P2011-04-26 - Эрх зүйн зан үйл
Хүмүүсийн зан үйл нь илэрхийлэгдэх хэлбэр, сэдэлт зорилго, үр дагаврын хувьд маш олон янз байдаг. Эдгээр зан үйлийн хувилбарууд нь хүмүүсийн үзэл санаа, ашиг сонирхол, чиг хандлагыг илэрхийлсэн байдаг. Ийм учраас ямарваа нэгэн зан үйл нь ёс зүйн болон эрх зүйн үнэлэмжийн объект болдог. Эрх үйн талаас хүний зан үйл нь янз бүрээр үнэлж цэгнэгдэнэ. Хүмүүсийн зарим харилцаа эрх зүйн зохицуулалтын хүрээнээс гадна байдаг учир эрх зүйн талаас үнэлэгддэггүй. Тухайлбал: хайр сэтгэл, нөхөрлөлийн харилцаа нь ёс зүйгээр үнэлэгдэх жишээтэй. Мөн өөр хэсэг харилцаа эрх зүйгээр зохицуулагдахгүй бөгөөд эрх зүйн хувьд ямарч ач холбогдолгүй, эрх зүйг огт шаардахгүй. Жишээлбэл: хөгжим, спорт сонирхох, спорт тоглоом тоглох гэх зэрэг… Хууль цаазын шинжлэх ухаан болон практик нь эрх зүйн нөлөөллийн хүрээнд байгаа зан үйл буюу эрх зүйгээр бэхжүүлж, зохицуулж, хамгаалж, хориглож буй зан үйл нь эрх зүйн зан үйл юм.
Хүмүүсийн эрх зүйн зан үйл нь хууль зүйн талаас авч үзэхэд хууль ёсны, хууль зөрчсөн, эсвэл хайхрамжгүй гэсэн хэлбэртэй байна. Хууль зөрчсөн, эсвэл хайхрамжгүй гэдэг нь эрх зүйн ямар ч үр дагавар үүсгэдэггүй учир хууль зүйн ямар ч үнэлэмж шаардлагагүй байдаг.
Эрх зүйн зан үйл гэдэг нь эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагдаж, хууль зүйн үр дагавар агуулж, нийгмийн ач холбогдлоороо, ямар нэгэн түвшинд ухамсарлагдаж байгаа хамтын болон нэгж субъектийн зан үйл юм. Эрх зүйн зан үйл нь дараах шинжтэй. Хүмүүсийн зан үйл нь нийгмийн харилцаанд эерэг болон сөрөг байдлаар нөлөөлж байдаг бөгөөд түүний нийгмийн ач холбогдол нь эргэн тойрны хүмүүсээс эсвэл сайшаагдах буюу эсвэл зэмлэл хүлээх байдлаар илэрнэ. Хүмүүс нь ухамсар, хүсэл зоригийнхоо дагуу ямар нэгэн үйл ажиллагаа явуулахын хамт, өөрийн зан үйлд хяналт тавьж байдаг. Өөрөөр хэлбэл: түүний зан үйл нь ямар нэгэн түвшинд ухамсарлагдсан байдаг. Зан үйлийн объектив ба субъектив байдлууд нь эрх зүйн хэм хэмжээнд тусгагдсан байхаас гадна төрийн [хууль хэрэглэх болон хуулийн байгууллагын] хяналт дор оршиж хууль зүйн үр дагавар үүсгэж байдаг.
Эрх зүйн зан үйл нь хууль ёсны зан үйл ба эрх зүйн зөрчил, эрх зүйг зөрчсөн гэм буруугүй үйлдэл гэсэн төрөлтэй байна. Эдгээр зан үйлийн мөн чанар нь эрх зүйн хэм хэмжээний шаардлагыг хэр зэрэг сахин мөрдсөн, эсвэл түүнийг зөрчсөн, биелээгүй байдлаар илэрнэ.
Хууль ёсны зан үйл гэдэг нь нийгмийн ашиг сонирхол, эрх зүйн хэм хэмжээнд тохирсон зан үйл юм,
|
|
Сэтгэгдэл бичих
:: Найздаа илгээх |
