P2011-04-26 - соёл

Ангилал: Хичээлүүд

 

Соёл гэдэг маш том ухагдахуун. Миний бие зөвхөн Монгол хүний соёлын онцлох тэмдэг буюу соёлын толбо (cultural identity), үндэстэний өвөрмөц дүр төрхийн тухай голчлон ярина. Соёлын толбо гэдгээр энд үндэстэний ёс заншил, нэгдэх шинж (хэл, соёл гэх мэт), үнэт зүйлс, сэтгэлгээний онцлог, хувь хүний биеэ даасан ондоо соёлын нөлөөнд амархан өртөхгүй байх чадварыг ерөнхийд нь хэлж байгаа юм шүү.
Хүнийг хувцасаар нь угтаж, ухаанаар нь үддэг гэж Монголчууд ярьдаг. Харин улс, үндэстэн нэг нэгнээ соёлоор нь угтаж, ухаанаар нь үддэг сайхан цаг иржээ. Ямар ч улс соёлоороо гадагш тархаж, нэр хүнд өсөж, олны танил болж байна. Өөрийн соёлгүй бол биднийг хэн ч жинхэнэ хүссэн хэмжээнд маань хүндлэхгүй. Монголыг зарим гадаадын сонин, сэтгүүлд Хятадын Монгол, Оросын Монгол хэмээн нэрлэдэг нь биднийг зөвхөн буурай эдийн засагтай учраас тэгсэн хэрэг биш харин өөрийн соёлын тод толбогүй учраас тэгэж хэлж байгаа хэргээ. Ингэж биднийг мэр сэр хэлдэг нь, яах аргагүй өнөөдөр Монголын тодотгох соёлын онцлог бүдэг, хоёр хөршийнхөө соёлын нөлөөнд дарагдаж явдагын тод жишээ. Бид Монголоо Хятадын, Оросын гэж хэлүүлэх дургүй. Тэгсэн атлаа улс орны? тусгаар тогтнол, иргэншлийг бататгаж өгдөг соёлын толбоо тодотгох талаар төдийлөн санаа зовохгүй байгаа нь ойлгомжгүй.
Монголчууд өнөөдөр аль таалагдсан соёлдоо татагдан хувалц, бөөс мэт бусдын юмаар амиа зогоож байгаа нь харамсмаар. Хэрэв соёлын хувалц гэж хэлдэг бол өнөөгийн биднийг яах аргагүй хэлнэ. ? Ер нь соёлынхоо өвийг бид хадгалах талаас нь илүү анхаараад, цэцэглүүлэх, соёолуулах гэдэг утгыг нь гээчихжээ. Уул нь англи хэлний culture гэдэг үг латин хэлний colere’, ‘culturare’ гэдэг үгсээс гаралтай ба энэ нь соёолуулах, төлжүүлэх, газар хагалах гэсэн утгатай аж.
Энэ утгаараа соёлыг хадгалах биш харин соёолуулж байж л жинхэнэ мөн чанараар нь авч явна. Харин бид уламжлалт соёлоо хадгалж байна гээд авдранд хийчихээд, бусдын соёлыг өдөр тутам хэрэглэдэг. Хаяа л нэг гоёж гоодохдоо гаргадаг гоёлын дээл шиг соёлтой байх нь бидний сэтгэлгээг улам л ядууруулна.
Иймээс одоо хийсвэрээр дээдэлдэг соёлоо газардуулж, 21-р зууны төвшинд хэрэглээний соёл болгох шаардлага гарсан. Монгол хүнд өнөөдөр уламжлал дээрээ суурилсан ёс зүй (ethics), зан заншлаа өдөр тутам мөрдөх чадвар дутагдаж байна.

 

 

 

 

 

 

Соёлын эрх зүйн орчин

Нийгэм соёлын орчин: Тухайн үеийн нийгмийн бүхий л үйл явц, хүмүүсийн соёлын болон боловсролын түвшин, эрхэлсэн ажлын ялгаанаас шалтгаалж тэдний оюуны болон материаллаг хэрэглээ, хүсэл сонирхол ялгаатай байдаг. Нийгмийн харилцааны асуудлууд тухайлбал, улс төрийн тогтвортой байдал, гадаад улс оронтой тогтоосон харилцаа маркетингийн үйл ажиллагаанд чухал нөлөө үзүүлдэг.

Эрх (jus) Хууль (lex) Төр (polis) гэсэн ойлголтууд нь эрхзүйн шинжлэх ухааны тулгуур ойлголтуудын нэг билээ. Jus-г төрөөс өмнө хүн, нийгмийн харилцааны дунд тогтсон жам ёсны шинжтэй зүйл бөгөөд түүнийг төр тогтоохгүй, харин төр хүсвэл хамгаалж чадна.  Jus, lex 2-ыг төр л тогтоодог бөгөөд төргүйгээр тэд амьд хүч болж чаддаггүй. Эрхзүйг төр тогтоохгүй. Эрхзүй нь хүний жам ёсны эрхэд тулгуурладаг. Краббе, Дюки хоёр нь төр эрх зүйн харилцаанаас эрхийг анхдагч, төрийг хоёрдогч зүйл гэж үзэж байсан бол Г.Еллнек төр эрх зүй хоёрыг зэрэгцүүлэн авч үзэж байжээ. Тэрээр хэлэхдээ “төр эрх зүй хоёр өөр өөрийнхөөрөө оршино. Төрийн дэг журам байхад эрхийн дэг журам бас оршино. Төрөөр тогтоогдсон эрхийн хэм хэмжээг засаглуулагчид хэрэгжүүлэх төдийгүй бас төрийг өөрийг нь засаглана.” Энэ бүхнээс үзэхэд эрхзүй нь төрийн механизмийн зүгээс үзүүлж болзошгүй дур зоргоос ард түмнийг хамгаалахын тулд нийгмээс хууль тогтоомжийн хэлбэрээр хязгаарлалт тавьдаг ажээ. Төр нь эрхзүйг хуулиар бататган бэхжүүлж томъёолон тодорхойлж байдаг институт бөгөөд төр эрхзүйийн хүсэл зоригийн илэрхийлэл юм. Мөн эрхзүйн илрэн гарах гадаад хэлбэр нь хууль болно. Эрхзүй хууль төр гурав нь субьектуудын жам ёсны эрхийг хамгаалахын тулд оршиж байдаг.
Субьектын жам ёсны буюу байх ёстой эрх болох амьд явах, үр удмаа үлдээх, аюулгүй орчинд амьдрах зэрэг эрхийг хамгаалах үндсэн дээр хууль зохиож тэрхүү хуулийг хэрэгжүүлэхийн тулд төрийг буй болгодог. Хэрэв төрийн үйл ажиллагаа нь хүмүүсийн байх ёстой эрхийг хамгаалахад чиглэгдэхгүй бол эрхзүйт төр болж чаддаггүй. Эрх нь хуулийн 1. үндэс 2. суурь хэм хэмжээ 3. чиг үүрэг 4. амин сүнс 5. захиалга 6. үнэт зүйл нь мөн. Тийм учраас эрх нь хуулийг шууд тодорхойлж байдаг бөгөөд эрх бол байх ёстой зүйлийн түүхэн үеийн дээд хязгаар байдаг. Эрхзүй хууль төр гурвын хамгийн зохистой харилцааг бүрдүүлсэн төрийг эрхзүйт төр гэнэ. Эрхзүйт төрд хүмүүс эрхзүйгээр сонгогдож хүлээн зөвшөөрөгдсөн бүх эрх чөлөө болон үүргээ бүрэн эдлэж ашиглаж байдаг. Хууль зүйн шинжлэх ухааны доктор профессор Н.Лүндэндорж багшийн тодорхойлсноор “эрхзүйт төр гэдэг нь хүний эрх, эрх чөлөөг аливаа дур зоргоос найдвартай хамгаалах механизмтай зөвхөн зүй тогтолт хууль эрхзүй үйлчилж байдаг төрийн ардчилсан загвар мөн”. Мөн эрхзүйт төр нь хууь дээдлэх засаглах, ардчилсан ёс, шудрага ёсны зарчмыг мөрдлөгө болгож хүний эрх, эрх чөлөөг хангах үндсэн дээр иргэний нийгэмд үйлчлэх зорилгоор нийгмийн эвлэрэл, олон түмнйи тусгаар тогтнолын үндсэн дээр хүн амыг зохион байгуулах, засаглах чиг үүргийг гүйцэтгэж байгаа нийгэм улс төрийн онцгой байгууллага юм. Гэвч эрхзүйт төр нь төгс төгөлдөр төр биш эерэг ба сөрөг талууд олон байдаг билээ.

 

 

 

 

Элитийн онол


Энэ чиглэлийнхэн сонгодог ардчиллын онолыг эсэргүүцэн гарч ирсэн. “Элит” гэдэг үг нь францийн дээд зэргийн, сонгодог, шалгарсан гэсэн үгнээс гаралтай. Энэ онлын үзэл санаа нь эртний грекийн философич Платоны үеэс эхлэлтэй юм. Платон нийгмийг шалгарсан хүн удирддаг гэж үзэж байсан. Элитийн онол нь 20-р зууны эхэн үед цэгцтэй онол болон бүрдсэн. Дэлхийн 2-р дайны өмнөх үед элитийн үзэл санаа нь Итали, Герман, франц зэрэг улсад, харин дэлхийн 2-р дайнаас хойш АНУ-д нилээд дэлгэрчээ. Элитийн онол нь дотроо олон урсгал чиглэлтэй хөгжиж ирсэн. Тэдгээрийг сонгодог элитийн онол орчин үеийн элитийн онол гэсэн 2 чиглэл болгон ангилаж үзэх болно.

Сонгодог элитийн онол Энэ чиглэлийн гол төлөөлөгчид нь Италийн социологич Вильфредо Парето (1848-1923), Газтано Моска (1858-1941), Германы судлаач Р.Михельс (1876-1936) нар юм. Парето нь “Үзэл бодол ба нийгэм” номондоо засаглалын сэтгэл зүйн онолоо боловсруулсан. Түүний үзлээр нийгмийг элит удирдах бөгөөд элит нь олон түмнээс ялгарах онцлог шинжтэй байна. Энэ нь сэтгэл зүйн шинж юм гэж Парето үзсэн. Элитэд сэтгэл зүйн 2 шинж байна.
1. Өмнөх үеэс орчин үед тохирох зүйлийг нь өвлөн авч хэрэглэх чадвар. Ийм шинжийг өөртөө агуулсан улс төрийн зүтгэлтэн хувьсгал хийн, шинэчлэл хийнэ. Бүтээл туурвина. Нээлт гаргана.
2. Хуучнаа хадгалах консерватив маягийн шинж юм. Парето элитийг дотоод элит ба гадаад элит гэж 2 хэлбэр болгон ангилаж үзсэн. Дотоод элит гэдэг нь нийгмийг удирддаг. Гадаад элит нь нийгмийг удирддаггүй, дотоод элитэд нөлөөлдөг, санхүү, үйлдвэрлэл бизнесийн томоохон төлөөлөгчид юм.

Орчин үеийн элитийн онол Энэ чиглэлийн төлөөлөгчид нь АНУ-ын эрдэмтэн Р.Миллс юм. Тэрээр 1956 онд “Засаглалын элит” гэдэг ном бичсэн. Миллсийн үзлээр АНУ-д элитийн гурван бүлэг байна. Энэ нь: Улс төрийн элит, цэргийн элит, корпорацийн элит юм. Улс төрийн элитэд ерөнхийлөгч, түүний багийнхан, төрийн департаментын гол хүмүүс багтдаг. Цэргийн элитэд армийн удирдалгууд багтдаг. Корпорацийн элитэд санхүү, үйлдвэрлэлийн томоохон төлөөлөгчид орно. Миллсийн үзлээр нийгэм орой, дунд, доод гэсэн хэсгээс тогтоно. Нийгмийн оройн хэсэгт элит, дунд хэсэгт мужийн захирагч, конгрессийн гишүүд, ҮЭ-ийн болон сум хийдийн удирдлагууд орно. Нийгмийн доод хэсэгт олон түмэн багтах бөгөөд тэд засаглалд орох боломжгүй, орох сонирхол ч үгүй идэвхигүй хэсэг юм.

Энэтхэгийн улс төр судлаач П.Шаран орчин үеийн элитийг дотор нь дээд, дунд, захиргааны элит гэж гурван хэсэг хуваасан. Түүний үзлээр дээд элитэд шийдвэр гаргах үйл явцад биечлэн оролцдог засгийн газар, парламент, томоохон улс төрийн намуудын удирдлагууд, дунд элитэд орлого, мэдлэг, боловсрол сайтай хүмүүс орох бөгөөд тэд насанд хүрсэн нийт хүмүүсийн 5%-ийг эзлэдэг. Захиргааны элитэд яамд, төрийн департаментэд, удирдах албан тушаал хашдаг төрийн албан хаагчдын дээд давхарааны хүмүүс багтах ажээ.

 

 

 

Иргэний нийгмийн тухай ойлголт


Хүний тогтвортой хөгжлийг хангах тааламжтай орчныг төр дангаараа, эсвэл зах зээл дээр ажлын байр, орлого бий болгогч хувийн хэвшлийн оролцоотойгоор ч бүрдүүлж чадахгүй, энд иргэний нийгмийн үүрэг оролцоо зайлшгүй шаардлагтай гэдэг нь дэлхийн олон орны хөгжлийн туршлагаас нэгэнт тодорхой болжээ. Иймд сүүлийн арваад жил олон улсын хөгжлийн байгууллагууд иргэний нийгэмд илүү анхаарах боллоо. Олон улсын байгууллагуудаас хэрэгжүүлж байдаг хөгжлийн хөтөлбөрүүдийг “ Иргэний нийгмийг чадваржуулах”-д чиглүүлэх боллоо. Иргэний нийгэм нь аливаа нийгмийн улс төрийн болон нийгмийн харилцааг хөгжүүлэгч, нийгмийн бүлэглэлүүдийн эдийн засаг, нийгэм, улс төрийн үйл ажиллагаанд оролцох оролцоог идэвхжүүлэгч механизм болж өгдөг. Ерөөс иргэний нийгэм гэдэг нь “ хүмүүс хамтран нэгдэж, үзэл бодлын хүрээгээрээ өөрсдөө зохион байгуулагдах”-ыг хэлэх ба үйл ажиллагаандаа дараах зорилтуудыг мөрдлөг болгодог байна. Үүнд:
- тэдэнд тулгарч буй асуудлаар төрийн бодлогод нөлөөлөх боломжийг хүмүүст олгох
- нийгмийн нөөцөөс хүртэх арга замыг олоход хүмүүст дэмжлэг үзүүлэх
- нийгмийн амьдралд оролцох ба нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах боломжийг хүмүүст өгөх
Хөгжиж буй орнуудын хувьд иргэний нийгэм цэцэглэн хөгжиж тааламжтай орчин бүрдүүлэх нь чухал бөгөөд түүнд дараах хүчин зүйлүүд багтана. Үүнд:
- иргэдийн эвлэлдэн нэгдэх эрх, эрх чөлөөг бататгасан хууль эрх зүйн орчин бүрдүүлэх
- бизнесийн байгууллагууд болон буяны байгууллагуудын зүгээс иргэний нийгмийн байгууллагуудыг дэмжих үйл явцыг хурдасгах зорилгоор төрөөс татварын болон бусад хэлбэрийн урамшууллын бодлого хэрэгжүүлэх
- шийдвэр гаргах үйл явц болон гарсан шийдвэрийн хэрэгжилтэнд хяналт тавихад иргэний нийгмийн оролцоог хангах, механизмыг бий болгох
- төрөөс болон донор байгууллагуудын зүгээс дэмжлаг үзүүлэх

Иргэний нийгэм нь хувь хүний эрх ашгийг хамгаалж байдаг. Төр бол нийтийн эрх ашгийг хамгаалж байдаг. Энэ хоёр нөхцөлдөж байж байж сая жинхэнэ зөв нийгэм төлөвшинө. Төр ба иргэний нийгмийн ухагдахуунууд нь нийгмийн амьдралын өөр өөр талыг илтгэн харуулдаг. Тухайлбал: төр нь нийтлэг эрх ашгийг илэрхийлдэг бол иргэний нийгэм нь хувийн эрх ашгийг илэрхийлж байдаг. Хүмүүс өдөр тутмынхаа амьдралд төрийн оролцоо, тусламжгүйгээр өөрсдийн хэрэгцээ, ашиг сонирхлоо хэрэгжүүлж байх тэр орчинг "Иргэний нийгэм" гэж ойлгож болно. Иргэний нийгмийн шинжийг бүрдүүлэхийн тулд:
- чөлөөтэй хэвлэн нийтлэх
- хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх
- улс төрийн олон намыг хүлээн зөвшөөрөх
- шударга өрсөлдөөнт сонгуулийн системийг бий болгох
- хувийн өмчин дээр тулгуурласан өрсөлдөөнт зах зээлийн нийгмийг бий болгох
- олон төрлийн өмчит нийгмийг бий болгох, түүнийг хүлээн зөвшөөрөх, гэх мэтийг эрх зүйт төрөөр баталгаажуулж өгөх шаардлагтай.


Харин иргэний нийгэм төлөвших орчинг төр бий болгон зохицуулж өгөх ёстой
1. Эдийн засгийн хүрээнд: өмчийн олон хэлбэр эрх тэгш хөгжиж, хүмүүс хувийн өмчтэй байж, түүнийгээ захиран зарцуулах, чөлөөт үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ, шударгаар өрсөлдөх нөхцлийг хангах ёстой.
2. Нийгмийн хүрээнд: арьс өнгө, нас хүйс, үндэс угсаа, нийгмийн байдлаар нь ялгаварлахгүйгээр хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, хуулийн хүрээнд үүрэг хариуцлагыг нь адил тэгшээр илэрхийлэх, иргэд ашиг сонирхлоо илэрхийлсэн эвсэл холбоо, сонирхлын бүлгүүдийг бий болгож, тэдний үйл ажиллагааны чөлөөт байдлыг эрх зүйн хувьд баталгаажуулсан байх ёстой.
3. Оюун санааны хүрээнд: нийгмийн гишүүд үг хэлэх, хэвлэн нийтлэх, аливаа нэг улс төрийн байгууллагаас оюун санааны хувьд бие даасан байдалтай байх, радио телевиз гэх мэт олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг багтаасан мэдээллийн эрх чөлөөт орон зайг бий болгох ёстой.
4. Улс төрийн хүрээнд: эрх мэдлийг зохистой тэнцвэржүүлэн хуваарилсан байх, чөлөөт ардчилсан сонгуулийн систем бүрэлдэж, олон намын тогтолцоо бүрэлдсэн байх, түүнчлэн иргэдийн төр нийгмийн хэрэгт оролцох боломжийг хангах, орчныг бүрдүүлэх ёстой.
Ингэж байж сая иргэний нийгэм төлөвшиж, оршин тогтноно гэж дэлхийн ардчилал өндөр хөгжсөн болон харьцангуй богино хугацаанд иргэний нийгмийн бие даасан хувилбаруудыг бий болгосон орнууд үздэг. Иргэний нийгэм нь өргөн утгаараа нийгмийн түүхэн тодорхой төлөв байдлыг илэрхийлдэг бол явцуу утгаараа нийгмийн амьдралын мөн чанарын тал хүрээг илэрхийлдэг. Германы сэтгэгч Ф.Б Хоумполд: Төрийн дотор таатай нөхцөл бий болгох явдал бол Иргэний нийгмийн үзэл санаа. Иргэд төрөөс тусламж авах тусмаа түүний эрч хүчийг нь сулруулж, бие даах байдлыг нь алдагдуулж байдаг. Энэ үзэл санаа нь төрийн эрх мэдлийг халах ёстой гэж үзсэн.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Улс төрийн философи


Нийгмийн улс төрийн амьдралыг улс төрийн шинжлэх ухаан /политологи/, улс төрийн социологи, улс төрийн писихологи, улс төрийн түүх зэрэг өөр өөр шинжлэх ухаан, бас философи гэх мэт мэдлэгийн янз бүрийн төрөл судалдаг. Нийгмийн амьдралын энэ хүрээг философийн үүднээс үйл ажиллагаа нь “улс төрийн философи” гэдэг салбар бий болгоход хүргэжээ. Улс төрийн философи ялангуяа улс төрийн шинжлэх ухаантай нягт ойр байдаг. Энэ нь тэдгээрийн авч үздэг асуудал үлэмж тохиолдолд давхарддагтай нэн түрүүнд холбоотой. Тухайлбал төр, улс төрийн засаглал, улс төрийн бодлого зэрэг улс төрийн амьдралын гол гол үзэгдлийг энэ хоёр аль аль авч үздэг. Улс төрийн философи бол улс төрийн амьдралыг судалдаг янз бүрийн шинжлэх ухаанаас ялгарах олон онцлогтой. Энд улс төрийн шинжлэх ухаантай харьцуулах үндсэн дээр улс төрийн философийн гол гол онцлогийг тодруулъя.
1.Улс төрийн амьдралын баримтат, эмпирик үзэгдлийг улс төрийн шинжлэх ухаан илүүтэй онцолдог бол мөн чанарлаг, ерөнхий, давтагдагч утгын талыг улс төрийн философи онцолдог. Ийм учраас улс төрийн шинжлэх ухаанд “хэзээ”, “хаана”, “яаж”, “хэн”, “юу”, “хэний”, “юуны”, “яасан”, ”яах вэ” гэх асуултанд хариулах нь гол байдаг бол улс төрийн философид “...гэж юу вэ?” хэмээх Сократын асуулт гол нь байдаг.
2.Улс төрийн шинжлэх ухаан нь ажиглалт, туршилтын үр дүнг болон баримт, үйл явдлыг бодитой илэрхийлж чадаж буй нөхцөлдөө агуулгын хувьд нилээд обьектив байж чаддаг бол улс төрийн философи үлэмж тохиолдолд априори үндэслэлүүдэд тулгуурладаг тул түүний янз бүрийн чиглэлд субъективизм багагүй нөлөөлсөн байна.

Улс төрийн философи, улс төрийн шинжлэх ухаан хоёрт хийж буй ийм шилжилтийн аргыг түүхийн философи ба түүхийн шинжлэх ухаанууд, эдийн засгийн философи ба эдийн засгийн шинжлэх ухаанууд , эрх зүйн философи ба эрх зүйн шинжлэх ухаанууд, соёлын философи ба соёл судлалын салбарууд, гоо зүй ба урлагийн онолууд, ёс зүй ба ёс зүйн хавсрага шинжлэх ухаанууд зэрэгт хэрэглэвэл холбогдох философи дүгнэлт, шинжлэх ухааны дүгнэлт хоёрын зааг ялгааг тогтоох нэг чухал арга зүйн үндэс болж өгөх юм. Улс төрийн үндсэн зорилт нь зарим талаараа өнгөрсөн үеийн ба орчин үеийн олон нийтийн байгууллагуудыг өгүүлэх явдал байдаг.Улс төрийн философи төрийн засаглал нь бусад хүнийг засаглахдаа ямар заагаар хязгаарладаг болох, хүмүүсийн улс төрийн эрх чөлөөг хязгаарлахгүйгээр тэдний эдийн засгийн үйл ажиллагааг хатуу хянах боломжтой юу?, хууль тогтоох засаглалын сонгуульт төлөөлөгчид зөвхөн өөрт зохистой санагдсан саналыг оруулах ёстой юу, эсвэл гагцхүү соонгогчдынхоо олонхын санал , хүслийг илэрхийлж байх ёстой юу гэх мэт асуудлыг судалдаг.

Улс төрийн философийг сонгодог онол, орчин үеийн онол гэж хоёр хувааж болно. Ерөнхий шинжээр нь сонгодог улс төрийн онолуудыг адбиш нийгмийг хэрхэн байгуулах тухай зөвлөмж өгдөг онолууд гэж тодорхойлж болно. Харин орчин үеийн онолууд юуны өмнө философийн задлан шинжилгээ, өөрөөр хэлбэл улс төрийн асуудлыг хэлэлцэхдээ бидний ашигладаг эдгээр зөвлөмж, нэр томъёоны яг оноосон утгын ач холбогдлыг тодруулахад анхаарлаа төвлөрүүлдэг. Орчин үеийн онолууд нь НҮБ-ын Хартид өгүүлдэг “Хүний түгээмэл эрх ” гэдэг холбоо үгийг хэрхэн ойлгох, “төр” гэдэг нэр томёоны жинхэнэ утга юу болох гэх мэт асуудлыг судалдаг. Гегель: Төр бол өөрийн хувийн оршин тогтнол бүхий жич, онцгой мөн чанар гэсэн дүгнэлт хийсэн байдаг. Төр бол аливаа нэг иргэнээс чухал гэсэн дүгнэлт хийсэн юм.Үүнээс үүдэн төрд шүтэх нэг алхам хийсэн. Тэгж шүтэх явдал нь улс төрийн философийг төрүүлсэн.Улс төрийн философи нь “төр” юмуу “салшгүй эрхүүд” нэр томъёог задлан шинжлэхдээ социал шинжлэх ухаанууд болон ёс зүйтэй бүрэн адилтган үзэж үл болох бие даасан онцгой салбар ухааны журмаар гарч ирдэг.

Төр, түүний мөн чанар. Нийгмийн улс төрийн байгуулагын системд төр онцгой байр суурь эзэлдэг. Төрийн нийгмийн янз бүрийн хүчний хамгийн амин чухал эрх ашгийг төвлөрүүлэн илэрхийлдэг. Төрийн талаар янз бүрийн үзэл баримтлал байсан, байна, байх ч болно. Нэг хэсэг хүмүүс төрийг ямар нэгэн бурханчлагдсан буюу ид шидтэй хүч, ард олны хүсэл зоригийг нухчин дарагч хүнд хүчир дарамт гэж үздэг. Нөгөө нэг хэсэг нь төрийг хүний хамаг зовлонгийн эх сурвалж гэж үзэж байхад гуравдахь нь түүний эсрэг төрийг бүх баялагийн эх ундрага, ард түмний хүсэл зоригийг илэрхийлэгч гэж үздэг байна.Төр бол нийгмийн үйл хэргийг төлөвлөгч, зохион байгуулагч, зохицуулагч, хянагч , үндэснийхээ эрх ашгийг дотоод, гадаадад илэрхийлэн улсынхаа тусгаар тогтносон бүрэн эрхийг хамгаалагч хүч мөн. Нөгөө талаар төр нь нийгмийн зохион байгуулалтын үндсэн хэлбэр, хүн ардын эрх чөлөөтэй эсэхийн үзүүлэлт юм. Төр нь тодорхой шинжүүдээр илэрнэ. Тэр нь албан ёсны зааг буюу түүний үүргийг биелүүлэгч газар, байгууллагуудын тогтолцоо, тухайн төрийн эрх мэдэл, хүн амын нутаг дэвсгэрийн хуваарь хэрэгжиж байдаг тодорхой нутаг дэвсгэр, төрөөс тогтоосон хэм хэмжээний холбогдох тогтолцоог бэхжүүлж байдаг эрх, бүрэн эрх, тусгаар тогтнол улс орны дотоод, гадаад дахь төрийн хараат бус бүрэн эрхт байдал юм. Аливаа төрийн шинж, мөн чанар, үүрэг зэрэг нь эдийн засгийн бааз сууриар буюу үйлдвэрлэлийн харилцаагаар тодорхойлогддог.

Үйлдвэрлэлийн арга бүхэн өөртөө тохирсон түүхэн хэв маягтай байдаг. Энэ нь боол эзэмшил, феодализм, капитализм социализмд хамаарагдана. Төрийн боол эзэмшлийн хэв маяг бол ангит нийгмийн түүхэн дэхь анхных нь юм. Энэхүү төр боолын эздийн ангийн дектатур, тэднээс мөлжигдөгч боолуудыг хязгааргүй хүчирхийлэх зэвсэг болж байсанд уг төрийн мөн чанар оршино. Боолын эздийн төрийн үндсэн үүрэг түүний ангийн мөн чанар, зориулалтаар тодорхойлогдож байжээ. Түүний дотоод үүрэг бүхэлдээ боолуудыг захирах дарангуйлах явдал байжээ. Төрийн феодалын хэв маяг боол эзэмшигчдийнхтэй харьцуулбал мөлжигч төрийн илүү дэвшилттэй, хоёрдахь түүхэн хэв маяг мөн. Европын нилээд оронд боол эзэмшлийн үйлдвэрлэлийн арга сарнисны дараагаар феодалын байгуулал тогтжээ.Феодалын төрийн хэлбэр олон янз байжээ. Феодалын төрийн халааг хөрөнгөтний төр авсан ч XVI зууны эцсээр Голландад хөрөнгөтний анхны хувьсгал гарч ирсэн. 1780-1794 оны Францын хөрөнгөтний агуу их хувьсгал Европ дахинд капитализм ялж тогтоход асар их ач холбогдолтой байсан нь түүхэнд мартагдашгүй юм. Хөрөнгөтний төрийн нэг хэлбэр бол хаант засаг мөн. Тэр нь парламентын хаант засаг, үндсэн хуульт хаант засаг гэсэн хоёрдмол шинж буюу төртэй байдаг.Эдгээрээс гадна төр засгийн эрх мэдэл ард түмний ямарч хяналтгүйгээр нэг хүний гэрт төвлөрсөн авторитар, тоталитар хэмээх төрүүд байна. Парламентын хаант засаг нь цэвэр хөрөнгөтний захиргааны хэлбэр юм. Парламентын хаант засаг одоо хөгжингүй капиталист орнуудад ч байгаа бөгөөд эдгээрийн эдийн засагт фееодалын нийгмийн хэвшил үлдэж хоцроогүй. Улс төрийн сэтгэлгээ бол өргөн агуулга багтаамжтай ба улс төрийн философи, улс төрийн сургаал, онол, номлол, үзэл суртал нь улс төрийн сэтгэлгээний илэрч хэрэгжих, оршиж хөгжих үндсэн хэлбэрүүд болж түүнд багтаж ордог.Улс төрийн үзэгдлүүд, тухайлбал төр ба хууль цааз, эрх зүй нь хоорондоо нягт холбоотой.Улс төрийн сургаалийн түүх бол улс төрийн сэтгэлгээний түүхийн хамгийн гол, чухал хэсэг нь мөн бөгөөд мөн чанар, агуулга шинжээрээ чухамхүү улс төрийн шинжлэх ухааны систем, бүтцэд багтаж орох нь тодорхой. Улс төрийн сургаалийн түүх бол засаглал, улс төрийн бодлого, төр, ардчилал, эрх чөлөө ба дарангуйлал зэрэг улс төрийн түүхэн томоохон үзэгдлүүдийн тухай онол, сургаал, номлол, үзэл суртлын хэлбэрээр боловсрогдсон үзэл санаа, мэдлэгийн үүсэл, хөгжлийн түүх, зүй тогтол, утга агуулгыг өөрийн судлагдахуун болгож авч үзнэ.

Улс төрийн философийг Платон, Томас Гоббс, Жон Локки, Жон Стюарт Милл, Карл Маркс зэрэг хүмүүс өөр өөрийнхөөрөө авч үзсэн байдаг. Түүнээс “Платоны улс төрийн философи”-ийг авч үзье. “Хэн захирах ёстой вэ?” гэдэг улс төрийн философийн нарийн асуудлыг “Тусгай бэлтгэгдсэн бүлэг сэтгэгчид нийгмийг жолоодох ёстой ” гэж Платон үзсэн байдаг. Платон хүмүүс өөр хоорондоо эв түнжинтэй сууж, хүн бүр хүч чадлаа бүрэн тодруулж чадахуйц нийгмийг дүрслэхийг оролдсон. Энэ нь “Хэрэв адбиш нийгмийг байгуулж амжвал тэр нь юутай төстэй байхсан билээ?” гэсэн асуулт тавихад хүргэжээ. Үүний хариулт нь ийм нийгмийг хэн удирдаж болохсон билээ гэдгээс үлэмж хэмжээгээр шалтгаалж байсан гэж Платон төсөөлж байв. Платон ийм нийгмийг дүрслэхдээ тухайн үеийнхээ сэтгэл судлалын ба биологийн онолуудын нөлөөг үлэмж хэмжээгээр амссан юм. Иймээс тэрээр хүн ба түүний амьдарч буй нийгмийн хооронд төгс байдаг гэж бодож байжээ. Цор ганц ялгаа нь хэмжээнд л байсан юм. Нийгэм бол олон дахин нэмэгдсэн бодгаль мэт санагджээ. Хэрэв тийм биш бол адбиш нийгэм юутай төстэй байх ёстой вэ? асуултыг “Адбиш хүн ямар байх ёстой вэ?” гэсэн асуултаар сольж болно. Тэгээд ч сүүлчийн асуултын хариулт нь Платоны үеийн сэтгэл судлалын ба биологийн онолуудаар зарим талаар тодорхойлогдсон байв. Платон хүний сэтгэл гурван хэсгээс бүрэлддэг гэж үзэж тэдгээрийг сэтгэн бодох, оюун санаалаг, зовогч элемент гэж нэрлэж байжээ. Сэтгэн бодох элемент гэдэг нь үзэгдлүүдийн шалтгааныг тогтоох, батлах, ирээдүйн төлөвлөгөөг зохиох боломж олгодог сэтгэлийн хэсэг юм. Оюун санааны элемент нь хүнийг эрэлхэг юмуу хулчгар болгож зоригийн хүчийг нь тодохойлдог. Зовогч элемент нь өлсөх, цангах, хурьцал үйлдэхтэй холбоо бүхий хүсэл, дуршлыг хамаардаг. Платон сэтгэлийг гурав хуваасан нэр томъёондоо хэрэв сэтгэлийн энэ 3 элемент нь зохицолдоотой оршин үйлчлэх юм бол бие хүний бие эрүүл байдаг гэж баталжээ. Философи буюу Платоны нэрлэж байснаар “диалектик”-ийг судлах нь жолоодлогыг чиг үүргийг биелүүлэхэд шаардагдах болон онолын бэлтгэлийн төгсгөлийн цэг болдог байлаа. Яагаад гэвэл философийг судлах нь эцсийн бүлэгтээ суралцагчдыг бүрэн төгс төгөлдөрт хүргэх ёстой байв. Эрх баригчид бүх сорилтыг дуусгасны дараа нийгмийг жолоодох ажилд шууд орохыг зөвшөөрдөг байв. Амины эрх ашгийг нийгмийнхээс дээгүүр тавих өчүүхэн ч боломж олгохгүйн тулд тэдэнд гэр бүлтэй болох ч, хувийн өмч буюу капитал эзэмших ч боломж олгодоггүй байжээ. Гэр бүлээ тордох эрх ашиг баяжих эрмэлзэл нь алагчлахгүй шудрага захирахад туйлын ноцтой 2 саад тотгор болно гэдгийг Платон мэдэж байв. Гагцхүү нийгмийн сайн сайхны тусын тулд ажиллахад саад болдог эдгээр өгүүлбэрийг арилгамагц нийгмийг удирдах хэмээгүй эрх мэдлийг л эдлүүлж болох байжээ.Ингэхдээ “Доод ангиудын ” төлөөлөгчид эрх баригчдаас ялгаатай нь энэ салбарт мэдлэггүй учраас тэдгээр ангийн нэг нь төлөөлөгчид засгийн газрын захиргааны үйл ажиллагаанд оролцохыг зөвшөөрдөггүй байжээ.Платон төр баригчдад хэмжээгүй эрх мэдэл олгох нь зайлшгүй гээд, жолоодлого нь анагаан эмчлэх ур чадварын нэгэн адил тийм нарийн ур чадвар мөн гэдгээр түүнээ үндэслэж байв.Хүн үр ашигтай жолоодохын тулд зохих ёсоор бэлтгэгдсэн байх ёстой.Хүний юу эрүүл буюу адбиш болгодог вэ? Гэсэн асуултад өгсөн Платоны хариу ийм буюу:”Хэрэв хүний сэтгэлийн бүх элемент зохицолдоотой харилцан үйлчилж байвал бодгаль эрүүл байдаг.” Платон төр баригчдыг хэрхэн шилж авах, тэд сонгогдсоныхоо дараа нийгмийн эрх ашгийг хувийнхаасаа дээгүүр сахисаар байх баталгааг хэрхэн хангах тухай нарийн тодорхой жагсаан бичжээ. Бүх хүүхэд охид хөвгүүд барагцаалбал 18 нас хүртлээ төрийн дотуур байранд хүмүүжих ёстой. Дараа нь 2 жилийн туршид янз янзын туршилтын аргаар хур эрдэм чадалтай эрх баригчид тодрох ба цэрэг эрс болох юмуу, уран дархны ажил эрхлэхэд бэлтгэх хүмүүсээс тэд тусгаарлагдсан байх болно. Туршилтын явцад бие бялдарын бэлтгэл түүнээс гадна оюун ухаан, ёс суртахууны бэлтгэл шалгагдах ёстой. Хэрэв хүн ёс суртахууны хувьд сайн байж чадахгүй бол амин хувийнхаа хэрэгцээг хангах зорилгоор 87 нийгмийн эрх ашгийг золиосолдог. Ийнхүү Платоны фиософи бол ардчиллын эсрэг, авторитар үзлийг үндэслэдэг юм. Энэ нь ард түмэнд зориулсан захиргаа мөн боловч ард түмэн өөрснөө хэрэгжүүлдэггүй захиргаа юм. Эмч хүн мэргэжлийн бус эмчлүүлэгчид ямар курс эмчилгээ өөрт нь хэрэгтэй түүнээс илүү сайн тодорхойлж чаддагтай адил эрх баригчид улс төрийн ямар бодлого, ямар хуулиуд ард түмний эрх ашигт дээд зэргээр нийцэхийг сайн мэдэх болно гэж найдаж байв

 

 

 


Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх

P2016-10-31 -

Бичсэн: Зочин
ардын соёл бну
Бичлэг



:-)
 
xaax
Сэтгэгдэл бичих