P2011-04-26 - Хүннү улс, төр эрх зүй

Ангилал: Хичээлүүд

          Хүннү нар бол Монголчуудын эртний удам бөгөөд Төв Азийн түүхэнд гүн ул мөрөө үлдээсэн нүүдэлчин аймаг юм. Хүннү нар нь МЭӨ III зууны үед хүчирхэгжин мандаж, Төв Азийн эртний нүүдэлчин аймгуудын дундаас анх удаа өөрсдийн төр улсыг байгуулсан билээ. МЭӨ 209 оңд Хүннү аймгуудын зонхилогч Модун шаньюй гэгч Хүннүгийн 24 аймгийг нэгтгэн захирч, Хүннү улсыг үндэслэн байгуулжээ.
         Хүннүгийн төрийг барьж агсан хэсэг нь Монголчуудын өвөг учир тэдний байгуулсан төрийг Монголын нүүдэлчдийн анхны төр улс гэж үздэг. Хүннү  улсын хаан Модуны өргөө нь Хангайн нуруу, Орхоны хөндийд байжээ. Модуны үед у Хүннү лс ихэд хүчирхэгжин Төв Азийн нүүдэлчдийн эзэнт гүрний зиндаанд хүрч, Хятадын Хан улстай өрсөлдөн тэмцэлдэх болжээ.
         Модун шаньюйд ялагдсан Хан улсын хаан Гао-ди МЭӨ 198 онд Модунтай ургийн холбоо тогтоож, найрамдлын гэрээ байгуулж байв. Уг гэрээ ёсоор Хүннү гүрэн, Хан улс хоёр бие даасан, эн сацуу хоёр эзэнт гүрэн гэдгийг харилцан хүлээн зөвшөөрсөн ажээ.
          Хүннүгийн нутаг дэвсгэр нь өмнө зүг Цагаан хэрмээс умар зүгт Байгал нуур, баруун зүгт Ил Тарвагатай, дорно зүгт Солонгос хүрч байв.  Хүннү гүрэн нь дотоодын тэмцэл самуун болоод Хан улсын арга явуулга зэргээс болж, МӨ 53 онд 2 хэсэг болон хуваагдаад, улмаар МӨ 93 онд Сяньбид эзлэгдэн мөхсөн байна. Хүннүгийн нийгмийн бүтцэд сурвалжит язгууртны давхраа ноёлж байсан боловч ураг төрлийн байгуулал, овог аймгийн ахлагчдын нэр нөлөө бас хадгалагдсаар байжээ. Хүннү  улс нь төв, зүүн, баруун гэсэн 3 хэсэгт хуваагдаж, аравтын зохион байгуулалттай байжээ.
            Улсын төв хэсгийг шаньюй өөрөө, зүүн, баруун гарыг хааны томилсон вангууд захирч байв. Вангуудад элдэв хэргэм зэрэг зүүсэн үе залгамжилсан зонхилогчид захирагдах бөгөөд тийм зонхилогч 24 байсан нь тус бүрдээ нэг түмэн морин цэрэгтэй байжээ. Түмний ноёд ажил хэргээ залгуулахын тулд аравт, зуут, мянгатын дарга нарыг томилдог ба тэдний дундаас үе залгамжлуулан ван, цэргийн томоохон дарга нарыг дэвшүүлдэг байжээ. Хүннүгийн төрийн байгууллын эл онцлог нь хожмын монгол, түрэг угсааны нүүдэлчин улсуудад уламжлагдан үлджээ.
              Хүннүгийн аж ахуй, эдийн засгийн байгууллын үндэс нь бэлчээр ус, мал сүрэгт тулгуурласан нүүдлийн мал аж ахуй юм. Нүүдэлчин аймгууд тус бүр нүүдэллэн сэлгэх тусгай тогтоосон нутаг бэлчээртэй байжээ. Түүнээс гадна ан агнуур нь Хүннүгийн эдийн засагт багагүй үүрэгтэй байжээ. Хүннү  улсад тариалан бас эрхэлж байжээ.  Хүннү нар бөө мөргөлтэй байв. Тэнгэрийн хүү гэгддэг шаньюй өглөө наранд, үдэш саранд мөргөдөг байжээ.
               Мөн язгууртнууд нь жил бүрийн хавар, намарт шаньюйн ордонд цугларч, өвөг дээдэс, тэнгэр газартаа мөргөж, тахил өргөдөг байжээ. Хүннү нар Төв азийн нүүдэлчдийн утга соёлын хөгжилд оруулсан том хувь нэмэр бол бичиг үсэгтэй болсон явдал юм. Тэрхүү бичиг нь арамей нарын бичгийг өөрсдийн хэл ярианд тааруулан нэн эртний овог аймгийн тамга тэмдэгээр баяжуулсан байжээ.

                Өнөөгийн Монгол улсын нутаг нь Хүннү гүрний газар нутгийн цөм болж байсан тул Хүннү нарын түүх, соёлын арвин баялаг дурсгал Монголд хадгалагдан үлджээ. Хүннүгийн эд өлгийн дурсгалын нэг онцлог бол хүн мал, араатан амьтны дүрсийг төрөл бүрийн арга барилаар, янз бүрийн эдээр дүрслэх явдал байв.
                 Хүннүгийн соёл нь Монгол нутаг дахь урьд үеийн хүрэл, төмрийн үеийн соёлыг уламжлан урагш ахиулж, хойч үеийнхээ нүүдэлчдийн соёлд гүнзгий ул мөрөө үлдээсэн аж. Түүнчлэн Хүннүгийн түүх, соёлын дурсгалуудад хөрш зэргэлдээ нүүдэлчид болоод Хятад, Солонгос, Дундад Ази, Грек-Бактрийн суурьшмал иргэншилтэй өргөн харилцаж явсны ул мөр хадгалагдан үлдсэн байдаг.

           

 Хуралдаан: Хүннүгийн төрийн үйл ажиллагааны үдсэн хэлбэр нь их, бага хуралдаан байсан.

               Их хуралдаан жилд 2 удаа, 5,9 дүгээр сард нохой өдөр болдог байсан. Энэ өдөр нийт ард иргэд нь тахилга үйлдэж хүн малаа тоолохын зэрэгцээ төрийн зарим гол асуудлыг хэлэлцдэг байсан.

              Бага хуралдаан нь Шаньюйгийн өргөөнд болж түүнд төрийн бүх түшмэдүүд оролцож, 24 аймгийн зонхилогч буюу түмтийн дарга нар оролцдог байсан. Энэ хуралдаан дараа дараагийн улсад улажлагдан хөгжиж Их Монгол Улсын төрийн Их чуулган болжээ. Засаг захиргааны хуваарилалтын тухайд төвийн хэсэг, баруун гэж хуваагддаг.

              Баруун зүгийг Шаньюй, зүүнийг Баруун зүүн Сэцэн ван нар юм.

              Эдгээр 10-н ванг 4-н эвэртэн гэдэг. Үлдсэн 14-н түмтийн дарга нар захирч байсан. Эдгээрээс хамгийн том нь Гудухоу юм. Энэ нь бусдыг захирч шүүх эрх мэдлийг эзэлдэг байсан.

 

Хүннү гүрний хууль цааз: Энэ нь нийгмийн хөгжил болон хүн ардыг эмх журамтай нарийн зохион байгуулалттай болгох зорилготой байв. Хэв хуульд хүний өмнөөс иртэй зүйл гаргавал тэр хүнд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ. Хүннү улсын нийгэмд онц аюултай хүмүүсийг хэв хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ. Хаан нь өөрөө Хүннү улсын дээд шүүгч нь байв.

              Хүннү улсын газар нутгаас гадаадын хүнд өгч болохгүй гэж үзэж байжээ. Хүнү улсын ард иргэд хэв хууль хааны зарлиг дүрэм, тогтоол шийдвэрийг нарийн судлан мэдэж хууль цаазаа хүндэлж түүнийхээ дагуу амьдарч хөдөлмөрлөж ирсэн түүхтэй.

 

Алба татвар: Хүннү улс алба татвар авдаг байсан тухай тэмдэглэсэн байдаг. Аливаа улс оршин тогтноход алба татвар их чухал байдаг. Хятадын хан, Цин, Вэй, Чжоа улсуд Хүннү улсад жил бүр алба татвар өгч, зарим үед Хятад улсад Хүннү нар алба өгч байсан мэдээ үлджээ. Хятадын Хан улс 50 жилийн турш Хүннү улсад алба татар өгч байжээ.

              Хүннү улс алба татвар авахын тулд жил бүр хүн, малын тоо бүртгэл явуулж байв. Хүн малын тоо бүртгэлээ харалзан алба татвар авдаг байв.

Хүннүгийн эрх зүйн хувьд: Хүннүгийн хаад төрийн өмнө тулгарч байгаа үүрэн зорилтуудыг тодорхойлох цоо шинэ төрийн тогтолцоо байгууллагуудыг байгуулах, түшмэдийн ёс, зохион байгуулалт, засаг захиргааны хуваарилалт, алба гувчуур улсын хил хязгаарыг тогтоох зэрэг асуудлыг зан заншлын хэм хэмжээ үүссэн түүхтэй. Хүнд гэмт хэрэгтнүүдийг гэмт хэрэгтний эд хөрөнгийг хураах, хүнд хөдөлмөрт зүтгүүлэх, цаазаар авах ялын төрөлтэй байсан.

             Хүннү улс МЭ93 онд мөхөж түүний оронд Сүмбэ улс гарч ирсэн.

Сүмбэ улс төр, эрх зүй

                 Хүннү улс болон хүннүчүүдийн улс төрийн чадамжийг өвлөсөн дараагийн хаант улс нь Сүмбэ юм. Сүмбэ аймгийн цэргийн зүтгэлтэн Тулухоугийн хүү Таншихуай аймгийн холбоодын нэгтгэн 150 оноос эхлэн 100 орчим жил Төв Азийг эрхшээсэн юм. Таншихуайн хаанчлалын үед Сүмбэ улс нэн хүчирхэгжиж, Модун хааны хааны үеийн Хүннү гүрний эзэмшиж байсан нутаг дэвсгэрийг эзэмшсэн төдийгүй эдийн засаг, худалдаа арилжааны хувьд ч Хүннү гүрнийг залгамжилжээ. Сүмбэ нарын өвгө дээдэс нь Дунху (дорнод ху) мөн гэх бөгөөд генийн хувьд Хүннү нартай цусан төрлийн холбоотой өвгө нүүдэлчид байсан. Сүмбэ улс төр ёсны талаар Хүннү улсыг өв тэгш залгамжилж урагшлан хөгжижээ. Нэн ялангуяа цэргийн хүчин чадлаар илүү товойн гарсан гэж нангиад сурвалж бичигт тэмдэглэжээ.

               Сүмбэ улсын сүүлчийн эзэн Кэбижан 210-235 онд төр барьж байгаад хорлогдсон.Сүмбэ улс задрах үед Муюун улс (318-360 он) Тоба Вэй (Их Юан) улс (307-581 он) тэдний төр ёсыг залгамжлан гарч, нүүдэлчдийн улс төрийн халааг авсан билээ. Муюны нэг салбар Тогон нар Хөх нуур, Цайдамд нүүн очиж IV зууны дундуур Тогон улсаа байгуулсан. Тэд нар бол монгол угсаатан мөн болох нь түүх, угсаатны зүй, генетик, зэргийн бүх судалгаагаар тов тодорхой болжээ.

              Төрийн хэлбэр нь хаант засагтай. Тэргүүний “Толгойлогч” гэдэг. Түүний гарт их хэмжээний хөрөнгө мөнгө, эрх мэдэл төв язгууртны хуралдаанаар төрийн ажлыг хэлэлцэж, төрийн тэргүүнээ сонгож байсан. Засаг захиргааны хувьд Хүннүтэй адил баруун, зүүн нь 40 гаруй аймагтай,төв нь 10-д аймагтай толгойлогчийн мэдэлд байдаг. Тэд Хүннүгийн тогтоосон хууль цааз, зан заншилд тулгуурлан гэрээ хууль гаргаж байсан.

Их Нирун улсын, Төр эрх зүй

            МЭ 330-555 онд монгол угсааны Их Нирун улс Монголын газар нутагт оршин тогтнож байжээ. Дараа нь 555-745 онд Түрэгийн хаант улс, 745-840 онд Уйгарын хаант улс, 840 оноос 10-р зуун хүртэл Киргизүүд гэх зэрэг түрэг угсааны улсууд оршин тогтнож байгаад 10-р зуунд монгол үндэстний Кидан улс байгуулагдаж, Хятадын хойт, зүүн хойт хэсгүүдийг эзлэв. Гэвч 1125 онд Кидан задарч, Зүрчидийн Алтан Улс байгуулагдсан бөгөөд 1127 онд Кидан бүрэн мөхжээ.Түрэгийн хаан Түмэн Их Нирун улсын хаан Амбагайг ялсаны дараа Монгол угсаатнуудыг хавчин Монголын өндөрлөгөөс хөөн зайлуулж эхэлсэн байна. Тэдний зарим нь Хятадын хойт Вэй, Тан улс зэрэглүү дүрвэж, зарим нь Хянганы нуруу даван Манжуурд төвлөрөн, зарим нь говийн цаана өвөр монгол руу зугтаан гарсан байна.  Эдгээр аймгуудын нэг нь дээр өгүүлсэн Кидан. Их Нируны нилээд хэсэг нь одоогийн Амар, Ангар, Эргүнэ /Эрчис/ мөрний зүг дутаан тэнд төвлөрч байжээ. Энэ Эргүнэ гэдэг голын зүг дутаасан хүмүүс нь Монгол гэдэг аймгийн өвөг дээдэс юм.

            Хятадын зарим нэгэн сурвалжид, 7-8 зууны үед Мэнгү – Шивэй гэдэг аймгууд Онон голын эргээр нутаглаж байсан гэж хэд хэдэн удаа тэмдэглээстэй байжээ.                 Мөн Киданы түүх, Ляо улсын судар гэх мэтийн номуудад Монгу /хожмын Монгол ч байж болох юм/, Мэнгү гэдэг улс Монголын өндөрлөг хойт хэсгээр нутаглаж байсан гэж тэмдэглээстэй. Олонхи түүхч, археологичид Хүннүгийн нэгэн жишгээр болж, Хүнгийн хязгаар байсан Дорнод Хү /Донгхү/, Сүмбээс Шивэй улс үүссэн гэж нэрлэж байжээ.   

           Мөн Монголчууд эртнээс өөрсдийгөө Нирун гэж нэрлэж байсан байна. Рашид Ад Динийн “Судрын чуулган”-д “Олон зуун жилийн өмнө монголчууд хүчирхэг байсан бөгөөд Түрэгүүд орж ирэн Монголчуудыг хөөн зайлуулсан, гэсэн домог монголчуудын дунд байсан” гэж тэмдэглэжээ. Эдгээр монголчуудын дунд байсан домгоос хамгийн алдартай нь “Эргүнэ мөрний домог” буюу “Эрт цагт Монголчуудын Онон, Орхон, Туулаар нутаглаж байхад Түрэгүүд орж ирэн Монголчуудыг алан хядахад Нирун, Хиан /Хиад гэдэг овгийг санаж байна уу/ гэсэн хоёрхон омгийн цөөхөн хүмүүс зугтаан Эргүнэ гэдэг хадан хавцалд амьдрах болсон. Гэвч тэдний үр хүүхэд нь олшрон Хадан хавцлыг дэлбэлэн гарч ирээд, урьд өмнө нутаглаж байсан нутаг руугаа эргэн нүүсэн” гэдэг.

             Энэхүү түрэгүүдэд цохигдсон улс гэдэг нь өөр ямар ч улс биш, дээр өгүүлсэн Нирун улс гэж нэрлэж байсан бөгөөд өөрсдийгөө Нирун /Жужан/-ы үр удам гэж нэрлэж байжээ. Жужан улсыг бүрдүүлэхэд Хүнгүүд оролцож байсан тул Хүннү бол Жужануудын өвөг дээдэс, тиймээс Хүн бол Монголчуудын өвөг дээдэс гэж хэлж болно. Үүний тухай Монголын Нууц Товчоонд Бөртэ Чино, Гуа Марал 2 далай тэнгисийг гатлаж ирээд Бурхан Халдунд ирж нутаглав хэмээн өгүүлсэн байдаг. Осолдолгүй тэр үед ирсэн хүмүүсийг Бөртэ Чоно, Гоо Марал гэх мэтийн хүмүүс удирдан дагуулж ирсэн байхыг үгүйсгэхийн аргагүй. 8-9 зууны үед Монголчууд “Хан”-аа сонгож аймгуудын холбоо, Ханлиг байгуулан гурван голын эргээр төвлөрсөн байна. Монгол аймгууд 10-11 зууны үед Дарлиган, Нирун гэж 2 хуваагдаж байжээ. Ханлиг нь Дарлиганы 18, Нируны 19 аймгаас бүрдсэн байна. Ингээд Хабул хаан, Барбанбаатар, Есүхэй баатар, бидний бахархалт Чингис Хааны түүхт Монголын өргөн уудам нутагт эхэлж, өнөөгийн Монгол улсын эх суурийг тавьсан байна. Жич: Татар аймаг аль 5-р зууны үеэс хятадын сурвалжуудад тэмдэглээстэй байдаг бөгөөд Их Нирун улсын Татар хаан гэж Нируны хамгийн хүчирхэг хааны нэрнээс гаралтай. Татарууд нь Татар хааны үр удам гэж үзэн өөрсдийгөө нилээд дээгүүр тавьж ирсэн тул Хамаг  Монголтой үргэлж сөргөлдөж байсан байна. 

 

 

 

Алба татвар: Нирун улс нь өөрсдийнхөө ард түмэн ба эзэлж авсан улсаас алба татвар авдаг байв.Өөрийн харъяатаас мал аж ахуйн бүтээгдэхүүн, ангийн үс, үнэт чулуу, тариа будаа, хөрш орнуудаас торго, бөс даавуу, төмрөөр алба татвар авдаг байв. Монгол Нирун улсын төрийн албанд алба татвар хураан авдаг тушаалтан нар ажиллаж байсан. Монгол Нирун улс Түрэг улсаас төмрөөр албаавч байв.
Хууль цааз: Монгол Нирун улс нь засаг захиргаа цэргийн шинжтэй хууль гаргаж, цэргүүд морь, зэвсэг, нум сумаа зөв хэрэглэх, цэргийн сахилга бат зохион байгуулалтын хувьд сайн байх, хууль зөрчсөн аль ч хүмүүст шийтгэл ял оноож байхаар заажээ. Хуульд хүнийг бүтээж алах нь ял шийтгэлийн нэг төрөл байжээ.

 

 

Түрэг улсын, Төр эрх зүй

                  Түрэгийн хаант улс нь Хятадын Цагаан хэрэмнээс Хар тэнгис хүртэлх нутгийг өөрийн захиргаандаа оруулжээ.Түрэгүүд нь Жужань улсад голдуу дархадын үүрэг гүйцэтгэж байжээ. Түрэгийн ахлагч Бумин өөрийн дээд эзэн болох хаанд бослогыг дарахад нь тусалсан боловч нирунчууд түүний тусыг албатын гүйцэтгэх үүрэг нирунчууд тоомжиргүй хандсан байна. Ийнхүү Бумин охинтой нь гэрлэж чадаагүйнхээ төлөө Жужаний дайснуудтай холбоо тогтоож 552 онд тэдний дарлалыг авч хаяж чаджээ.

               Түрэгийн холбоотнуудаас хойд хятадын Тоба вэй улс их хэрэг болсон юм. Бумин өөрийн ах Истесимд өрнөд хэсгийн газар нутгаас өгч түрэгийн эзэнт гүрнийг байгууулсан аж. Бумины дараагийн хаад ялангуяа Мукан буюу Буга хааны үед түрэгүүд Хиргис, Киданчуудыг байлдан дагуулж жужаний үлдэгдлийг хойд оросын нутаг хүртэл элдэн хөөжээ. Мөн Хятадын Чи, Жоу улсууд 570 оноос түрэгийн хаанд татвар төлөх болов.Гэвч 590 онд Түрэгийн хаант улс Дорнод Түрэг, Өрнөд Түрэг хоёр хэсэгт хуваагджээ. Ингэснээр хүч нь суларч, Тан династи Дорнод түрэгийг харьяалалдаа авчээ. Өрнөд Түрэг ч гэсэн дотроо улам эвдэрчхоёр талаас нь Араб, Хятадууд цохиж эхэлжээ. 670 ба 682 онд тус тус Өрнөд Түрэг ба Дорнод Түрэг дахин бага зэрг хүчирхэгжсэн ч гэсэн удаан тогтож чадсангүй. 745 онд Түрэг улсын дотоод хямрал гүнзгийрсэн үеэр уйгур аймгууд бослого гаргаж, Түрэг улсыг бүрэн мөхөөжээ. Монголын эзэнт гүрэн буюу Их Монгол улс байгуулагдах хүртэл Монголын нутагт Түрэгийн хаант улс шиг хүчтэй улс гарч ирээгүй юм.

 

Түрэг улсын хууль: Түрэг улсын хаад нь Хидан кумосо нарыг эзлэн авч хатуу хууль дүрэм гаргаж байв. Түрэг улсын төрд урван тэрслэгчид болон чөдөртэй морь хулгайлсагчид, бусдын гэргийтэй нөхцөгсдөд алах ял өгдөг байжээ. Ард иргэдийн эд материал, мал хулгайлвал түүний өртгийг 10 нугалан төлүүлдэг байв.

 

 

Түрэг улсын алба татвар: Түрэг улсад “Дархан” хэмээх цолтой түшмэл алба татвар хураах эрхийн тэмдэгтэй явж алба татвар авна. Энэ нь алтан зэвтэй сум бөгөөд нэг ёсны үнэмлэх, албан бичиг баримт нь юм. Түрэг улсад дагаж орсон аймгийн ахлагч нар их хаанд алба өргөх, црэг гаргаж өгөх үүрэгэй байжээ. Аймаг, овгийн захирагч нарыг аба татвараас чөлөөлж, малин ард, худалдаачид алба тавар төлнө.

Түрэг улсын шүтлэг: Түрэгийн ард иргэд нь загалмайтны шашин, бөө мөргөлтэй хөх тэнгэр, хөрст дэлхийгээ эрхэмлэн тахидаг байв.

Уйгур улсын, төр эрх зүй

Уйгурууд 745 онд  Пейло хэмээх хааны үед Түрэгүүдийн эсрэг бослого гаргаж,  Дорнод Түрэгийн хаант улсыг орлож Уйгурын хаант улсыг байгуулжээ. Пейлогийн дараа хаан суусан Моюнчур (747-759)-ын үед Уйгур улс хүчирхэгжижээ. 51 онд Орхон голын хөндийд  Хар балгас нийслэлийг үндэслэжээ. Уйгурын  хаант улс нь дээд цэгтээ   Алтайгаас Хянганы нуруу, Соёны нуруугаас говь хүрэлх газар нутгыг захирч байжээ. 755 онд  Тан улс тариаланчдын бослогийг дарахын тулд Уйгуруудыг урьж авчирч байжээ. 766 оноос хойш 12 жилийн турш Тан улс Уйгурт алба гувчуур өгөх болжээ. Уйгурууд нь өмнөх  нүүдэлчдээсээ илүү их соёлыг хөгжүүлж согд түрэгийн бичгийг сайжруулж өөрийн бичиг үсэгтэй болсон бөгөөд үүнийг хожмын нүүдэлчид өвлөн хэрэглэх болжээ. Уйгурын хаант улс 840 онд Енисейн хиргисүүдэд цохигдон бутарч, тэдний зарим нь Дорнод Туркестанд  очиж, шинэ улс байгуулсан ажээ.

Уйгур улсын хууль цааз: Уйгур улсын хууль цааз, хаадын зарлиг шийдвэрийг ард үмэн нь хүндэтгэн үздэг байжээ. Хаад ноёд, түшмэд нарт буруу зөвлөх, худал үг хэлэх, хулгай дээрэм  хийсэн хүмүүст хууль ёсоор хатуу шийтгэл оногдууах, хүнд гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг хааны шийдвэрээр хуулийн дагуу цаазалж байжээ.

Уйгур улсын татвар: Уйгур улсын хаад ноёд, язгууртнууд нь бодлого явуулахдаа өөрийн орны ард түмэн, эзлэн авсан улсуудаасаа янз бүрийн алба татвар авах болсон. Уйгур улсын хаанд Жалайр аймгийн ард түмэн алба татвар өгч байжээ. Муюнчур хаан татвар авахын тулд зоос үйлдвэрлэж, татвараа зоос үйлдвэрлэж, татвараа зоос ба бүтээгдэхүүнээр авч байсан.

Хиргис улс

           840 онд Енисейн хиргисүүд Уйгуруудыг хөөж богино хугацааны турш үргэлжилсэн хаант улсыг одоогийн Монгол улсын нутагт тогтоожээ. 924 онд өөрсдөө кидан буюу хятан нарт дээд Енисей хүртэл хөөгджээ. Хиргис нь Монгол нутагт ноёрхсон сүүлийн түрэг угсааны хүмүүс юм.

 

 

 

 

 

 

Кидан улс, төр эрх зүй

            Кидан буюу Хятан нар нь 4, 5-р зууны үед Цагаан хэрмийн хойно нүүдэллэн амьдарч байсан ба үүний улмаас нүүдэлчин ард иргэдээс хамгийн их хятадчлагдсан нь байлаа. 917 онд Киданы тэргүүлэгч Амбагян 3 жил тутам тэргүүлэгчийг сонгодог журмыг зөрчин, Киданы хаан ширээг үе улиран залгамжлах болгов. Мөн Киданы хуучин 8 аймгийг үндэс болгож, Кидан улсыг байгуулжээ. Кидан нь 55 аймагтай байсан.

           Киданчууд нь Солонгос, Манжуур, мөн Хэрлэн, Туул, Орхон голын хөндийнүүдийг захирч байжээ. Улам хүчирхэгжиж Хятадыг эзлэж эхлэснээр Ляо династи хэмээн нэрийдэх болжээ. Кидан улс нь хоёр янзын амьдралтай иргэдээс тогтож байжээ: хойд талдаа бэлчээрийн мал ахуй эрхэлдэг ард, өмнөд талдаа газар тариалан эзэлдэг ард. Энэ 2 хэсэг нь бие биентэйгээ худалдаа наймаа өргөн хийдэг байжээ.

          Киданчууд нь ханз бүхий киданы их бичиг, цагаан толгой бүхий киданы бага бичиг хэмээх хоёр төрлийн бичигтэй байжээ. Киданы Их бичгийг 920 онд Амбагяны ач хүү Лубугу, эрдэмтэн Тулюйбу хоёр хятад бичгээс үлгэр авч зохиожээ. Харин Амбагяны хүү Елюй Тэла (Жүңдүхүн) уйгур бичгээс үлгэрлэн зохиосон бичиг нь Киданы Бага бичиг хэмээн алдаршжээ. Киданчууд бөө мөргөлөөс арай холдож, чан буддизм шашинтай байжээ.

        Кидан улс өмнөд талаараа Хятадын Сүн династитай Шаньси мужаар хиллэн, 200 орчим жилийн турш зүрчидийн Алтан улс байгуулагдах хүртэл оршин тогтножээ. Зүрчидэд цохиулж Бээжинг булаалгасан киданчууд дүрвэсээр 1128 онд Кашкарт хүрч, тэндээ чухал үүрэг гүйцэт

гэсэн Хар Хятан хаант улсыг байгуулжээ.

       

 

Эрх зүйн хувьд: Өмнөх улсуудаас илүү байсан. Цэрэг захиргаанаас гадна аж ахуй алба татварын давс худалдах журам, архи тамхи хэрэглэх, ан агнах журам зэрэг хууль дүрмүүд нь төв Азийн соёл иргэншил, эрх зүйн хөгжилд чухал хувь нэмэр оруулсан. Хэв хуулийг бий болгосон. Анх удаа зураг, бичмэл бий болгож мөн дарьт зэвсэгтэй буу хэрэглэж байсан.

 

 

Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх



:-)
 
xaax
Сэтгэгдэл бичих