгүй  зөвшөөрөл шаардагдахгүйгэсбусад хэлцэл

*      Иргэний эрх олох, үүрэг бий болох чадвартай боловч хэлцэл хийх үед өөрийн үйл ажиллагааг ойлгож, зөв удирдаж чадахгүй байсан хүний хийсэн хэлцэл

энэ зүйлд заасан хэлцлийн талаар хүчингүй  болгуулах нэхэмжлэлийг гагцхүү хохирогч иргэн, улс, хоршоолол, олон нийтийн байгууллагын ашиг  сонирхлыг хамгаалахын тулд гаргаж болно.

15-с 18 хүртэлх насны хүмүүсээс эцэг эх харгалзан дэмжигчийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг түүнйи эцэг эх харгалзан дэмжигч гаргана.

34-р зүйл: Хууль зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцлээс үүсэх холбогдол

Утга агуулгаараа хууль зөрчсөн буюу хуулиас гадуур хийгдсэн , , мөн хуулийн этгээд өөрийн үйл ажиллагааны зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл /32-р зүйлийн 1,2 дахь анги/энэ зүйлийн 2 дахь ангид заасан шинж тэмдэггүй бол зохигчид нь уул хэлцэлээр авсан бүх зүйлийг нөгөө этгээддээ буцаан өгнө. Буцаанж өгөх нөхцөлгүй бол үүнийг мөнгөөр төлнө.

Хэрэв социалист төр ба нийгмийн ашиг сонирхлын эсрэг зорилгоор зориуд хийсэн хэлцлийг 2 этгээд санаатайгаар үйлдсэн бол уул хэлцлээр авсан бүх зүйлийг, эсхүл үнийг улсын орлогод хураана. Хэрэв энэ хэлцэлээр хүлээсэн үүргээ 2 этгээдийн аль нэг нь биелүүлсэн байвал хэлцэл ёсоор нөгөө этгээдийн авсан бүх , зүйл мөн нөгөө этгээдэдээ шилжүүлбэл зохих зүйлийг улсын орлого болгоно. Зохигчдын аль нэг нь уул хэлэлцлийг санаатайгаар хийсэн бол түүний авсан бүх зүйлийг/эсхүл үнийг/нөгөө этгээдэд буцаан өгч буруугүй этгээдийн авсан бүх зүйлийг улсын орлогод хураана.

35-р зүйл Эрх олох,үүрэг бий болгох чадваргүй этгээдийн хүчин төгөлдөр бус хэлэлцлээс үүсэх холбогдол:

15 нас хүртэлх хүмүүс,мөн сэтгэл мэдрэлийн өвчин буюу ухаан солио учир иргэний эрх олох,үүрэг бий болгох чадваргүй гэж зарлагдсан хүмүүс/32-р зүйлийн 3,4 дахь анги/хийсэн бөгөөд хиймэгц бийлэх,уул этгээдэд хор хүргэхгүй,ахуйн амьдралын чанартай жижиг хэлцлээс бусад хэлцэл хийгчид нь уг хэлцлээр авсан зүйлээ нөгөө этгээдэд буцаан өгөх, хэрэв буцааж өгөх нөхцөлгүй бол мөнгөөр төлөх үүрэгтэй. Түүнээс гадна эрх олох, үүрэг бий болгох, чадвартай этгээд нь нөгөө этгээдийн эрх олох, үүрэг бий болгох чадваргүйг мэдэж байсан буюу мэдэх ёстой байсан бол түүнд учирсан зардал, эд хөрөнгий хохирлыг төлөх үүрэгтэй.

36-р зүйл.Төөрөгдлөөс болж хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус болсноос үүсэх холбогдол:

Төөрөгдлөөс болж /33-р зүйлийн нэгд/хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцвол зохигчид нь авсан бүх зүйлээ буцааж өгөх ба буцааж өгөх нөхцөлгүй бол үнийг мөнгөөр төлөх үүрэгтэй.

Хэрэв төөрөгдлөөс болж хэлцэл хийсэн этгээд ийнхүү төөрөгдсөн явдалаа нөгөө этгээдийн буруугаас болсонийг нотолж чадвал буруутай тал төөрөгдсөн этгээдэд учирсан зардал, эд хөрөнгийн  хохиролыг  төлөх үүрэгтэй.

37-р зүйл хууран мэхлэх хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх буюу аргагүй гачигдсанаас, түүнчлэн төлөөлж байгаа этгээд хөгөө этгээдтэй хорт санаагаар тохиролцон хийсэн хэлцэл хүчингүй болсноос үүсэх холбогдол:

Хууран мэхлэх , хүч хэрэглэх айлган сүрдүүлэх буюу араггуй гачигдсанаас болж иргэдээс өөртөө үзтэл хохиролтойгоор хийсэн  хэлцэл, мөн төлөөлж байгаа этгээд төлөөлүүлж байгаа иргэн албан байгууллагын хорт санаагаар хохируулан хийсэн хэлцэл хүчингүйд тооцвол хохирогч нь дор дурьдсан шаардлагыг нөгөө этгээдэд тавих эрхтэй.

Үүнд :

1.    Хэлцэл ёсоор гүйцэтгэсэн бүх зүйлийг буцаан өгөх, хэрэв буцаан өгөх нөхцөлгүй бол үнийг мөнгөөр төлөх

2.    Өөртөө учирсан зардал, эд хөрөнгийн хохиролыг төлж өгөхийг шаардах эрхтэй.

Харин нөгөө этгээдээс хохирогчын авсан эд хөрөнгийг улсын орлогод хураана.

38-р зүйл: 15-18 хүрэлх насны хүмүүсийн хэлцэл хүчингүй болсноос үүсэх холбогдол

15-18 хүртэлх насны хүмүүс эцэг эх, харгалзан дэмжигчийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчингүйд тооцогдвол зохигчид нь авса бүх зүйлээ буцааж өгөх ба буцааж өгөх нөхцөлгүй бол үнийг мөнгөөр төлөх үрэгтэй. Түүнээс гадна насанд хүрээгүй хүнтэй хэлцэл хийсэн этгээд уг хэлцлийг эцэг эх харгалзан дэмжигчийн зөвшөөрөлгүй хийж болохгүй гэдгийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан бол гаргасан зардал , эд хөрөнгийн хохиролыг уг этгээдэд төлөх үүрэгтэй.

39-р зүйл : өөрийн үйл ажилгааг ойлгон, зөв удирдаж чадахгүй иргэний хийсэн хэлцэл хүчингүй болсноос үүдэх холбогдол:

Иргэн үйл ажиллагаагаа ойлгож зөв удирдаж чадахгүй байхдаа хийсэн хэлцлийг хүчингүйд тооцвол зохигчид нь авсан бүх зүйлээ буцааж өгөх ба буцааж өгөх нөхцөлгүй бол үнийг мөнгөөр төлөх үүрэгтэй.

Түүнээс гадна ийнхүү хэлцэл хйисэн этгээд нь нөгөө этгээд үйл ажиллагаагаа олгож, зөв удирдаж чадахгүй байгаагаамэдэж байсан буюу мэдэх ёстой байсан бол түүнд учирсан зардал,эд хөрөнгийн хохиролыг төлөх үүрэгтэй.

 

 

 

 

 

 

Монгол улсын иргэний хууль 1994 он

Энэ хуулийн  3-р бүлэгт хэлцэл хэмээн хуульчилж өгсөн.

 38-н 1-р зүйлд: иргэний эрх, үүргийг бий болгох , өөрчлөх, шилжүүлэх,дуусгавар болгоход чиглэсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдлийг хэлцэл гэнэ. Хэмээн хэлцлийг тодорхойлж өгсөн байна.

Уг хуулийн 43-р зүйлд: Хүчин төгөлдөр бус хэлцэл

1.    Утга агуулгаараа  хууль зөрчсөн буюу төр нийгмийн ашиг соирхолдилтэд харшилсан хэлцэл;

2.    Хуулийн этгээдээс дүрэмд заасан үйл ажиллагааныхаа зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл                    

3.    Бага насны хүмүүсийн хийсэн хэлцэл

4.    Эрхийн бүрэн чадамжгүй иргэний хийсэн хэлцэл

5.    Хууль ёсны үр дүн гаргахын тулд биш , зөвхөн дүр үзүүлэн хийсэн хэлцэл

6.    Хүчин төгөлдөр бус өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хйисэн хэлцэл

Энэ зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасан заалт нь бага насны хүмүүст хохиролгүй, хиймэгц биелэх , ахуйн шинжтэй жижиг хэлцэлд хамаарахгүй.

Хүчин төгөлдөр  бус хэлцлээс үүссэн  үр дагаврыг арилгуулахыг аливаа  сонирхогч  этгээд шаардаж болно. Түүнчлэн шүүх өөрийн санаачлагаар тэрхүү үр дагаврыг арилгах  тухай шийдвэр гаргах эрхтэй.

44-р зүйл Сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хүчин  төгөлдөр бус гэж тооцож болох хэлцэл

*      Шүүх дор дуьдсан хэлцлийг сонирхогч этгээдийн нэмжлэлээр хүчин төгөлдөр бус  гэж тооцож болно.

*      Хууран мэхлэх, хүч хэрэглэх , айлган сүрдүүлэх аргаар хийсэн хэлцэл, түүнчлэн аргагүй  гачигдсанаас буюу нөлөөнд автсанаас  болж өөртөө  үзтэл  хохиролтойгоор хийсэн хэлцэл

*      Иргэн , хуулийн этгээдийг  төлөөлсөн хохирол учруулан хийсэн хэлцэл, түүнчлэн бүрэн  эрх олгогдоогүй этгээдийн хийсэн  буюу бүрэн эрхээ хэтрүүлж хйисэн хэлцлийг  төлөөлүлэгч нь зөвшөөрөөгүй бол  уг хэлцэл;

*      Насанд хүрээгүй  хүмүүсээс  эцэг,  эх , харгалзан  дэмжигчийн  зөвшөөрөлгүй  хийсэн  бөгөөд зөвшөөрөл шаардахгүйгээс бусад хэлцэл

*      Эрхийн бүрэн чадамжтай боловч хэлцэл хийх үед  өөрийн үйлдлийн учир холбогдыг ойлгохгүй ,өөрийгөө зөв удирдаж чадахгүй байсан иргэний хийсэн хэлцэл

Энэ зүйлд заасан үндэслэлээр  хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэлийг гагцхүү  өөрт хохирол  учирсан гэж үзэж байгаа этгээд, эсхүл түүний  хууль ёсны  төлөөлөгч гаргаж болно.

45-р зүйл Хууль буюу хуулийн этгээдээс дүрэмд заасан зорилгоо зөрчиж хийсэн, эсхүл төр , нийгмийн  ашиг сонирхолд илтэд харшилсан хүчин  төгөлдөр бус  хэлцлээс үүсэх  үр дагавар

1.    Утга агуулгаар хууль зөрчсөн болон хуулийн этгээдээс дүрэмд заасан үйл ажиллагааныхаа  зорилгыг зөрчиж хйисэн хэлцэл энэ  зүйлийн 2 дахь  хэсэгт  заасан шинжгүй бол  талууд нь уг хэлцлээр  авсан  бүх зүйлийг  харилцан  буцааж  өгнө. Буцааж өгөх боломжгүй бол үнийг төлнө.

2.    Төр, нийгмийн ашиг сонирхолд илэд харшилсан хэлцлийг санаатай хийсэн бол уг хэлцлээр авсан  бүх зүйлийг  эсхүл үнийг лсын орлогод хураана. Энэ хэлцлээр  хүлээсэн үүргээ  талуудын аль нэг нь биелүүлсэн байвал  хэлцэл ёсоор нөгөө этгээдийн авсан болон түүний хариу шилжүүлбэл зохих зүйлийг улсын орлогод хураана. Нэг тал  нь уг хэлцлийг санаатай хийсэн бол түүнйи авсан бүх зүйлийг , боломжгүй бол үнийг нөгөө этгээдэд буцаан өгч , буруугүй этгээдийн  авсан бүх зүйлийг улсын орлогод хураана.

46-р зүйл Бага насны хүмүүстэй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцлээс үүсэх үр дагавар

1.    Бага насны хүмүүстэй хиймэгц биелэх , уг этгээдэд хохиролгүй , ахуйн шинжтэй  жижиг хэлцлээс бусад хэлцэл /43-н 1 дэх хэсгийн 3/ хийсэн бол талууд уг хэлцлээр авсан бүх зүйлээ харилцан  буцааж өгөх , боломжгүй бол үнийг буцааж төлнө.

2.    Эрхийн бүрэн чадамжай иргэн нь нөгөө этгээдийн ага насны болохыг  мэдэж байсан буюу мэдэх ёстой байсан бол түүнд учирсан хохиролыг төлөх үүрэгтэй.

47-р зүйл Эрхийн бүзэн чадамжгүй иргэнтэй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцлээс үүсэх үр дагавар

1.Эрхийн бүрэн чадамжгүй иргэнтэй хэлцэл /43 дугаар зүйлийн 1 дэхь хэсгийн 4/ хийвэл талууд уг хэлцлээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй.

2.Эрхийн бүрэн чадамжтай иргэн нь нөгөө этгээдийн эрхийн бүрэн чадамжгүй болохыг мэдэж байсан буюу мэдэх ёстой байсан бол түүнд учирсан хохирлыг төлөх үүрэгтэй.

48-р зүйл Хүчин төгөлдөр бус хэлцлийг халхавчилж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцлээс үүсэх үр дагавар

1.    Талууд хүчин төгөлдөр бус хэлцлийг халхавчтлж санаатайгаар хэлцэл /43-р зүйлийн 1 дэхь хэсгийн 6/хийсэн бол тэдгээрийн хэлцэл ёсоор авсан бүх зүйлийг улсын орлогод хураана.

2.    Талуудын аль нэг нь уг хэлцлийг санаатайгаар хийсэн бол түүний авсан бүх зүйлийг, боломжгүй бол үнийг нөгөө этгээдэд буцаан өгч,буруугүй этгээдийн авсан бүх зүйлийг улсын орлогод хураана.

     49-р зүйл.Ноцтой төөрөгдлөөс болж хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус гэж тооцогдсоноос үүсэх үр дагавар.

Ноцтой төөрөгдлөөс болж хийсэн хэлцэл /44-р зүйлийн 1 дэхь хэсгийн 1/ хүчин төгөлдөр бус гэж тооцогдвол талууд авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй.

50-р зүйл.Хууран мэхлэх,хүч хэрэглэх,айлган сүрдүүлэх аргаар хийсэн,аргагүй гачигдсанаас буюу нөлөөнд автсанаас болж өөртөө үзтэл хохиролтойгоор хийсэн,төлөөлүүлэгч этгээддээ санаатайгаар хохирол учруулан хийсэн хэлцэл,бүрэн эрх олгогдоогүй этгээд хийсэн буюу бүрэн эрхээ хэтхүүлж хийснийг төлөөлүүлэгч нь зөвшөөрөөгүй хэлцэл хүчин төгөлдөр бус гэж тооцогдсоноос үүсэх үр дагавар.

      1. хууран мэхлэх, хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх аргаар хийсэн, аргагүй гачигдсанаас буюу нөлөөнд автсанаас өөртөө үзтэл хохиролтойгоор хийсэн, төлөөлж байгаа этгээд төлөөлүүлж байгаа этгээддээ санаатайгаар хохирол учруулан хийсэн хэлцэл, бүрэн эрх олгогдоогүй этгээд хийсэн буюу бүрэн эрхээ хэтрүүлж хийснийг төлөөлүүлэгч нь зөвшөөрөөгүй хэлцэл/44-р зүйлийн 1дэхь хэсгийн 2,3/ хүчин төгөлдөр бус гэж тооцогдвол хохирогч нь дор дурдсан шаардлагыг нөгөө этгээдэд тавих хэрэгтэй:                                                                                                 

a)            хэлцэл ёсоор  авсан бүх зүйлийг буцаан өгөх, боломжгүй бол үнийг төлөх       б)   хохирлыг төлүүлэх

2. Энэ зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар хэлцэл хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон бол буруутай этгээдээс хохирогчийн авсан бүх зүйлийг улсын орлогод хураана.

51-р зүйл.Насанд хүрээгүй хүмүүсийн хэлцэл хүчин төгөлдөр бус гэж үзвэл тооцогдсоноос үүсэх үр дагавар

1.Насанд хүрээгүй хүмүүс эцэг,эх харгалзан дэмжигчийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус гэж тооцогдвол талууд нь авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй.

2.Насанд хүрээгүй хүмүүстэй хэлцэл хийсэн этгээд уг хэлцэлийг эуэг эх харгалзан дэмжигчийн зөвшөөрөлгүй хийж болохгүй гэдгийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан бол учирсан хохирлыг уг этгээдэд төлөх үүрэгтэй.

3.Энэ зүйлийн заалт нь эрхийн бүрэн чадамжтай гэж зарлагдсан этгээдэд хамаарахгүй.

52-р зүйл. Эрхийн бүрэн чадамжтай боловч хэлцэл хийх үeд  өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй, өөрийгөө зөв удирдаж чадахгүй байсан иргэний хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус гэж тооцогдсоноос үүсэх үр дагавар.

1.Эрхийн бүрэн чадамжтай боловч хэлцэл хийх үед өөрийн үйлдлийн учир холбогдолыг ойлгохгүй, өөрийгөө зөв удирдаж чадахгүй байсан иргэний хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус гэж тооцогдвол талууд авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй.

2.Хэлцэл хийсэн этгээд нь нөгөө этгээд өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй, өөрийгөө зөв удирдаж чадахгүй байгааг мэдэж байсан буюу мэдэх ёстой байсан бол түүнд учираан хохирлыг төлөх үүрэгтэй.

53-р зүйл.Хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцох цаг

1.Хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон хэлцлийг хийсэн цагаас нь эхлэн төгөлдөр бус гэж үзнэ.

54-р зүйл.Хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр бус болох

Хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон боловч үлдсэн хэсэг нь уг хэлцлийн зорилтыг хангаж чадахуйц байвал хэлцэл хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ.

3.талуудын худалдааны нууцыг агуулсан бөгөөд тэдний зөвшөөрөлгүйгээр мэдээлж болохгүй нөхцөлүүдыг биржийн тухай хууль тогтоомжоор тодорхойлж болно.

4.биржийн хэлцлийг байгуулахтай холбогдсон маргааныг биржийн эрх бүхий байгууллага хянан хэлэлцэж болох бөгөөд тэрхүү шийдвэрийн талаар шууд шүүхэд гомдол гаргаж болно.

 

2002 оны Монгол улсын иргэний хууль

Энэ  хуульд хэлцлийг 3- дэх дэд хэсэг 5-р бүлэгт хуульчилж өгсөн.

39-р зүйл:  Иргэний эрх, үүргийг үсгэх, өөрчлөх, шилжүүлэх , дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл, эс үйлдэлийг хэлцэл гэнэ.

56-р зүйл хүчин төгөлдөр бус байх хэлцэл

56.1.1.хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөьшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл;

56.1.2.дүр үзүүлэн хийсэн хэлцэл;

56.1.3.өөр хэлцэлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл;

56.1.4.үнэн санаанаасаа бус, хөнгөмсгөөр хандаж, түүнийгээ илэжнэ гэж урьдаас тооцож, тодорхой хүсэл зориг илэрхийлэн хийсэн хэлцэл;

56.1.5.эрх зүйн адамжгүй этгээдийн хийсэн хэлцэл;

56.1.6.Сэтгэцийн өвчний улмаас өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй, өөрийгөө зөв удирдаж чадахгүй болсон иргэн эрх зүйн бүрэн чадамжгүй гэж албан ёсоор тооцогдоогүй байхдаа хийсэн хэлцэл

56.1.7.эрх зүйн бүрэн чадамжгүй этгээд үйлдлийнхээ учир холбогдлыг ойлгох чадваргүй болсон буюу сэтгэцийн түр зуурийн сааталд орсон үедээ илэрхийлсэн хэлцэл

56.1.8.хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн,хуульд заасан тогтоолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл

56.1.9.хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл

56.1.10.дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийг үндсэн дээр хийсэн бусад хэлцэл

56.2.Энэ хуулийн 56.1-д заасан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцох нөхцөлийг талууд хэлуэл хийснээс хойш мэдсэн бөгөөд уг хэлцэл нь өөр хэлцлийг шаардлагад нийцэж байгаа тохиолдолд талууд хүсвэл шаардлагад нийцэж байгаа хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзнэ.

56.3.Энэ хуулийн 561.2.-56.1.4, 56.1.8-д заасан хэлцлийг хийсэн этгээд уг хэлцлээр илэрхийлсэн хүсэл зоригоо хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрч, хуульд заасан хэлбэрээр илэрхийлсэн бол шинээр хийсэнтэй адилтгаж  хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ.

56.4.Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийг үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно.

56.5.Энэ хуулийн 56.1-дзаасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үинийг төлөх үүрэгтэй

56.6.хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө.

 

57-р зүйл.Хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцэл

57.1.Шүүх хуульд заасан үндэслэл журамын дагуу сонирхогч этгээдийн  нэхэмжлэлээр хэлэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болно.

57.2.Шүхээс хүчин төгөлдөр бус гэж  тооцсон хэлцэл нь хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байна.

57.3.Гэрээгээр тохирсон хэлбэрийг зөрчсөн хэлцлийг шүүх сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хшчин төгөлдөр бус гэж тооцож болно.

57.4.Хэлцэл хийгч этгээд нь хүсэл зоригоо бичгээр илэрхийлэх буюу тооцоо хийхдээ илэрхий алдаа гаргасан нь хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл болохгүй бөгөөд ийм алдаа гаргасан этгээд түүнйигээ засах эрхтэй байна.

58-р зүйл Ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл

58.1.Ноцтой төөрөгдлийн үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн хэлцлийг шүүх хүчин төгөлдөр бус гэж тооцож болно.

58.2.Дараахь тохиолдолд ноцтой төөрөгдсөн гэж үзнэ.:

58.2.1.Хэлцэл хийгч этгээд хэлцэл хийхдээ хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг үөвшөөрөн хийсэн.

58.2.2.Хэлцэл хийгч этгээд хүссэн хэлцлийнхээ агуулгыг индүүрсэн.

58.3.Дараахь тохтолдод ноцтой төөрөгдсөн гэж үзэж болно.

58.3.1. хэлцэл хийгч нөгөө тал болох этгээд түүний хувийн шинж байдалд нь хэлцэл хийх гол үндэслэл болсон бөгөөд энэ талаар төөрөгдсөн.

58.3.2.хэлцлийн зүйлийн үнийг тодорхойлоход ач холбогдол бүхий эд зүйлийн шинжийн талаар төөрөгдсөн.

58.3.3.Хэлцэл хийх гол үндэслэл болсон эрхийн талаар төөрөгдсөн 

58.3.4.Тохиролцооны зүйл байсан сэдэлтийн талаар төөрөгдсөн                                        

58.4.Төлөөлөгч буюу зуучлагч нь төлөөлүүлэгч буюу үйлчлүүлэгчийнхээ хүсэл зоригийн илэрхийлэлийг буруу ташаа мэдээлэлсэний үндсэн дээр хийсэн хэлцлийг нь хуулийн 58.2 хамааруулж болно.

58.5.Хэлцэл хийгч нөгөө тал нь маргаж байгаа талын хүсэлтийн дагуу хэлцлийг биелүүлэхийг зөвшөөрсөн бол төөрөгдлийн улмаас хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болохгүй.

58.6.Төөрөгдлийн улмаас хэлцэл хийсэн этгээд төөрөгдсөн болохоо мэдмэгц нөгөө талдаа нэн даруй мэдэгдэх үүрэгтэй

58.7.Хэлцлийн нэг тал хайхрамжгүйгээс төөрөгдсөн, эсгүл энэ хуулийн 58.4 заасан үндэслэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулсан бол гэм буруутай этгээд хэлцлийн нөгөө тал болон  гурвдагч этгээдэд учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.Ийнхүү төөрөгдөж байгааг нөгөө тал нь мэдэж байсан,мэдээгүй болвоч мэдэх ёстой,мэдэх боломжтой байсан бол түүнд учирсан гэм хорыг арилгах үүрэг үүсгэхгүй.

 

59-р зүйл Хууран мэхэлж хийсэн хэлцэл

59.1.Хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгпсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаах шаардах эрхтэй.Энэ тохиолдод хууран мэхэлсэн этгээд ашиг хонжоо олох, эсхүл мэхлэгдсэн этгээдэд гэм хор учруулах зорилготой байсан эсэх нь хэлцлийг хүчин төгөлдөр бусгэж тооцоход нөлөөлөхгүй.

59.2.Хэлцэл хийхэд саад болох нөхцөл байдлыг хэлцэл хийгч 1 тал нь нуун дарагдуулсныг нөгөө тал хожим мэдсэн бол хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах ирэхтэй.

59.3.3-дагч этгээд хууран мэхэлсэн тохиолдолд уг хэлцэлээс ашиг олж байлаа этгээд ийнхүү хууран мэхэлснийг мэдэж байсан буюу мэдэх ёстой байсан бол мэхлүүлсэн этгээд хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулхаар шаардаж болно.

59.4.Сонирхолч этгээд энэ зүйлд заасан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах үндэслэл байгааг мэдсэнээс хойш 1 жилийн дотор нөгөө талдаа гомдолын шаардлага гаргах хэрэгтэй.

60-р зүйл  Хүч хэрэглэж хийсэн хэлцэл

60.1. Нөгөө тал,эсхүл 3-дагчэтгээдийн зүгээс хүч  хэрэглэн буюу хүч хэрэглэхээр занал хийлэн хэлцэл хийлгэсэн бол хэлцэл хийгч этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулхаар шаардах эрхтэй

60.2. Хэлцэл хийгч этгээдэд буюу өөрт нь буюу түүний гэр бүлийн гишүүд,садан төрөл,ойр дотны бусад этгээдэд, эсхүл тэдний эд хөрөнгөд нь аюул учиран гэж этгүүлж үнэмшүүлсэнийг хүч хэрэглэсэн гэж үзнэ.

60.3.Хүч хэрэглэн хэлцэл хийлгэсэн бол хэлцэл хийгч этгээд нь уг хэлцэл хийснээс хойш нэг жилийн дотор нөгөө талдаа гомдлын шаардлага гаргах эрхтэй.

61-р зүйл Хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр бус болох

61.1.Хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон боловч үлдсэн хэсэг нь уг хэлцлийн зорилтыг хангаж чадахуйц байвал хэлцэл хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ.

61.2.Энэ зүйлд энэ хуулийн 202.5 нэгэн адил хамаарна.

2.2  Харьцангуй хэлцлын төрөл

 Харьцангуй хэлцэл нь дараах төрөлд хуваагддаг.

1)            Ноцтой төөрөгдлын улмаас хийсэн хэлцэл

2)            Араггүй гачигдсаны улмаас өөртөө илтэд хохиролтой  хийсэн хэлцэл

3)            Хүч хэрэглэсэн буюу айлган сүрдүүлж хийсэн хэлцэл

4)            Хууран мэхэлж хийсэн хэлцэл

Хэмээн ангилна.

1.           Ноцтой төөрөгдлын улмаас хийсэн хэлцэл

Тухайн хоёр тал  хийж буй  хэлцлийнхээ, агуулга , зорилго субьект, обьектийн жинхэнэ  мөн чанарын талаар  буруу  ойлгож , эндүүрч хийсэн  хэлцлийг ойлгоно.

 Дараах тохиолдолд  ноцтой төөрөгдсөн гэж үзнэ



[20].

Ш    Хэлцэл хийгч хэлцэл хйих үедээ хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрч хийсэн

Ш    Хэлцэл хийгч этгээд хүссэн хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн

 Ноцтой төөрөгдөл гэж үзэж болох хэлцэл гэдэгт

[21]

Ш     Хэлцэл хийгч нөгөө тал болох этгээд , түүний хувийн шинж байдал нь хэлцэл хийх гол үндэслэл болсон  бөгөөд энэ талаар төөрөгдсөн

Ш     Хэлцлийн зүйлийн үнийг тодорхойлоход ач холбогдол бүхий эд зүйлийн шинжийн талаар төөрөгдсөн

Ш      Хэлцэл хийх гол үндэслэл болсон эрхийн талаар төөрөгдсөн

Ш      Тохиролцооны зүйл байсан сэдэлтийн талаар төөрөгдсөн

Ш    Төлөөлөгч  буюу зуучлагч нь төлөөлүүлэгч  буюу  үйлчлүүлэгчийнхээ хүсэл зоригийн илэрхийллийг буруу ташаа мэдээлсний үндсэн дээр хийсэн хэлцлийг ойлгоно.

Хүчин төгөлдөр бус гэж тооцож болохгүй хэлцэл

[22]

Хэлцэл хийгч нөгөө тал нь маргаж байгаа талын хүсэлтын дагуу хэлцлийг биелүүлэхийг зөвшөөрсөн бол төөрөгдлийн улмаас хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болохгүй.

Ш    Төөрөгдлийн улмаас хэлцэл хийсэн этгээд төөрөгдсөнөө мэдмэгч нэн даруй нөгөө талдаа энэ тухайгаа мэдэгдэх

Ш    Хэлцлийн нэг тал хайхрамжгүйгээс төөрөгдсөн, эсхүл ИХ-н 58.4 т заасан үндэслэлээр хэлцлийг  хүчин төгөлдөр бус гэж тооцуулсан бол гэм буруутай этгээд хэлцлийн нөгөө тал болон гуравдагч этгээдэд учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй./ гэхдээ  төөрөгдөж байгааг нөгөө  тал нь мэдэж байсан, мэдээгүй  боловч мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан бол түүнд учирсан гэм хорыг арилгах үүрэг үүсэхгүй/

 

2.           Аргагүй  гачигдсаны улмаас өөртөө  илтэд хохиролтой хийсэн хэлцэл

Хүний ахуй амьдралд хэзээ л бол хэзээ тохиолдож болох  эд хөрөнгө, өвчин зовлон, үйлдвэрлэл, үйлчилгээ бусад нөхцөл байдлын улмаас өөртөө хохиролтойгоор хийсэн хэлцлийг хожим сонирхогч этгээдийн хүсэлтээр хүчин төгөлдөр бусад тооцож болно.

Аргагүй гачигдал гэдэгт  тухайн хэлцлийг хийхгүй бол хүний амь нас, эд хөрөнгө, үйлдвэрлэлийн хэвийн ажиллагаанд ноцтой хохирол учрах нь нэгэнт тодорхой болсон, хэлцэл хийгч өөрт хохиролтой гэдгийг  мэдсэн боловч  хийхээс өөр ямар ч гарцгүй болсоныг ойлгож болно.

3.           Хүч хэрэглэсэн буюу айлган сүрдүүлж хийсэн хэлцэл

Энэ нь нөгөө тал эсвэл  гуравдагч этгээдийн зүгээс заналхийлсэн, тулган шаардсаны улмаас гарын үсэг зурсан буюу амаар зөвшөөрүүлэх нь  хүч хэрэглэсэн хэлцэлд орно. Хэрэв үүнийг хүлээн зөвшөөрөөгүй бол амь нас, эрүүл мэндэд хохирол учрах аюул нүүрэлсэн байдгаараа онцлогтой байна.  Ийм хэлцлийг хожим сонирхогч этгээд хүчин төгөлдөр бусад тооцуулахаар  шүүхэд нэхэмжлэл гаргах  эрхтэй байдаг.

Мөн хүч хэрэглэж хийлэгсэн хэлцэлыг ,хэлцэл хийгч этгээд нь  уг хэлцэл хийгдснээс хойш нэг жилийн дотор нөгөө  талдаа  гомдлын шаардлага гаргах эрхтэй.

[23]                      

Харин амь нас, эрүүл мэнд,  гэр бүл, төрөл төрөгсөд болон эд хөрөнгөд  гэм хор учруулна гэж занал хийлэн хийсэн хэлцэл нь айлган сүрдүүлж хийсэн хэлцэлдээ орно. Энэ нь тухайн сонирхогч этгээдийн сэтгэлзүйрүү халдаж дарамтанд оруулсан байдгаараа хүч хэрэглэж хийсэн хэлцэлээс ялгаатай байдаг.

4.           Хууран мэхлэж хийсэн хэлцэл

Энэ нь хэлцэл хийгч нь сонирхогч талын эд хөрөнгөд шунасан болон өрсөлдөгч талынхаа хэвийн үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулахын тулд хийсэн үйлдэл юм. Энэ тохиолдолд мэхлхэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй. Хэлцэл хийхэд саад болох нөхцөл байдлыг хэлцэл хийгч нэг тал  нь нуун дарагдуулсан агаад нөгөө тал нь хожим мэдсэн тохиолдолд хэлцлийг хүчин төгөлдөр бус болгуулахаар шаардах  эрхтэй. Сонирхогч этгээд энэ зүйлд заасан хэлцлийг хүчин төгөлдөр  бус гэж  тооцуулах үндэслэл байгааг мэдсэнээс  хойш нэг жилийн дотор  нөгөө  талдаа гомдлын  шаардлага гаргах эрхтэй.

2.3 Харьцангуй хэлцлийн талаар хийгдсэн судалгаа, тоо баримт дээр тулгуурлан хийсэн дүн шинжилгээ

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар

Анхан шатны шүүхүүд 23924 нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авч, 3601

нэхэмжлэлийг хуульд заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзах, буцаах,

харъяаллын дагуу зохих байгууллагад шилжүүлэх зэрэг ажиллагааг хийж, бүгд 16280

хэрэг хянан шийдвэрлэсэн нь өмнөх оноос 2832 хэргээр буюу 17.4 хувиар өссөн

байна. Хагас жилийн эцэст 4043 хэргийн үлдэгдэлтэй гарав.

Хянан шийдвэрлэсэн нийт 16280 хэргийн 6546 буюу 40.2 хувийг Иргэний хэрэг

шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд заасан хялбаршуулсан

журмаар, 9734 буюу 59,8 хувийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцжээ.

Анхан шатны шүүхээр 2009 оны эхний хагас жилд хянан шийдвэрлэсэн иргэний хэргийг урьд онтой харьцуулж үзвэл:

ШҮҮХ

эхний хагас жилд

өсөлть бууралт

 

 

2008 онд

2009 онд

тоо

хувь

 

Архангай

318

406

88

27.67

2

Баян-Өлгий

298

473

175

58.72

3

Баянхонгор

354

585

231

65.25

4

Булган

304

371

67

22.04

5

Говь-Алтай

217

341

124

57.14

6

Говьсүмбэр

155

277

122

78.71

7

Дархан-Уул

567

871

304

53.62

8

Дорнод

661

571

-90

-13,62

9

Дорноговь

375

440

65

17.33

10

Дундговь

283

248

-35

-12,37

11

Завхан

477

403

-75

-15,51

12

Орхон

414

677

263

63.53

13

Өвөрхангай

721

806

85

11.79

14

Өмнөговь

261

278

17

6.51

15

Сүхбаатар

236

329

93

39.41

16

Сэлэнгэ

659

694

35

5,31

17

Төв

491

638

147

29.94

18

Увс

264

307

43

16.29

19

Ховд

340

484

144

42.35

20

Хөвсгөл

643

813

170

29.44

21

Хэнтий

332

488

156

46.99

22

Нийслэл

5078

5786

702

13.82

 

 дүн

13448

16280

2832

21,06

 

байдалтай байна.

 

Хянан шийдвэрлэсэн иргэний хэрэг Сэлэнгэ, Өмнөговь, Өвөрхангай, Увс,

Нийслэл, Дорноговь, Булган, Хөвсгөл, Архангай, Төв, Сүхбаатар, Ховд, Хэнтий,

Дархан-Уул, Говь-Алтай, Баян-Өлгий,Орхон, Баянхонгор, Говьсүмбэр аймаг                 5,3 – 78,7 хувиар нэмэгджээ.                                                                                         

Харин Дундговь, Дорнод, Завхан аймагт 12,4 – 15,5 хувиар буурчээ.

Хянан шийдвэрлэсэн иргэний хэргийг эрх зүйн төрлөөр авч үзвэл:

 


                  

 

Эхний хагас жилд

нийт хэрэгт эзлэх хувь

 

1

 Төрөл

2008он

2009 он

 

 

зөрүү

2

нийт иргэний хэрэг

13448

16280

2008 он

2009 он

 

3

иргэний эрхзүйн маргаан

4124

7570

30 7

46,5

15,8

4

иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар

6319

5377

4 70

32,6

-14,4

5

гэр бүлийн эрхзүйн маргаан

1677

1942

12,5

12

-0,5

6

хөдөлмөрийн эрхзүйн маргаан

315

442

2 3

2,7

0,4

7

бусад эрхзүйг маргаан  үүнээс:

1019

1015

7,5

6,2

-1,3

8

газрын тухай хуулиар

20

12

 

 

 

9

Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиар

8

12

 

 

 

10

Дампуурлын тухай хуулиар

10

1

 

 

 

11

Компаны тухай хуулиар

4

9

 

 

 

12

Нийгмийн даатгалын багц хуулиар

42

152

 

 

 

13

Патентийн тухай хуулиар

2

2

 

 

 

14

Зохиогчийн эрхийн тухай хуулиар

2

3

 

 

 

15

Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулиар

3

1

 

 

 

16

төрийн албаны тухай хуулиар

1

3

 

 

 

17

татварын ерөнхий хуулиар

86

180

 

 

 

18

Улс төрийн хилс хэрэгт
хэлмэгдэгчдийг цагаатгах,
тэдэнд нөхөх олговор олгох
тухай хуулиар

81

61

 

 

 

19

бусад хуулиар

760

556

 

 

 

 

Нийт хэрэгт иргэний эрх зүйн маргаан 46,5, иргэний хэрэг шүүхэд хянан

шийдвэрлэх эрх зүйн маргаан 32,6, гэр бүлийн эрх зүйн маргаан 12,0, хөдөлмөрийн эрх зүйн маргаан 2,7 хувийг тус тус эзэлж байна.

Аймаг, нийслэлийн шүүхүүд давж заалдах журмаар 1029 хэрэг хүлээн авснаас

897 хэргийг хянан шийдвэрлэж, үүнээс 401 буюу 44,7 хувьд нь шийдвэрийг хэвээр

үлдээж, 281 буюу 31,3 хувьд нь шийдвэрт өөрчлөлт оруулж, 215 буюу 24,0 хувьд нь шийдвэрийг хүчингүй болгож, 110 хэргийн үлдэгдэлтэй гарав. 6 хэрэгт давж заалдах гомдлыг хэлэлцэхээс татгалзаж, 16 хэргийн хувьд эрх бүхий этгээд гаргасан гомдол, эсэргүүцлээсээ татгалзан буцаан авчээ.

 

Үзүүлэлт

Эхний хагас жилд

Хянагдсан хэрэгт эзлэх хувь

 

 

2008 оны

2009 оны

2008 оны

2009 оны

зөрүү

Хянан шийдвэрлэсэн бүгд

754

897

 

 

 

Хэвээр үлдээсэн

288

401

38 2

44 7

6,5

Өөрчлөлт оруулсан

274

281

36 3

31 3

-5

Хүчингүй болгосон

192

215

25,5

24 0

-1,5

Үлдэгдэл

78

110

 

 

 

 

Давж заалдах шатны шүүх 496 шийдвэрийг өөрчилж, хүчингүй болгосон нь нийт

хянагдсан хэргийн 55,3 хувийг эзэлж байна.

Хяналтын шатны журмаар иргэний 511 хэрэг хүлээн авч, 93-г хянан хариу өгч,

369 хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, 49 хэргийн үлдэгдэлтэй гарав. Үүнээс

шийдвэр, магадлалын 203 буюу 55.0 хувийг хэвээр үлдээж, 49 буюу 13,3 хувийг

өөрчилж, 117 буюу 31,7 хувийг нь хүчингүй болгожээ. Хянан шийдвэрлэсэн нийт 369 хэргээс 1 хэргийг Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар, 25 хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянан шийдвэрлэжээ.

 

 

Эхний хагас жилд

Хянагдсан хэрэгт эзлэх хувь

 

2008 оны

2009 оны

2008 оны

2009 оны

зөрүү

Хүлээн авсан хэрэг

433

511

 

 

 

Хянаад хариу өгсөн хэрэг

81

93

 

 

 

Нийт шийдвэрлэсэн хэрэг
Үүнээс

318

369

 

 

 

Хуралдаанаар хянан
шийдвэрлэсэн хэрэг

298

343

 

 

 

Улсын Дээд шүүхийн нийт
шүүгчдийн хуралдаанаар
хянан шийдвэрлэсэн

 

-1

 

 

 

Шинээр илэрсэн нөхцөл
байдлын улмаас хянуулах
хүсэлтийг шийдвэрлэсэн

20

25

 

 

 

Хэвээр үлдээсэн

190

203

59,8

55

-4,8

Өөрчлөлт оруулсан

79

49

24,8

13,3

-11,5

Хүчингүй болгосон

49

117

15,4

31,7

16,3

Үлдэгдэл

34

49

 

 

 

 

Хяналтын шатны шүүх 166 шийдвэр, магадлалыг өөрчилж хүчингүй болгосон нь

нийт хянагдсан хэргийн 45,0 хувийг эзэлж байна.


[24]

Дүгнэлт

Уг судалгааны ажилыг хийх явцад би гол төлөв түүхэн баримт бичиг дээр түлхүү ажиллаж орчин үеийн нийгэмтэй харьцуулахыг хичээн судлахыг эрмэлзсэн. Энэ ажилыг хийсны үндсэн дээр тухайн үеийн нөхцөл байдал бөгөөд  хуульд өөрчлөлт орох, шинэчлэгдэх эсэх нь ч бас тухайн үеийнхээ нийгмээс хамаарч батлагдаж байсан байна. Өөрөөр хэлбэл тэр үеийн ард иргэдийн үзэл бодол  ашиг сонирхол нь хууль батлагдахад нөлөөлж буй нөхцөл нь болж байна.

      

1926 оны үндсэн хуульд:          

 192-р зүйл: Хүчин төгөлдөр бус болох гэрээ хэлэлцээ

*      Аливаа албан татвараас зайлах буюу хэмжээг нь хомсотгохын тухай;

*      Аливаа худалдааны хүмүүсээс чухал хэрэглэгдэх зүйлүүдийг онц учир шалтгаангүй атал зээлийн үнийг өндөр болгох бодлогоор тогтоосон тухай;

*      Багачууд буюу ураг төрлийн зэрэг хүмүүст олгох тэжээврийн тухай тэдний эрх ашигт харшлалтай болох тухай;

*      Аливаа өр ширийн зэрэг төлбөр үүргээс зайлхыг хичээж хувийн хөрөнгө хогшлыг бусдад хуурамчаар худалдах буюу шилжүүлэх тухай;

*      Энэхүү хуулийн 127-р зүйлд заасан этгээдүүдтэй гэрээ байгуулсан хэлэлцээ;

*      Бусдыг түрэмгийлэн албадах, мэхлэх, айлгах, зэргэ зүй бус арга хэрэглэж байгуулсан гэрээ хэлэлцээ болмой.

 

Хэмээн хэлцэл хүчин төгөлдөр болох нөхцлийг дурьдсан байна. Энэ нь одоогын иргэний хуульд заасан хүчин төгөлдөр бусад тооцож болох хэлцлийг хуульчилсан  хэлбэр юм. 

1952 оны иргэний хуульд:

Харьцангуй хэлцлийг энэ хуулийн 33-р зүйл:

Сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр, хүчингүйд тооцож болох хэлцэл гэж оруулсан байна.

Үүнд:

*      Ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл

*      Хууран мэхлэх , хүч хэрэглэх,айлган сүрдүүлэх  аргаар хийсэн хэлцэл , мөн аргагүй  гачигдсанаас болж үзтэл хохиролтойгоор хийсэн  хэлцэл

*      Иргэн буюу байгууллагын төлөөлсөн этгээд төлөөлж байгаа иргэнээ буюу байгууллагыг хорт санаагаар хохируулан хийсэн хэлцэл

*      Арван таваас арван найм хүртэлх  насны хүмүүс эцэг эх харгалзан дэмжигчийн зөвшөөрөлгүй хийсэн бөгөөд хууль ёсоор зайлшгүй  зөвшөөрөл шаардагдахгүйгэсбусад хэлцэл

*      Иргэний эрх олох, үүрэг бий болох чадвартай боловч хэлцэл хийх үед өөрийн үйл ажиллагааг ойлгож, зөв удирдаж чадахгүй байсан хүний хийсэн хэлцэл

Энэ үеийн иргэний хуулинд хүчин төгөлдөр хэлэлцээ болон хүчин төгөлдөр бус хэлэлцээг тодотгон зааж өгсөн боловч харьцангуй хэлцэл буюу хүчин төгөлдөр бусад тооцож болох хэлцлийн талаар хараахан тусгаж өгөөгүй байна. Харьцангуй хэлцлээр  зохицуулах харилцааг  энэ үед хүчин төгөлдөр бус хэлэлцээгээр зүицуулж байжээ.

1994 оны иргэний хуульд:

44-р зүйлд харьцангуй хэлцлийг зааж өгсөн бөгөөд  сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцэл

*      Шүүх дор дуьдсан хэлцлийг сонирхогч этгээдийн нэмжлэлээр хүчин төгөлдөр бус  гэж тооцож болно.

*      Хууран мэхлэх, хүч хэрэглэх , айлган сүрдүүлэх аргаар хийсэн хэлцэл, түүнчлэн аргагүй  гачигдсанаас буюу нөлөөнд автсанаас  болж өөртөө  үзтэл  хохиролтойгоор хийсэн хэлцэл

*      Иргэн , хуулийн этгээдийг  төлөөлсөн хохирол учруулан хийсэн хэлцэл, түүнчлэн бүрэн  эрх олгогдоогүй этгээдийн хийсэн  буюу бүрэн эрхээ хэтрүүлж хйисэн хэлцлийг  төлөөлүлэгч нь зөвшөөрөөгүй бол  уг хэлцэл;

*      Насанд хүрээгүй  хүмүүсээс  эцэг,  эх , харгалзан  дэмжигчийн  зөвшөөрөлгүй  хийсэн  бөгөөд зөвшөөрөл шаардахгүйгээс бусад хэлцэл

*      Эрхийн бүрэн чадамжтай боловч хэлцэл хийх үед  өөрийн үйлдлийн учир холбогдыг ойлгохгүй ,өөрийгөө зөв удирдаж чадахгүй байсан иргэний хийсэн хэлцэл

Хэмээн хуульд тусгаж өгсөн бөгөөд энэ бүгдээс дүгнээд харахад  ер нь               1926-2002 бүх иргэний хуульд энэ харьцангуй хэлцлийг хууран мэхэлсэн сонирхогч этгээдэд хор хохирол учруулсан насанд хүрээгүй хүмүүстэй хийсэн гээд уг хэлцлийн хүчин төгөлдөр болох бүх  нөхцөл байдлыг хаасан хэлцлийг харцангуй хэлцэл хэмээн ойлгож болохоор байна.

 


Номзүй

Нэг:

Ашигласан хууль, шүүхийн тогтоол шийдвэр

*      Монгол улсын иргэний хууль 2009 он

*       Иргэний хуулийн 5,6,7-р зүйлийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай

 2010 оны 6 дугаар сарын 22-ны өдөр  Дугаар 17  Улаанбаатар хот   

    

Хоёр:

Ашигласан ном ,сурах бичиг, гарын авлага, эрдэм шинжилгээ судалгааны дээжис

*      Монгол улсын иргэний эрхзүй Т. Мөнхжаргал улаанбаатар 2009 он

*      Монгол улсын иргэнмй эрхзүй  О. Жамбалдорж  УБ 2004 он

*      Иргэний эрхзүй Д. Бат-өлзий УБ 2003 он

 

 

Гурав:

Ашгласан интэрнэт хаяг:

*      Google.mn

*      Legalinfo.mn

*      www.supremecourt.mn

*      www.admincourt.gov.mn

*      www.asuu.mn

 

 

 

 

 


[1] /ИХ-39зүйл/

[2] Монгол улсын иргэний эрхзүй ерөнхий үндэслэл  2004 он О. Жамбалдорж  187 тал

[3] Монгол улсын иргэний эрхзүй ерөнхий үндэслэл  2004 он О. Жамбалдорж  187 тал

[4] Тэшигийн Мөнхжаргал  ИЭЗ / ерөнхий анги/2009/

[5] Тэшигийн Мөнхжаргал  ИЭЗ / ерөнхий анги/ 2009/ 91-92 хуудас

 

[6] Тэшигийн Мөнхжаргал  ИЭЗ / ерөнхий анги/ 2009/ 92тал

[7] Тэшигийн Мөнхжаргал  ИЭЗ / ерөнхий анги/ 2009/ 97 тал

[8] Иргэний эрх зүй  Дондовдоржийн  Бат-өлзий 2003 он 81 тал

[9] Монгол улсын иргэний эрхзүй ерөнхий үндэслэл  2004 он О. Жамбалдорж

[10]тэшигийн Мөнхжаргал  ИЭЗ / ерөнхий анги/ 2009

[11] Э. Байгаль ИЭЗ ерөнхий анги 2009 он 196-р тал

[12] Тэшигийн Мөнхжаргал  ИЭЗ / ерөнхий анги/

[13] МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ    2010 оны 6 дугаар сарын 22-ны өдөр  Дугаар 17 Улаанбаатар хот ИРГЭНИЙ ХУУЛИЙН 5, 6, 7 ДУГААР БҮЛГИЙН ЗАРИМ ЗҮЙЛ, ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

[14] ИХ-н 57.3 зүйл

[15] ИХ-н 57.4 зүйл

[16] [16] Монгол улсын иргэний хуулиуд/ 1926,1952,1965,1994,2002/ нэмэлт өөрчлөлтүүд 2-р боть

[17] Монгол улсын иргэний хуулиуд/ 1926,1952,1965,1994,2002/ нэмэлт өөрчлөлтүүд 2-р боть

[18] Монгол улсын иргэний хуулиуд/ 1926,1952,1965,1994,2002/ нэмэлт өөрчлөлтүүд 2-р боть

[19] Монгол улсын иргэний хуулиуд/ 1926,1952,1965,1994,2002/ нэмэлт өөрчлөлтүүд 2-р боть 151 тал

[20] ИХ-н 58.2 зүйл

[21] ИХ-н 58.3 зүйл

[22] ИХ-н 58.5 зүйл

[23] /ИХ-н 60.1-60.3/

[24] www.supremecourt.mn


Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх

P2015-03-14 -

Бичсэн: Сайнаа (зочин)
Сайн байна уу ? таниас Хүчин төгөлдөр бус байж болох хэлцлийн талаар зөвлөлгөө авч болох уу?
Бичлэг



:-)
 
xaax
Сэтгэгдэл бичих