P2011-04-25 - Хууль зүйн техник ойлголт, зорилго, төрөл
Ер нь хэрэг болж магадгүй гэж бодлоо..................... Төлөвлөгөө
1. Удиртгал 2. Үндсэн хэсэг - Хууль зүйн техник ойлголт, хууль зүйн техникийн талаар хийгдсэн судалгаануудын тойм, харьцуулалт - Хууль зүйн зорилго - Хууль зүйн төрөл 3. Дүгнэлт 4. Хавсралт - Гадаад орнуудын хууль зүйн техникийн туршлагаас 5. Ном зүй ОРШИЛ
Аливаа акт, баримт бичгийг гаргахдаа санаандаа орсныг зүгээр нэг бичээд гаргачихгүй, тэрэнд нь бас тодорхой дүрэм, заавар, стандарт маягийн формат байдаг. Үүнийг мэргэжлийн хэллэгээр техник гэдэг. Харин хууль зүйн техник гэдэг нь эрх зүйн хэм хэмжээний актын төсөл боловсруулах, батлан гаргах, нэгэнт батлагдсан актыг системчлэхэд ашиглаж байгаа тусгай арга хэрэгслийн нийлбэр цогц юм. Хууль зүйн техникийн асуудал нь өнөө үед харьцангуй бага судлагдсан боловч хууль зүйн практик, хууль зүйн шинжлэх ухааны хамгийн гол асуудлын нэг хэвээр байсаар байна. Хууль зүйн техникийн асуудалд хууль цаазын олон эрдэмтэд анхаарлаа хандуулж, түүний ойлголт, зарчим хэрэгцээ шаардлагын талаар ихээхэн анхаарч ирсэн боловч энэ талаар нэгдсэн нэг төсөөлөлд хүрээгүй байна. Манай улсын хувьд эрдэмтэн судлаачдаас хууль хэрэглэх техникийн асуудлаар, ялангуяа эрүү, захиргааны зэрэг суурь эрх, тэдгээрийн байцаан шийтгэх салбар эрх зүйг хэрэглэх техникийн талаар нэлээд судалгаа хийжээ. Гэвч хууль цаазыг бүтээх техник, арга хэрэгсэл, журмын талаар харьцангуй бага судлажээ. Миний бие хууль зүйн техникийн талаархи ойлголт, түүний зорилго, төрлийн талаар нарийвчлан авч үзсэн бөгөөд манай оронд эдгээрийг хэрхэн ашиглаж, хэрэглэж байгаа практик ажиллагааны талаар судалж, энэхүү бие даалтандаа тусгахыг хичээлээ. Түүнчлэн Англо-Америкийн эрх зүйн бүлд багтах орнуудын хууль зүйн практикт хэрэглэдэг арга барил, техникийн талаарх олж мэдсэн материалаа бие даалтандаа хавсралт болгон оруулав. Хууль зүйн техникийн ойлголт "Хууль зүйн техник гэдэг нь эрх зүйн хэм хэмжээний актын төслийг боловсруулах, хэлэлцэх батлан гаргахад зайлшгүй баримтлах технологийн горим, техник хэрэгсэл, тэдгээрийн уялдан холбогдсон арга, зарчим, практик чиглэмжийн цогц бүрдлүүд мөн"[1]. Хууль зүйн техник нь эрх зүйн хэм хэмжээний актыг бүтээх үйл ажиллагаатай салшгүй холбоотой. Энэ нэг талаас тухайн актын төслийг томъёолсон, боловсруулалт хийхэд баримтлах технологи арга зүйн нөхцөл, зарчим арга ажиллагааг хэлдэг бол, нөгөө талаас тэдгээр үйл явцын шуурхай бодитой байдлыг хангах техник хэрэгсэл /компьютерийн болон бусад/ ашиглах, хэрэглэх нөхцөл, зарчмыг тусгасан байдаг. Нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хуулийн болон хуулийн бус хэллэг, томъёолбор, зарчмууд энд багтах бөгөөд нэрийн болон үг зүйн, түгээмэл болон тусгай нэр томъёо зөв сонголттой хэрэглэх нөхцөл боломжтой, ойлгомжтойгоор тодорхойлогдоно. Хууль зүйн технологийн шаардлага хангах ёстой. · Текстийн ерөнхий сэдэв, нэр нь текстийн зүйл анги, агуулгатайгаа бүрэн тохирсон байх · Эрх зүйн хэллэг, нэр томьёо, заалтын үндэслэл, өгүүлэмж нь бүрэн ойлгомжтойгоор илэрхийлэгдсэн байх · Тухайн хуулийн төслийн текст нь бусад адил төстэй хуулийн заалтуудтай давхардаагүй буюу зөрчилдөхгүйгээр нарийн нягт зохицсон байх · Эрх зүйн шийдлийг хангах замаар нийгмийн харилцааны тодорхой тохиолдлыг бүрэн шийдвэрлэж, зохицуулсан байх · Текстийн байгууламж зөв хувиарлагдаж тухайн хуулийн зорилго, агуулга, зарчим болон бүтэц, систем нь зөв оновчтой байршиж, томьёологдсон байх Эдүгээ "Хуулиар зөвшөөрөөгүй бүхэн хориглоно" гэсэн зарчмаас татгалзан "Хуулиар хориглоогүй бүхнийг зөвшөөрнө" гэсэн зарчимд шилжиж байгаа юм. Түүнчлэн эрх зүйн хэм хэмжээний бүтцийн харьцаа, тэнцэл, зохицлыг зөв олж, томьёолох хуульзүйн техникийн дэвшил, ололт, үр дүнг чадамгай ашиглах хуулийн төсөл боловсруулах, чиглэлээр мэргэшсэн төрийн алба хаагч, хуульчдыг бэлтгэх зэрэг нь тухайн сэдвийн хүрээнд тулгамдсан чухал асуудал болж байна. Хууль зүйн техникийн асуудал нь өнөө үед харьцангуй бага судлагдсан боловч хууль зүйн практик, хууль зүйн шинжлэх ухааны хамгийн гол асуудлын нэг хэвээр байсаар байна. Иргэний ардчилсан нийгэм төлөвшиж, эрх зүйт төрийг байгуулж байгаа өнөө үед хууль бүтээх асуудал нь тодорхой хэсэг хүмүүс, төрийн өмч байхаа больж, хууль цаазыг бүтээх, түүнийг хэрэгжүүлэх, хэрэгжилтэнд нь хяналт тавих асуудалд олон нийтийн оролцоо улам бүр нэмэгдсээр байна. 21 дүгээр зууны эхэн үед хүний эрх, эрх чөлөө, ёс суртахуун, нийгмийн амьдралд эрх зүйн зохицуулалтын шаардлага өндөр тавигдаж байгаа нөхцөлд хууль цаазыг бүтээх, хэрэглэх соёлын хэрэщээ өссөөр байна. Гэвч хууль зүйн их, дээд сургуулиудын сургалт нь хууль бүтээгчдийг биш, зөвхөн хулуь хэрэглэгч нарыг бэлтгэхэд илүү анхаарч, үүнд чиглэгдэж байгаа нь нууц биш юм. Сургалтыг академик хэлбэрээс прагматик хэлбэрт шилжин байгаа өнөө үед, хуульчдыг бэлтгэхдээ хүний эрх, эрх чөлөөг найдвартай хамгаалагч болгон хүмүүжүүлэх, тэднийг хууль бүтээх, хэрэглэх соёлд сургах асуудал чухал байгаа юм. Хууль зүйн техникийн асуудалд хууль цаазын олон эрдэмтэд анхаарлаа хандуулж, түүний ойлголт, зарчим хэрэгцээ шаардлагын талаар ихээхэн анхаарч ирсэн боловч энэ талаар нэгдсэн нэг төсөөлөлд хүрээгүй байна. ОХУ-ын шинжлэх ухааны академич В.В.Лазарев "Эрх зүйн хэм хэмжээг боловсруулах, хэм хэмжээний актуудыг батлан гаргах, дараа нь тэднийг системчлэх үед хууль тогтоомжийн боловсронгуй байдлыг хангах зорилготой хэд хэдэн журмыг ашиглана. Эдгээр бүх журам, арга хэрэгслүүд нь хууль бүтээх техникийг бүрдүүлнэ. Хэрэв дээр дурдсан журам дээр эрх зүйн нэг бүрчилсэн актуудыг боловсруулах, тайлбарлах, хэлбэршүүлэх арга, хэрэгсэл, журмуудыг хавсаргавал, хууль зүйн техник болно. Түүний зарим шаардалгууд нь хэм хэмжээний болон нэг бүрчилсэн актуудын хувьд нийтлэг байна. Тухайлбал, актуудын соёлч байх шаардлагууд: зүй зохистой байх, хууль ёсны байх, чадварлаг байх, зөв хэлбэртэй байх, оновчтой бүтэц, гадаад шинжтэй байх гэх зэрэг"[2] гэжээ. ОХУ-ын шинжлэх ухааны академийн сурвалжлагч гишүүн, доктор, профессор, Д.А.Керимов, доктор профессор А.Ф.Черданцев нар "Хууль зүйн техник гэдэг нь хууль зүйн баримт бичгүүдийг бэлтгэх, зохиох, хэлбэршүүлэх журам, арга, хэрэгсэлүүдийн цогц мөн"[3] гээд түүнд, хууль бүтээх техник, хэм хэмжээний актуудыг эмхлэх цэгцлэх техник, эрх зүйн актуудын тоо бүртгэлийн техник, нэг бүрчилсэн актуудын техникийг тус тус хамааруулан авч үзсэн байна. Мөн румыны хуульч А.Нашиц "Эрх зүйн хэм хэмжээг хууль цаазын хэлбэрт оруулах, эрх зүйн хэм хэмжээний актуудыг батлан гаргах, цаашид эмхэлж цэгцлэх, хууль цаазыг улам боловсронгүй болгоход хууль зүйн тусгай журам, арга хэрэгслүүд ашиглагдана. Эдгээр нь бүхэлдээ хууль зүйн техникийг бүрдүүлнэ"[4] гэжээ. Манай улсын хувьд эрдэмтэн судлаачдаас хууль хэрэглэх техникийн асуудлаар, улмаар эрүү, захиргааны зэрэг суурь эрх, тэдгээрийн байцаан шийтгэх салбар эрх зүйг хэрэглэх техникийн талаар ихээхэн зүйл хийсэн юм. Гэвч хууль цаазыг бүтээх техник, арга хэрэгсэл, журмын талаар харьцангуй бага судлагджээ. Тухайлбал, доктор, профессор Ж.Амарсанаа хууль тогтоомжийн хэл, хууль зүйн нэр томъёоны асуудлаар, профессор С.Жалан-Аажав, хууль тогтоомжийн бүртгэл, системчлэлийн талаар, доктор Д.Баярсайхан хууль тогтоомжийн төрөлжүүлэлтийн талйар, мөн эрх зүйн, төрийн онолын зарим бүтээлүүдэд хууль зүйн техникийн талаар товчхон дурдсаныг эс тооцвол энэ талаар өөр дорвитой бүтээл алга байна. Хууль зүйн техникийн түвшин нь юуны өмнө эрх зүйн соёл чухал үзүүлэлт болохоос гадна хууль ёсыг бэхжүүлэх, эрх зүйн зохицуулалт, хамгаалалтын үр нөлөөг дээшлүүлэх чухал нөхцөл болно.
Хууль зүйн техникийн зорилго Хууль зүйн техникийн зорилго нь хууль зүйн үйл ажиллагааг оновчтой, боловсронгуй болгох, хууль зүйн актуудыг тодорхой стандартаар ижилтгэх, товч, тодорхой, энгийн болгохявдал юм. Эрдэмтэн мэргэждийн хууль зүйн техникийн талаархи төсөөлөл ойлголт, тодорхойлолтуудыг харьцуулан авч үзэхэд хууль зүйн техник: 1. Эрх зүйг бүтээх, хэрэглэхэд ашиглаж байх журам, арга хэрэгсэл 2. Эрх зүйг бүтээх, хэрэглэхээс гадна түүнийг системчлэх, ажиллагааны журам, арга хэрэгсэл 3. Хууль зүйн техник нь зөвхөн хууль, хуульчилсан актыг бүтээх техник мөн гэж үзэх хандлагууд байна. Эдгээрээс авч үзэхэд, хууль зүйн техник нь эрх зүйн хэм хэмжээний болон эрх зүйн хэм хэмжээг хэрэглэсэн актуудыг бэлтгэх, хэлбэршүүлэх ба эмхлэх цэгцлэхэд ашиглагдаж байгаа журам, арга хэрэгслүүдийн цогц мөн гэж үзэж болно. "Хууль зүйн техник нь хоёр үндсэн зорилтыг агуулна. Эхний зорилт нь: нийгмийн харилцааг зүй зохистой, оновчтой журмаар зохицуулах, эрх зүйн хийдэл гаргахгүй байх, эрх зүйн актыг товч тодорхой, салаа утгагүй, эдийн засгийн хувьд хэмнэлттэй, нэг стандарт, нэг хэв маягаар бүтээх, Хоёр дахь зорилт нь: эрх зүйг хэрэгжүүлэгч-субъектэд хандсан бөгөөд эрх зүйн хэм хэмжээний акт нь субъектүүдийн эрх үүргийг эргэлзээ төрүүлэхээргүй ойлгомжтой, тодорхой бүтээх явдал юм"[5].
Хууль зүйн техникийн төрөл Эрх зүйн техникийн зорилтоос улбаалаад хууль зүйн техникийг гурав ангилан үзэж болох юм. 1. Эрх зүйг бүтээх техник /эрх зүйн хэм хэмжээний актыг бэлтгэх, албан ёсны болгох, эмхэлж, төрөлжүүлэхэд ашиглаж байгаа журам, арга хэрэгслийн цогц/ 2. Эрх зүйг хэрэглэх техник /эрх зүйг хэрэглэсэн акт буюу тодорхой гэрээ, хэлцэл гэх зэрэг эрх зүйн нэг бүрчилсэн зохицуулалтын актыг бэлтгэх, хэлбзршүүлэхэд хэрэглэгдэж буй журам, арга хэрэгслүүдийн цогц/ 3. Эрх зүйг системчилэх техник. Эрх зүйн хэм хэмжээг бүтээх үйл ажиллагаа нь тодорхой дэс дараалал, зохион байгуулалт, идэвх санаачлагатай үйл ажиллагаа бөгөөд энэ үйл ажиллагааг эрх зүйн хэм хэмжээг бүтээх үйл явц гэнэ. Эрх зүйн хэм хэмжээг бүтээх үйл ажиллагаа тодорхой үе шаттай байна. o Эрх зүйн хэм хэмжээг эхлээд мэдээж санаачилна. o Эрх мэдэл бүхий субьектээс эрх зүйн хэм хэмжээний акт батлан гаргах, түүний төслийг танилцуулах o Эрх мэдэл бүхий байгууллагаас актыг батлан гаргах тухай шийдвэр гаргана. o Актын төсөл боловсруулна. o Нэгэнт боловсруулсан төслийг тухайн салбарын эрдэмтдийн зөвлөх хэсгийг оролцуулах эсвэл ард нийтийн санал асуулга явуулах. o Тухайн актыг батлан гаргах эрх бүхий байгууллагаар тактын төслийг хэлэлцүүлэх o Актыг батлан гаргах o Нэгэнт батлагдан гарсан актыг хэрэгжүүлбэл зохих субьектэд хүргүүлэх. Эрх зүйг хэрэглэсэн актыг хэлбэршүүлэх, бүтээх журам нь зохицуулагдаж, хамгаалагдаж байгаа эрх зүйн харилцаа, холбогдох хууль тогтоскШкоор зохицуулагдана. Эрх зүйн нэг бүрчилсэн зохицуулалтын буюу эрх зүйн хэм хэмжээг хэрэглэсэн актууд нь олон тоотой байдаг учраас тэдгээрээс ижилтгэх, нэг стандарт шаардлагад нийцүүлэхийг шаардах нь зүй ёсны юм. Ийм учраас эрх зүйг хэрэглэх техник нь эрх зүйн салбар бүрийн онцлогоор тодорхойлогдох боловч нэгдсэн нэг стандарт, загварт захирагдах зүй тогтолтой. Эрх зүйг хэрэглэсэн актыг бүтээх, хэлбэршүүлэх, системчлэх, бүртгэх, хүчин төгөлдөр болгоход хууль зүйн техникийн нийтлэгжурам, хэрэгсэл аргууд ихэвчлэн тохирно. Хууль зүйн техникийн агуулга нь дараах үндсэн элементүүд буюу а/ хууль зүйн техникийн журам, б/ хууль зүйн техникийн хэрэгслүүд в/ хууль зүйн техникийн аргуудаас бүрдэнэ. Хууль зүйн техник тодорхой журамтай байдаг. Үүнд: 1. Эрх зүйн хэм хэмжээний актын гадаад хэлбэршилд хамаарах журам 2. Эрх зүйн хэм хэмжээний актын дотоод агуулгад хамаарах журам 3. Эрх зүйн хэм хэмжээний актыг илэрхийлэхэд тавигдах журам Эрх зүйн хэм хэмжээний актын гадаад болон дотоод агуулгад хамаарах журам. Эрх зүйн хэм хэмжээний актын бүрдүүлэг хэсгүүд. - Толгой хэсэг - Бичвэрийн хэсэг - Баталгааны хэсэг Эндээс толгой хэсэгт мэдээж актын нэр, тухайн актыг гаргасан байгууллагын нэр, хаяг, батлан гаргасан огноо, актын дугаар, тэмдэг (соёмбо, сүлд гэх мэт) Харин бичвэрийн хэсэгт актын агуулга нь багтана. Баталгааны хэсэгт акт гаргасан хүний нэр, гарын үсэг, тамга гэх мэт. Актыг хэн гаргах вэ? Төр гаргана, хуулийг Улсын Их Хурал гаргана. Акт буюу хуульчилсан акт гэдэг нь нийгмийн харилцааг зохицуулах зорилгоор төрийн эрх бүхий субьектээс эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд нийцүүлэн батлан гаргасан хэм хэмжээний акт буюу баримт бичгийг хэлнэ.
Эрх зүйн актыг илэрхийлэхэд тавигдах журам. - Эх хэлээрээ актыг хөтөлнө. - Албан ёсны хэлээрээ илэрхийлнэ - Товч цөөн үгээр илэрхийлэгдэх ёстой - Утга агуулга нь энгийн, ойлгомжтой байна - Эрх зүйн актыг илэрхийлэхдээ зүйр хэрэглэхгүй - Мөн сул үг хэрэглэхгүй - Эрх зүйн актыг илэрхийлэхэд нэр томьёо нь нэгдсэн байх ёстой. - Шаардлагатай болсон тохиолдолд л гадаад үг хэрэглэнэ. - Нэр томьёо нь оновчтой бөгөд товч тодорхой, хатуу тогтсон, нэг загвартай байхаас гадна, хамгийн гол нь ойлгомжтой байх ёстой. Хууль зүйн техникийн хэрэгслүүд нь нийтлэг ба тусгай гэж ангилагдана. Хууль зүйн техникийн нийтлэг хэрэгсэлд нэр томъёо, өөрөөр хэлбэр төрийн албан ёсны хэл хамаарна. Хуулийн хэл, төрийн албан ёсны хэл байх бөгөөд энгийн ойлгомжтой байх, хураангуй байх, цөөн үгээр илэрхийлэгдсэн байх шаардлагатай. Нэр томъёо нь товч, оновчтой, утга санаа бүрэн төгс тодорхой байх гол үндэс нь үгийг зөв сонгож хэрэглэх явдал юм" Хэм хэмжээ нь олон үгтэй, нуршсан, утга бүрхэг байх нь үндсэн утгыг алдагдуулж, түүнийг нэр мөр ойлгож хэрэглэхэд саад учруулж, янз бүрээр тайлбарлах шалтаг болно. Эрх зүйн актын хэлд дараах шаардлагыг тавьдаг: 1. Эрх зүйн хэм хэмжээний томъёолол нь хатуу тогтсон, нэгдсэн стандарт, хэл зүйн дүрэмтэй байх, 2. Эрх зүйн хэм хэмжээний актын нэр томъёо нэгдсэн нэг байх: актын нэг нэр томъёо, нэг үг нь нэг л утгыг илэрхийлсэн байх, нэг ойлголт нь нэг л нэр томъёог илэрхийлсэн байх, нэр томъёо тодорхой, оновчтой байх. 3. Эрх зүйн хэм хэмжээний актад шинжлэх ухаан, практикт нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн нэр томъёог хэрэглэх 4. Гадаад үг, шинэ үг хэллэг, хуучирсан үг, цэцэн үг, зүйр үг болон оновчтой бус хоёр буюу олон салаа утгатай үг хэрэглэхээс аль болох зайлсхийх хэрэгтэй. Хууль зүйн нэр томъёог зарим бүтээлд бичсэн шиг хууль зүйн ойлголттой адилтгаж болохгүй. Хууль зүйн тусгай техник: юуны өмнө хууль зүйн конструкци орох бөгөөд энэ нь хууль зүйн шинжлэх ухаан, хууль зүйн практикаөар боловсрогдсон зөв зохистой хийц загвар, зураглал үлгэр юм. Үүнээс гадна презумпци ба фикци хууль зүйн тусгай хэрэгслүүдэд хамаарна. Презумпцинь нотлох үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа ямар нэгэн фактуудын мөн чанарын тухай урьдчилсан таамаглал юм. Фикци нь бодит мэтээр тусгагдаж байгаа хийсвэр, үл орших үзэгдлийн тухайдууль тогтоомжид илэрхийлэгдсэн байдлууд юм. Эрх зүйн хэм хэмжээг эрх зүйн актад илэрхийлэг хууль зүйн техникийн арга: "Эрх зүйн хэм хэмжээг эрх зүйн актад илэрхийлэх арга хэрэгслүүд нь дараах онцлог шинжээрээ ялгагдана: - Хэм хэмжээ нь өгүүлбэр хэлбэрээр илэрхийлэгдэнэ. Эрх зүйн хэм хэмжээ нь хэм хэмжээний буюу хүүрнэх /батламжилсан буюу үгүйсгэсэн/ өгүүлбэр байдлаар томъёологдоно. Хэл зүй - сэтгэлгээний онолын үзэл санааны үүднээс авч үзвэл эрх зүйн хэм хэмжээ нь уг хэм хэмжээг биелүүлбэл зохих этгээдүүдэд заавал байх ёстой зан үйлийн тухай илэрхийлэл байдаг. Хэм хэмжээний илэрхийлэлд ихэвчлэн хэм хэмжээний ерөнхий нэр томъёонууд "хориглоно", "үүрэг хүлээнэ", "эрхтэй", "эрхийнхээ дагуу" зэрэг томъёог өргөнөөр ашиглана. - Эрх зүйн актад эрх зүйн хэм хэмжээг /хэрэгжих нөхцөл, байдал, зан үйлийн горим/ тусгах аргыг түүнийг илэрхийлэх зэргээр нь. Хуулийн текстийг зохиоход харьцуулсан жишгийн дагуу хүлээн зөвшөөрөгдсөн 3 үндсэн арга бий. 1. Хийсвэрлэн томьёолох арга: Энэ нь эрхзүйн байж болох болон эрх зүйн байгаа бодит зүйлийн харьцааг үнэлэмжээр харьцуулж ерөнхий буюу түгээмэл, голчилсон шинжээр нь /ууссан ба нэвчсэн/ зохиомжлон сэтгэн бодох замаар томьёолж тодорхойлно. Энэ арга нь эрхзүйн соёлын хөгжлийн нэлээд өндөр түвшинд тохирч нийцсэн арга юм. 2. Казусын томьёоллын арга: Энэ нь норматив агуулгын үргэлжилсэн байдлыг хангаж, тохиолдлын буюу тодорхой нөхцөл байдлуудыг тоочин тодорхойлж, нэгбүрчилсэн шинжээр нь заах өгүүлэмжийн прагматик байдлаар томьёолно. Энд эрхзүйн байгаа байдлын шалгуур, хандлагыг голчлон анхаарч тусгасан байна. 3. Либерал томьёоллын арга: Энэ нь эрхзүйн байгаа байдлын шалгуурыг эрхзүйн байж болох болон байх ёстой түвшинтэй хослуулж, уян хатан зохицуулалт хийх замаар томьёолох арга юм"[6].
Эрх зүйн хэм хэмжээний актыг системчлэх техник. Эрх зүйн хэм хэмжээний актуудыг эмхлэх, цэгцлэх нь шаардлагатай актыг эрэх, танилцах, хэрэглэх ажлыг хөнгөвчлөх, хэм хэмжээнүүдийн дотоод зөрчил, эрх зүйн хийдлийг арилгах улмаар хууль тогтоомжийг улам боловсронгуй болгох зорилго агуулна. Эрх зүйн хэм хэмжээний актын системчлэх ажиллагааг ихэвчлэн хууль тогтоомжийн системчлэл гэж нэрлэж заншжээ. Хууль тогтоомжийн системчлэл нь эрх зүйн үйл ажиллагааны бие даасан дөрвөн хэлбэрээс бүтнэ: - Эрх зүйн хэм хэмжээний актын янз бүрийн төрлийн эмхэтгэл, товхимол бэлтгэх, хэвлэх /хууль тогтоомжийн инкорпораци/ - Нэг асуудлыг зохицуулахаар гаргасан олон саланги актуудыг нэгтгэх үндсэн дээр нэг томоохон актыг бэлтгэх, батлах /хууль тогтоомжийн консолидаци/ - Зохицуулалтын шаардлага хангаж байгаа хуучин актын хэм хэмжээг хадгалах, мөн шинэ хэм хэмжээг батлах замаа шинэ актуудыг бэлтгэх, батлах /хууль тогтоомжийн кодификаци/ - Төрийн байгууллага, албан газар, фирм, бусад байгууллагуудаас хүчин төгөлдөр үйлчилж байгаа эрх зүйн хэм хэмжээний актуудыг цуглуулж, тодорхой эмх цэгцтэй байрлуулж, боловсруулалт хийх, хадгалах, мөн зарим сонирхогч этгээд, байгууллага, албан газрын захиалга, эрэлт хүсэлтийн лавлагаа өгөх үйлчилгээ явуулахаар цуглуулах ажиллагаа / хэм хэмжээний актын тоо бүртгэл/
ДҮГНЭЛТ
Эрх зүйн хэм хэмжээний актын төслийг боловсруулах, хэлэлцэх болон батлан гаргахад зайлшгүй баримтлах технологийн горим, техник хэрэгсэл, тэдгээрийн уялдан холбогдсон арга, зарчим, практик чиглэмжийн цогцыг хууль зүйн техник хэмээн нэрлэдэг. Хууль зүйн техник нь хууль зүйн үйл ажиллагааг оновчтой, боловсронгуй болгох, хууль зүйн актуудыг тодорхой стандартаар ижилтгэх, товч, тодорхой болгох зорилготой. Судлаач, эрдэмтэд хууль зүйн техникийг эрх зүйг бүтээх, эрх зүйг хэрэглэх, эрх зүйг системчилэх техник хэмээн гурав ангилж үздэг байна. Аливаа хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд шаардлагатай мэдээлэлд нухацтай хандаж, олж авсан мэдээллээ боловсруулсны үндсэн дээр бүрэн гүйцэд, өндөр түвшинд, зөв, шударга шийдвэрт хүрэх нь ойлгомжтой. Энэ талаар манай эрх бүхий байгууллагын ажилтан, албан хаагчид, мэргэжилтнүүд тодорхой туршлага хуримтлуулж, үйл ажиллагаандаа шинэ арга технологи, техникийг нэвтрүүлэн ажиллаж байна. Гэвч "цаас чичихээс нааш, хүн хэлэхээс нааш" гэдгийн үлгэрээр хүн аливаа зүйлийг бүрэн төгс хийж сурна гэж хэзээ ч үгүй. Тиймээс хилийн чанад дахь хөгжингүй, боловсролтой орнуудын хууль зүйн техникээс судалж, суралцан, практикт хэрэгжүүлэх нь хууль зүйн чиглэлээр суралцагчид төдийгүй энэ мэргэжлээр ажиллаж буй хүмүүсийн мэргэжлийн ур чадварт нэлээд том хөрөнгө оруулалт болно. Хавсралт №1
Гадаадын орнуудын хууль зүйн техникийн туршлагаас Англо-Америкийн эрх зүйн бүлд багтах орнуудад шүүхийн шийдвэрийг эх сурвалжийн түвшинд хүлээн зөвшөөрдөг бөгөөд түүнийг хууль зүйн практикт хэрэглэх арга, барил өндөр хөгжсөн байдаг ажээ. "Манай улсын эрх зүйн тогтолцооны онцлог, шинж чанараас үл хамааран дээрх арга барилыг практикт нэвтрүүлэх нь хуульчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх ач холбогдолтой бөгөөд хүний эрх, эрх чөлөөг дээдлэн хамгаалах зорилгод бүрнээ нийцнэ хэмээн үзэж байна. Энэхүү хууль зүйн техникээс цухас сонирхуулъя. , Монгол улсад шүүхийн хэвшүүлэлтийн хууль зүйн эх сурвалжийн түвшинд хүлээн зөвшөөрөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ижил төстэй маргааныг шийдсэн хууль хэрэглээ болон шаардлагатай зарим мэдээллийг боловсруулсны үндсэн дээр тухайн ажиллагааг бүрэн гүйцэд өндөр түвшинд явуулахад тус болно. Шүүхийн шийдийг хэрэглэнэ гэдэг нь түүнд тодорхой зорилго тавин задлан шинжилгээ хийхийг хэлэх бөгөөд үүнийгээ шат дараатай алхмын тусламжтайгаар хэрэгжүүлэхэд асуудлын гол нь оршино". Хэрхэн задлан шинжилгээ хийхийг дараах тохиолдол дээр тайлбарлая. Өгөгдөл: Нэхэмжлэгч Т мэдүүлэхдээ: Би ...оны ... сарын ...-ны өдөр Ш-тэй 0,15 га газрыг зуслангийн газрыг 3,5 саяар авахаар тохирсон. Тэр үед 0,07 га газрын өмчлөх эрх олгогдсон байсан тул эхлээд түүнийг Ш-ээс шилжүүлэн авсан. Үпдсэн газрьг би өөрөө хөөцөлдөн авахаар тохирсон ба гарах зардал, хөөцөлдөх ажлыг Ш хариуцна гэсэн. Гэвч 111 янз бүрийн шалтагаар удаа дараа бултан хагас жил болсны дараа тохирсон 0,08 га газрыг Ш өөрийнхөө нэр дээр өмчилж авсныг мэдсэн. Гэрээгээр тохирсны дагуу Ш-ээс үлдэх 0,08 га газрыг шилжүүлэн авмаар байна. Хариуцагч Ш тайлбартаа: Надад мөнгөний хэрэгцээ гарсан тул жилийн өмнө 5 саяар авсан 0,07 га зуслангийн газраа зарах болсон. Т-д 3,5 саяар өгөхөөр болж нийлүүлээд хашаа хатгасан 0,08 га-г 6 сарын дотор нэмж 2 сая төгрөг өгвөл Т-ийн нэр дээр хөөцөлдөж өгөхөөр тохирсон. Нэмж мөнгө өгнө гэж бодоод газрыг хөөцөлдөж эхэлсэн ч мөнгө өгөөгүй тул зардал, ажлаа дэмий зарлагадснаас өөрийн нэр дээр авсан, Тэгээд ч Т-тэй гэрээ байгуулах үед 0,08 га-д хашаа хаттасан болохоос миний эзэмшлийнх байгаагүй, төрийн газар байсан. Өөрийн биш хөрөнгийг яаж хүнд зарах билээ. Гэрээгээр мөнгө нэмж өгвөл би Т-д хөөцөлдөж өгөхөөр зааснаас худалдана гээгүй. Хэдий хөөцөлдлөө ч Т-д газрыг өмчлүүлэх эсэх нь тодорхойгүй, төрийн мэдэх хэрэг. Т мөнгөө өгөөгүй тул би буруугүй гэжээ. Шүүхээс Т-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. Дээрх шийдвэрт задлан шинжилгээ хийхдээ дараах ажиллагааг явуулна. 1. Шийдвэрийн агуулгыг гаргана. Энэ нь тухайн тохиолдолд болж өнгөрсөн үйл явдлыг тэр чигээр чь эасваргүйгээр буулган илэрхийлэх ойлголт юм. Өөрөөр хэлбэл юу болж өнгөрсөн түүнийг шууд гаргаж ирнэ гэсэн үг. Шүүхийн шийдвэрт юуг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн байна, энэ нь агуулга болно. Энэ тохиолдолд Ш өмчлөлийнхөө 0,07 га газрыг 2,4 сая төгрөгөөр Т-д худалдахаар тохиролцсон. Мөн Ш 0,08 га гаэрыг Т-ийн нэр дээр хөөцөлдөн өгөхөөр тохиролцсон. Гэвч уг газар Ш-ийн нэр дээр шилжсэн бөгөөд Т түүнийг өөрийн нэр дээр авахыг хүсэж буй нь болж өнгөрсөн үйл явдал. 2. Маргаж буй хэсэг Энэ нь талууд санал зөрж шүүхэд хандах болсон шалтгаан нөхцөл юм. Амьдрал дээр талууд олон зүйл дээр санал зөрөх боловч шүүхийн шийдвэрийн хувьд нэхэмжлэлийн шаардлагаар гаргаж буй зүйлийн хүрээ хязгаарлагдана. Манай тохиолдолд Ш -ийн өмчлөлийн газрыг Т өөрийн нэр дээр шилжүүлэн авахыг хүсч буй нь маргаж буй зүйлийн хүрээ хязгаар болно. Гэхдээ маргааны үндэслэл нь ондоо эүйл. Т нь Ш-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй уг газрыг өөрийн нэр дээр авсан тул эргүүлж өгөх ёстой гэж үзэж буй бол Ш өрийн үүргээ биелүүлсээр байтал Т нэмж мөнгө өгөх үүргээ биелүүлээгүй тул эзэнгүй газрыг өмчилж авсан гэж үзэж байна. Энэ бол маргаанд талууд өөрийн байр суурийг үндэслэж буй зүйл юм. 3. Шүүхийн шийдвэрийн дүгнэлт Энэ нь шүүхээс тухайн хэрэг, үйл явдлыг хэрхэн үнэлж шийдвэрлэснийг ойлгоно. Манай тохиолдлын хувьд Ш-ийн нэхэмжлэлийн шаардлагыг түүх үндэслэлгүй хэмээн үзэж хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.
4. Шүүхийн шийдвэрийн үндэслэсэн бодит хүчин зүйл Энэ нь тухайн хэргийг шүүхээс шийдвэрлэх болсон үндэслэл юм. Өөрөөр хэлбэл шүүх ямар нэг хэрэг, маргааныг шийдвэрлэхдээ тодорхой нэг зүйлийг үндэслэх бөгөөд тэр нь шийдвэрийн үндэслэсэн бодит хүчин зүйл юм. Дээрх тохиолдолд шүүх маргааныг хэрхэн шийдвэрлэх болсон үндэслэлийг тодорхой тусгаагүй байна. 5. Практик хэрэглээ Энэ нь байж болох бусад хувилбарыг эрэлхийлсэн хандпагатай бөгөөд тухайн нөхцөл байдалд шүүхээс үнэлсэн ач холбогдол бүхий баримт, мэдээлэл, үндэслэл болсон зүйл өөрчлөгдсөнөөр шийдвэрийн бусад хувилбарыг дэвшүүлэх үйл ажиллагаа юм. Манай тохиолдолд дараах тохиолдолд шүүхийн шийдвэр Ш-ийн шаардлагыг дэмжих боломжтой болсон. - Хэрэв Т нь мөнгө нэмж өгөх тухай нөхцөл заалгүй уг газрыг хөөцөлдөж өгөхөөр тохирсон бол - Хэдий тохирсон ч Ш үүргээ биелүүлэн мөнгө нэмж өгсөн - Эсвэл мөнгө нэмж өгөх боломжийг Т санаатайгаар алдагдуулсан. Өөрөөр хэлбэл, Ш мөнгө өгөхөөр Т-д хандсан ч тэр аваагүй, өгөх боломж олгоогүй хугацаа алдсан зэрэг Дээрх алхмаар Шүүхийн шийдвэрийг уншин, шинжилгээ хийх нь ердийн хандалтаас илүү бүтээлч төдийгүй хялбар байх болно гэдэгт итгэж байна.
НОМ ЗҮЙ
Нэг: Хуулиуд 1. Монгол улсын Үндсэн хууль., УБ., 1992 он 2. Монгол улсын Эрүүгийн хууль., УБ
Хоёр: Монгол хэл дээрх ном бүтээл 1. Ж.Амарсанаа., "Эрхзүй - нийгмийн харилцаагтохируулагч"., УБ., 1988 он 2. С.Жалан-Аажав., "Төр эрх зүйн онол" лекцүүд, УБ., 2000 он 3. Ч.Нямсүрэн., "Эрх зүй, төрийн ерөнхий онол"., УБ., 2001 он 4. Д.Баярсайхан., "Эрх зүйн онол"., УБ., 2000 он 5. Б.Баярсайхан., "Хууль зүйн тайлбар толь"., /төр, эрх зүйн түүх/ УБ., 2003 он 6. Ж.Марнидский., "Чингис хааны Их яса /засаг/-ийн судалгаа, түүний агуулга"., 1995 он
Гурав: Сэтгүүл 1. "Төрийн мэдээлэл" сэтгүүл., 1992 он, №01
[1] МУИС, “Эрх зүй судлал” сэтгүүл [2] Ч. Нямсүрэн “Эрх зүй, төрийн ерөнхий онол” УБ., 2001 он [3] Ч. Нямсүрэн “Эрх зүй, төрийн ерөнхий онол” УБ., 1995 он [4] Д. Баярсайхан “Эрх зүйн онол” УБ., 2000 он [5] Ж. Амарсанаа “Эрх зүй – нийгмийн харилцааг тохируулагч” УБ., 1988 он [6] Ж. Марнидский “Чингис хааны Их яса /засаг/-ийн судалгаа, түүний агуулга”., УБ., 1995 он |
Сэтгэгдэл бичих
:: Найздаа илгээх |
P2023-04-19 -