P2011-04-30 - Цаг хугацаа

Ангилал: Миний ертөнц

Өнөөдөр миний амьдралын хамгийн чухал өдөр
Амжилт ялалт, зүтгэл ялагдлаар дүүрэн өчигдөр
Нэгэнт өнгөрч одсон
Өнгөрсөн үе бол өнгөрсөн үе
Нэгэнт болоод өнгөрсөн
Нэгээс илүү олдохгүй
Эргэж ирэхгүй ард хоцорсон цаг хугацаа
Буцаж очоод өөрчилж болохгүй цаг хугацаа
Гэвч би өнгөрсөнөөс суралцаж өнөөдрөө дээшлүүлнэ
Өнөөдөр, энэ л цаг мөч
Надад хайрласан Бурханы бэлэг
Надад байгаа бүхий л зүйл
Баяр хөөр, уйтгар гуниг, ялалт ба шаналлаар дүүрэн ирээдүй
Надад одоо байхгүй
Ирээ ч үгүй ирээдүйн төлөө би
Энэ мөчид огтхон ч санаа зовохгүй
Бурхан надад өнөөдрийг өгсөн
Надад байгаа бүхэн энэ болохоор чадлаа би дайчилна
Өнөөдөр, өөрийн бүх авьяас чадвар, зан чанараа
Гэр бүл, найз нөхөд, зочид гийчиддээ үзүүлнэ
Өнөөдөр хийх ёстой хамгийн чухал зүйлсээ олж
Эцсийг нь хүртэл чармайн хийнэ
Өнөөдөр тэгж өнгөрөхөд
Хийж бүтээснээ бахдан харах болно
Тэр үед, чухам тэр үед, өнөөдрөөс гэрэлт ирээдүйг мөрөөдөж
Бурханы хамт ирээдүйгээ би төлөвлөнө
Тэгээд амар тайван, сэтгэл ханамжийг мэдэрч унтаж амарна.

 

Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх



:-)
 
xaax
Сэтгэгдэл бичих